Энэтхэг: 3 минут тутамд 1 хүн авто ослоор амиа алдаж байна

Энэтхэг: 3 минут тутамд 1 хүн авто ослоор амиа алдаж байна

Энэтхэг: 3 минут тутамд 1 хүн авто ослоор амиа алдаж байна

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өглөө бүр зам тээврийн ослын тухай мэдээллүүдээр дүүрсэн байдаг. Өдөр тутмын мэдээллийн эл урсгал чимээгүй хямралыг онцолж байна. Тодруулбал, тус улсад өдөрт дунджаар 474 хүн буюу гурван минут тутамд нэг хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна.

Энэтхэгийн зам дээр зөвхөн 2023 онд 172 мянга гаруй хүн амиа алджээ. Тэдний 10 мянга нь хүүхэд байв. Мөн хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл ихэнх осолтой холбоотой байна. Аюулгүй байдлын анхан шатны арга хэмжээ аваагүй буюу дуулга өмсөөгүй улмаас 54 мянга, хамгаалах бүс зүүгээгүй улмаас 16 мянган хүн нас баржээ.

Харин 2021 онд гарсан ослуудын 13 хувь нь жолооны үнэмлэхгүй жолоочоос болсон байна.

Засгийн газрын зүгээс янз бүрийн хүчин чармайлт гаргаж, хөрөнгө оруулалт хийдэг ч гэлээ Энэтхэгийн авто замууд дэлхийн хамгийн аюултайд тооцогдсоор байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар асуудлын гол нь зөвхөн дэд бүтэцдээ бус хүмүүсийн зан байдалтай холбоотой. Тодруулбал, дүрэм журмын хэрэгжилт дутмаг, системийг үл тоомсорлодог зэрэг нь зам тээврийн осолд нөлөөлж байна. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээний систем гэх мэт жижиг зүйлд анхаарал дутуу хандуулсантай холбоотой.

Гэхдээ эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлсэн бол зам тээврийн ослоор нас барсан хүмүүсийн 50 хувийг аврах боломжтой байсан гэх тайланг албаныхан танилцуулжээ.

Энэтхэг улс нийт 6.6 сая км урт замтай. Өөрөөр хэлбэл, тус улс авто замын сүлжээгээрээ дэлхийд хоёрт буюу АНУ-ын дараа орж байна. Мөн бүртгэлтэй 350 сая тээврийн хэрэгсэл байдаг гэсэн тооцоо бий.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэтхэг 2 цагийн өмнө 103.212.118.171

Дэлхийн хамгийн замбараагүй, дураараа авирладаг тэнэг хүмүүстэй орон бол 1-рт Энэтхэг, 2-рт Монгол.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.92.86

монголоос бага юм биш үү

Avatar

Нэргүй 2025-04-21 139.5.216.59

сарлагар охин энэ мэдээлэл санааг нь ойлгож бн.монголд авто осол дайн байлдаантай улс шиг гардаг.үүнд битгий санаа зовцгоо эвлэр.энэтхэгт ийм их гарч байхад харин монголд гайгүй ээ ,хэл ам бүү хий бүү шүүмжил эвлэр гэсэн агуулгаар энэ мэдээллийг тавьсан байна тийм биз дээ.чи бол харгис хүйтэн хар амиа. бодсон өөдгүй үеийн төлөөлөл

Avatar

өөө 2025-04-21 66.181.164.23

Монгол өдөрт 7 хүн

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.185.94

өөрсдийгөө ярьдаа оркоо???

Avatar

М 2025-04-21 202.9.46.40

монголд авто ослоор хоногт хэдэн хүн үхэж байгаа вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж