"Бартер солилцоо хийдэг балар эртний үерүүгээ буцаж болохгүй"

"Бартер солилцоо хийдэг балар эртний үерүүгээ буцаж болохгүй"

"Бартер солилцоо хийдэг балар эртний үерүүгээ буцаж болохгүй"

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.


-Он гарсаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд ямар эрсдэл үүссэн гэж харж байна вэ?

-УИХ-аар энэ оны төсвийг батлах үед Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөөлөл болон тоо баримтууд нэлээд хөөсрөлттэй байгаа талаар тухайн үед удаа дараа хэлж анхааруулсаар байсан. Тухайлбал, нүүрсийг нэг тонн тутмыг нь 105 ам.доллараар худалдан борлуулах тооцоо гаргасан. Тэгвэл он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний биет хэмжээ буураагүй ч үнэ буурсан үзүүлэлтт:эй байна. Нүүрсний үнэ тонн тутамдаа даруй 40 орчим ам.долараар буурсан буюу хагас тэрбум ам.долларын алдагдалтай байна. Аз болоход зэс болон алтны үнэ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүх үзүүлэлт сөрөг биш байгаа ч экспортын орлогод жин дардаг нүүрсний үнэ буурсан нь энэ оны төсвөө эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгийг илтгэж байна.

Засгийн газраас одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг гэнэтийн нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна. Үнэхээр гэнэтийн нөхцөл байдал үүсээд төсөв дээр тооцсон тоо баримтууд өөрчлөгдөж байгаа бол аль болох эртхэн залруулга хийх ёстой. Миний хувьд орлого тасарсан энэ үед зарлага талаа эргэж харах ёстой гэсэн байр суурьтай байна. Зарим нэг шаардлагагүй төслүүдийг зогсоох ёстой. Өндөр үнийн дүнтэй мега төслүүдээ эрэмбэлж, эргэж харах учиртай. Асуудлаа бодитой харах нь чухал. Хаана, юуг хэмнэж, танаж болох талаарх шийдвэрүүдээ эртхэн гаргачих юм бол дараа учирч болох эрсдлээс сэргийлнэ. Төсөв, мөнгөний үргүй зардал гаргаж зэрэг зэрэг олон төсөл эхлүүлж, ТЭЗҮ хийх нь эргээд бид бүгдэд хохиролтой. Эдийн засаг хүндэрч байгаагийн бас нэг дохио бол инфляц хоёр оронтой тоо руу дөхөж байгаагаар илэрч байна. Үүнийг дагаад иргэдийн бодит орлогын өсөлт, зарлагын өсөлтөө гүйцэхгүй  байна. Тийм учраас иргэдийн амьдрал улам л дордож, нийгмийн нэгж бүр дээр тодорхой асуудлууд тулгамдаж байна. Ийм үед УИХ, Засгийн газраас болзошгүй хүндэрлээс урьдчилан сэргийлэх дорвитой шийдвэрүүд гаргах ёстой. Энэ байдал даамжирвал бид удахгүй үнэнтэйгээ нүүр тулна.

-Макро түвшинд хэдэн арван их наядаар яригдаж байгаа экспортын орлого өрх гэрийн үүд хаалгаар орохгүй байна. Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Гэтэл улсын төсөв сүүлийн жилүүдэд гурав дахин тэлсэн. Гэтэл энэ хэрээрээ иргэдийн орлого өссөн үзүүлэлт алга байна шүү дээ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ төрөөс хамааралтай болсоны гор илэрч байна. Төсөв маш их тэлсэн, уул уурхайн салбар дах төрийн өмчит компаниудын тоо нэмэгдсэн. Төрийн өмчит компаниуд гэсэн вант улстай болсон. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 100 гаруй компанийн нийт борлуулалтын орлого нь 2023 оны байдлаар 24 их наяд төгрөг, нийт ажиллагсдын тоо нь 58 мянгад хүрсэн байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр төр давамгайлсан эдийн засаг энд ноёрхож байна гэсэн үг. Монгол Улс жилээс жилд хувийн хэвшлийнхээ бизнесийн орон зайг боомилж байна. Төрөөс хамааралтай аж ахуйн нэгжүүд л үлдлээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн орлого олох боломж асар хурдтай хумигдаж байна. Эдийн засаг өсөөд жилдээ 80 сая тонн нүүрс экспортолж байгаа гэх тоон үзүүлэлтийн үр шим иргэдийн амьдралд огт хамаатай биш болчихлоо. Тиймээс төрийн өмчит компаниудын тоог бууруулах тухай асуудал УИХ дээр яригдаж, Төрийн өмчит компаний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн оролцоог багасгах тухай яригдаж байна. Уул уурхайн компаниудаас орж ирж байгаа орлогыг Баялгийн санд төвлөрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэн бүрд хүртээх гэх мэт оролдлогууд хийгдэж байгаа боловч  үйл явц маш удаан байна. Нүүрсний үнэ унасан энэ цаг үед сүүлийн хэдэн жилийн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт болон экспортын биет хэмжээ нэмэгдсэн тэр үеийн сэтгэлгээнээсээ гармаар байна. Засгийн газрын удирдлагууд өмнө нь орлогоо нэмэгдүүлэх боломжтой байсан цаг үеэсээ салж чадахгүй байна. Орлого байнга өссөж байх ёстой юм шиг сэтгэхүйгээр асуудалд хандаж байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамаарч байгаа энэ үед эдийн засагт өсөх, буурах мөчлөг байдаг тохиолдолд тухайн үеийнхээ мөчлөгт тааруулсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Ялангуяа олон улсын нөхцөл байдалд тодорхойгүй зүйл олон байгаа ийм үед шаардлагагүй зардлуудаасаа татгалзаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх нь чухал байна.

-Бүх цаг үед дотоодын аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэгчдээ дэмжиж, татварын ээлтэй бодлого хэрэгжүүлэх тухай амлалт УИХ, Засгийн газрын гишүүд өгдөг. Харин бодит байдал дээр эсрэг бодлого хэрэгжүүлдэг. Татварын орчинд дорвитой өөрчлөлт гарах болов уу?

-Төр төвтэй эдийн засгийн тогтолцооноосоо гарахын тулд зах зээлээ тэлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлмээр байна. Уул уурхайн бус экспортын хувь хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил өнгөрсөн 30 гаруй жил үндсэндээ орхигдсон, мартагдсан. Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд улам томрох ёстой. АН-ын бүлгээс Татварын багц хуулийн өөрчлөлт дээр зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэх ажил явж байна. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Уг хуулиар ганцхан татварын асуудлыг хөндөхгүй. Эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн тэлэх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт дээр ажиллах бэлтгэл байдлаа хангаж байна. Энэ дашрамд хэлэхэд бизнес эрхлэгчид идэвхи санаачилгатай ажилламаар байна. Бизнесийн орчныг сайжруулах асуудал бол бүх нийтийн асуудал. Тиймээс тулгамдаж байгаа асуудлуудаа шийдүүлэхийн тулд дуу хоолойгоо илэрхийлдэг, байгаа орчноо хамгаалдаг, тэлэхийг зорьдог баймаар байна. Хүн бүр татварын орчин дарамт болж байна гэж яриад байгаа боловч асуудлуудыг нарийн судлаад үзэхээр татвараас ч илүү дарамт болдог асуудлууд байдаг гэдгийг бизнес эрхлэгчид хэлдэг. Тиймээс асуудлуудынхаа гүн рүү орж ажиллах, түүнийг шийдвэрлэх нь чухал байна. Одоо ерөнхийгөөс нэгж рүү хандсан зүйлрүүгээ төвлөрч ажиллахыг зорьж байна.

-Төсвийн төлөвлөлтөө ядахдаа бүтэн жилээр нь харж төлөвлөж чадаж байна уу?

-Төлөвлөлт гүйцэтгэл дээр алдаа гарч болно. Зорилтдоо хүрэхгүй ч байж болно. Харин түүнийгээ хүлээн зөвшөөрөөд дараагийн алхамаа хийх ёстой. Тэгэхгүй бүх зүйл сайн сайхан, алдаа дутагдалгүй байгаа мэт жүжиг тавих шаардлагагүй. Төлөвлөлтөө анхнаасаа зөв хийх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь, чадаагүй. Ер нь одоогийн нөхцөл байдал хагас жилийн өмнө таамаглаж болох зүйл шүү дээ. Бүх зүйлийг АНУ-ын тарифын бодлоготой холбож тайлбарлах нь утгагүй асуудал.

Уул уурхайн тухайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж экспортын орлогоо нэмэхийг зорьж байна. Гэтэл уг хуулийн өөрчлөлтийн 10.3 дээр төсвөөс гадуур бараа солилцох буюу бартер хийх хаалга үүдийг нээж өгөх заалт орж ирсэн.  Төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл гэх мэт ойлголт бүр байхгүй боллоо. Бартер солилцоо гэдэг бол төлбөр тооцооны хэрэгсэл төгрөг, мөнгө гарахаас өмнөх балар эртний үеийн арга барил шүү дээ. Энэ байдал руу ухарч болохгүй.

Өнгөрсөн онд Монгол Улс 83 сая тонн нүүрс экспортлосон нь тулчихсан хувь хэмжээ байсан. Үүнийг 100 сая тонн  хүргээд талыг нь бартераар өгчихвөл төсвийн орлого юу болж хувирах юм бэ. Өмнөх ололтоосоо ухарсан зүйл заалт оруулж ирж байгаа нь эдийн засгийн гажуудал руу түлхэнэ.

-Хамтарсан Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүд томилж байна. Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. АН-аас дээрх томилгоонд олон хүн нэр дэвшүүлсэн, томилсон байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нам энэ удаагийн хамтарсан Засгийн газарт орж ажиллахдаа тодорхой тооны яам хариуцан ажиллаж байна. Хариуцсан яамдууд дээрээ тодорхой үр дүн гаргах зорилт тавьсан. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд багаа бүрдүүлэх хүний нөөцийн асуудал яригдана. Тухайн салбарыг толгойлж байгаа удирдлагууд удирдлагын багаа бүрдүүлэх тухай тохиролцоо байсан байх.  Тэр утгаараа АН-аас томилгоонууд хийгдэж байгаа. Гэтэл бүтээмжийн болон хяналтын менежертэй холбоотой асуудал дээр нийгэмд буруу ойлголт өгсөн. Ардчилсан намаас одоогийн байдлаар 19 хүн томилогдсон юм билээ.

Бүтээмж болон хяналтын менежер гэдэг албан тушаал бол өөх ч биш, булчирхай ч биш асуудал болсон. Үнэхээр ийм албан тушаалтан томилж байгаа бол тухайн байгууллагын удирдлага ямар үүрэг, хариуцлага хүлээх юм бэ. Энэ бол нэр төдий томилгооны асуудал болж байна. Бүтээмжтэй болон хяналттай ажиллах үүрэг нь тухайн байгууллагын удирдлагын хуулиар хүлээсэн үүрэг.

АН-ын хувьд төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа 58 мянган хүнийг цөөлөх тухай асуудал юм. Ийм албан тушаал гаргах ямар ч шаардлага байхгүй.

-Засгийн газраас сүүлийн үед олон хуулийг яаралтай горимоор өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлж байна. Хууль түүхий, шүүлтүүргүй батлагдах эрсдэл бий болсон гэдэгтэй санал нэгдэх үү?

-Өнгөрсөн намар энэ тухай асуудлуудыг УИХ-ын гишүүд удаа дараа хөндсөн. Саяхан ч хөндөж байна лээ. Засгийн газраас яаралтай горимоор хуулийн өөрчлөлт оруулж ирэхдээ тухайн асуудалд нь огт хамааралгүй хуулийн өөрчлөлт оруулж ирж, хуулийн хулгай хийхийг оролдож байна. Өнгөрсөн намрын тухайд сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент болоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэ байсан. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүдийг дэмжээд явах хандлага илүү их давамгайлж байсан. Харин одоо бол Засгийн газар байгуулагдаад есөн сарын хугацаа өнгөрлөө. Тиймээс парламент Засгийн газрын үйл ажиллагаанд илүүт их үнэлэлт, дүгнэлт өгч хяналтын үүргээ хэрэгжүүлэхийг зорьсон уур амьсгалтай болж байгаа нь эрүүл үзэгдэл. Хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, хэт олонх болсон нам парламентын системийг эвддэг юм байна. Асуудлаа намын бүлгээрээ хэлэлцэж шийдвэр гаргаад түүнийгээ УИХ дээр хүч түрэн баталчихдаг байсан найман жил парламетын соёлыг ч эвддэг юм байна. Засгийн газраас оруулж ирж байгаа зарим хуулиуд шал түүхий байна. Харин энэ удаа УИХ олон намаас 126 гишүүнтэйгээр бүрэлдсэн дотор идэвхи санаачилга гишүүд олон орж ирсэн учраас  асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж, өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо идэвхитэй илэрхийлж байгаа нь парламентын соёлыг зөв гольдролд нь оруулахад үлэмж нөлөө үзүүлж байгаа гэж харж байна.

-АН-аас хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нартаа тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэж, шалгуураар оруулсан байх. Гэтэл АН-аас Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нар хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа асуудлуудыг оруулж ирж байна. Тухайлбал, Евразийн түр хэлэлцээр болон мөн онгоцны шатахуун нийлүүлэх тухайд түүнийг дагалдуулан ОХУ-тай хамтарсан компани байгуулах гэх мэт…. МАН-ынхан АН-ын сайд нараар туг тахиад байгаа юм биш биз дээ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажил хийх гэж орсон. Хариуцсан салбарууд дээрээ тодорхой ахиц дэвшил гаргаж, тэр үр дүнгээ эргээд ард түмэндээ танилцуулж, тайлагнана. Өнгөрсөн хугацаанд АН-ын автор болсон олон ажил бий. Тэр утгаараа юу хийж чаддаг вэ гэдгээ харуулах боломж хамтарсан Засгийн газарт орсноор бий болсон гэж харж байгаа. Тэр утгаараа хамгийн их асуудал дагуулсан хүнд салбарууд дээр ажиллаж байна. Салбар хариуцсан сайд нар гал авч олон өөрчлөлтүүд хийхээр зоригтой ажиллаж байгаа. Олны шүүмжлэлээс айгаад хойш суулгүй ажиллаж байна. Одоогоор шууд дүгнэхэд эрт байна. Хаа хаанаа ажлаа эрчимжүүлэх ёстой. Нөгөө талаас, Засгийн газрч буй эрсдэлтэй  шийдвэрүүдийн нүүр царай болж, баалуулаад байх шаардлага бас байхгүй.

-Евразийн түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх цаг нь болсон уу?

-Евразийн хэлэлцээртэй холбоотой талуудын байр суурийг сонссон. Яг үнэндээ өнөөдөр Монгол Улс эдийн засгийн агуулгаараа бэлэн биш байна. Эдийн засгаа тэлэх зорилгоор еврази руу гарах нь зөв. Гэхдээ энэ цаг хугацааны асуудал. Тийшээ гарах өрсөлдөх чадвар, нөөц боломж бэлэн байгаа билүү. Энэ асуудалд маш ул суурьтай хандах ёстой.  Худалдаа гэдэг бол судалгаа. Бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр өрсөлдөх чадвар сул байна. Олон улсын зах зээл дээр бид хэрхэн орон зайгаа эзлэх вэ гэдгээ зөв тооцоолох ёстой л доо.

-Тэгвэл туурга тусгаар улс ОХУ-тай хамтарсан компани байгуулж онгоцны буудлаа ашиглуулах, мөн онгоцны түлш нийлүүлэх тухай асуудал хэлэлцэж байгаа нь хэр зөв зүйтэй асуудал юм бол?

-Агаарын тээврийн салбар бол маш эмзэг салбар. Монгол Улсын хувьд гуравдагч хөршүүд рүүгээ гарах үндсэн гарц.  Энэ утгаараа агаарын салбарт гадаадын компанитай хамтран 20 жилээр ашиглуулах гэх мэт асуудал бол ямар ч утгагүй яриа. Түлшний үндсэн түүхий эд нийлүүлэгчтэйгээ менежментээ хамтарч хэрэгжүүлэх нь Газрын тосны тухай хууль болоод бусад эрх зүйн зохицуулалтад нийцэхгүй. Нэг ёсондоо тогтвортой байдлын гэрээ шиг зүйл оруулж ирж, Монгол Улс маш их үүрэг хүлээх зүйл заалт тулгасан. Тэр утгаараа уг хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Уг хэлэлцээр дээр Засгийн газар маш хайнга ажилласан. Бүр огт ажиллаагүй асуудал оруулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд бид хоёр хөрштэйгөө харилцах харилцаан дээрээ ухаан зарж ирсэн. Өнөөдөр бүр ч их ухаан зарах үе ирээд байна. Засгийн газраас оруулж ирж байгаа асуудлыг Засгийн газар бүхэлдээ хариуцах ёстой. АН-аас засагт орж ажиллаж байгаа сайд нар оруулж ирсэн бүхнийг АН-тай шууд утгаар нь холбож ойлгож болохгүй.

Ийм зарчмын зөрүүтэй санал дээр “АН-аас засагт хамтарсан сайд асуудлыг хэлэлцүүлж байгаа учраас дэмжихээс өөр аргагүй” гэдэг байдлаар асуудалд хандах ямар ч боломж байхгүй. УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, саналаа өгөх ёстой.

-Ялалтын баярт оролцохоор Ерөнхийлөгчийг ОХУ-руу явахаас өмнө батлах ёстой гэсэн зүйл яригдсан. Хугацаан дээр шахалт үзүүлсэн зүйл бий юү?

-Монгол бол тусгаар тогтносон улс учраас улсынхаа язгуур эрх ашгийн төлөө парламент шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш элдэв янзын гадна болон дотны хязгаарлагч хүчин зүйлд автаж болохгүй.  Сүүлийн үед цахим ертөнцийн хөгжилтэй холбоотойгоор хов живээр л хооллодог болж байна. Үүнээс үүдээд улс орныхоо өмнө тулгамдсан байгаа асуудалд анхаарал хандуулж шийдвэр гаргахаас илүүтэй анхаарлаа өөр зүйлд хандуулдаг технологи хэрэгжиж байна. Энэ бол иргэдийн анхаарлыг үндсэн асуудлаас нь холдуулж, сатааруулж байгаа бохир технологи. Сэхээ өгөх завгүй хов жив, айдас хүйдэст автуулж байна. Тиймээс улстөрчид нь ч, иргэд нь ч ул суурьтай асуудалд ханддаг болох нь чухал байна. Бидэнд шийдэх асуудал олон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2 цагийн өмнө 50.147.160.114

oxysos kengyilj;

Avatar

zailyyl 2 цагийн өмнө 50.147.160.114

-##-

Avatar

Ninyjnie, gyil 2 цагийн өмнө 50.147.160.114

nichyj, lishees

Avatar

@+++ U 2 цагийн өмнө 172.59.230.165

Vrni;

Avatar

И 6 цагийн өмнө 172.188.205.49

хэдэн залуучууд нь овоо санаа өгөөд л бх юм. Хууччуул гэж хулгайгаа л боддог хэсэг нь хороо найруулаад чичрээд л бна шүү. Яам, Агентлагууд нь хогийн сав. Дээрээс юу гэнэ хийсэн болно. уалиг л авч байвал болоо. Дандаа тавиул, шахааны оркууд. ЯАНАДАА ЭНЭ УЛС ???

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.132

Үгүй энэ балар эртний худалдаа биш,бидэнд одоохондоо байгаа бололцоо маань л энэ бид нарын нүүрсыг би аья бид авна гээд булаацалдаад эсвэл та авахгүй бол би өөр хүнд өгчихье гэх бололцоо байхгүй бидэнд нэн шаардлагатай байгаа төслүүд,үйлдвэрлэлээ явуулья гэж л хүсэж байгаа бол үүнээс өөр гарц байхгүй шүү битгий юм ойлгохгүй байж худал попроод байгаарай улс орноо хорлоно шүү

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.188.31

Доллар,евро хэвлэж тараан бусад орнуудын баялагийг сорж мөлжөөд байгаа юм биш үү, Ийм ямар ч батлагаагүй барууны үлэмж хэмжээний валют даян дэлхийд хөвж байна Олон оронд түүний дотор манайд үүнийг нөөц валют хэлбэрээр хадгалагдаж байна, Хэрэв үүнийг баруун нэг өдөр солиход л ямар ч батлагаагүй хэрэггүй хоосон цаас болно гэж мэддэг чаддаг мэрэгжлийн хүмүүс анхааруулаад байна, Иймээс л орон бүр үндэснийхээ валютаар худалдаа хийх эсвэл бартераар бараа солилцох гэж оролдоод байгаа юм биш үү,

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.179.27.138

ам доллараар л зөвхөн худалдаа хийдэг, өөр төлбөрийн хэрэгсэл ашиглвал бартер болдог гэдэг өөрөө зөвхрал шүү…

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.188.31

Манай АН бол барууны чиг баримжаатай нам, Барууны гол зорилго бол цөөн хэдэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулах, Ядуус бол хөдөлмөрөө мөлжүүлж амьдрах хувь заяатай хүмүүс гэж үздэг,Орос хятад мэтийг унагаж дэлхийд ганцаараа ноён суух, Колоний системээ дахин сэргээж бусад орныг мөлжиж хувалз мэт сорж амьдрах хүсэлтэй,Иймээс ч өөрийн гол дайснаа ОХУ, БНХАУ гэж дэлхий даяар зарласан,Иймээс ч оросын эсрэг хориг тавьж дайн өдөөсөн,Одоо хятадын эсрэг тарифийн дайн зарлаад байна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.177.99

Алдаа ярихаар ардын нам гэмт хэрэг хийж, доош нь хийж гутаадаг.

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.188.31

АН бол улс орныг сүйрүүлдэг, Төрийн данс улайлгадаг,Давж дийлдэшгүй өр зээлэнд оруулдог,Иргэдийн амьдралыг хүндрүүлдэг, Бүр худалдааны гол түнш ,хөрш орнуудын эсрэг биднийгхандуулахыг оролддог, Монголыг украины нацистүүд мэт болгохыг хичээдэг,МАН үүссэн хүндрэл бүгдийг засдаг, Эдийн засгаа хөл дээр нь босгож,иргэдийн амьдралыг хэвийн болгодог,Улс орноо урагшлуулах гэж чадлаараа зүтгэж байна, Үүнийг иргэд мэдэхгүй гэж үү, Сүүлийг 3 удаагийн сонгуульд МАН ялалт байгууллаа Энэ нь батлагаа биш үү

Avatar

Zochin 2025-04-21 103.68.107.114

Бүгдийг эсэргүүцэх юм өөр санаа бодол алга уу

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.217

МАНай засаг төр болж тоглогчид айлаар яривал ажилгүй аав ,ээж нь мөнгөгүй байж банкнаас зээл авч орон гэрээ гоё болгох гэж хашаа байшингаа томруулж, өөрсөдөө болон хүүхдүүд нь өлөн ходоодтой өмсөх хувцасгүй өдөр хоногийг өнгөрөөдөг өрх гэр шиг л болчихоод байх шиг

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.88.195

Өөлөөд худлаа голдуу мөөрөөд бай. Хараахын оронд урам өгч сур

Avatar

Нэргүй 2025-04-21 139.5.216.115

ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР БИШЭЭ ХУЛГАИ ХИДЭГ МЕНЕЖМЕНТ

Avatar

иргэн 2025-04-21 192.82.66.11

Залуу хүн өөр ярьж байна, ЗӨВ ШҮҮ

Avatar

Гахай зайл 2025-04-21 66.181.160.56

балай авгай худлаа донгосохоо болио

Avatar

Нэргүй 2025-04-21 103.26.95.170

МОНГОЛЫН ХӨГЖИЛ ЯАГААД УХРААД БАЙНА ВЭ ГЭВЭЛ АВИЛГЫГ ГААРУУЛСАНТАЙ 100 ХУВЬ ХОЛБООТОЙ. АВИЛГА ОДОО ТЭРБУМААР БИШ ИХ НАЯДААР ЯРИГДАЖ БАЙХ ШИГ БАЙНА. АВИЛГЫН ЗАРДЛЫГ НЬ АРД ТҮМЭН ТӨЛЖ ЯДУУРЧ БАЙНА. 80 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД Ч АМЬДРАЛ ДЭЭРДЭХ БИШ ДОРДООД БАЙГАА БИЗДЭЭ???

Avatar

Zochin 2025-04-21 98.52.62.180

Иргэн баян бол Улс баян.
Улс баян бол иргэн ЯДУУ. гэж

Avatar

Нэргүй 2025-04-21 103.26.95.170

ЖАРГАЛАН ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ГЭХДЭЭ СУЛХАН, ЗӨӨЛХӨН ДУГАРААД БАЙНА. ЗАЛУУ ХҮН ХУРЦ, ТОВЧ, ЯГ ОНОСОН ҮГ ХЭЛЛЭГТЭЙ ХЭЛЭМГИЙ БАЙВАЛ ЗҮГЭЭР ШҮҮ. ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД МОНГОЛ 20 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛДОГ БАЙХДАА ОДООГИЙН 80 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛДОГ БОЛСОН ҮЕЭСЭЭ ИЛҮҮ АМЬДАРЧ БАЙСАН ШҮҮ. ТЭР ҮЕД АЖИЛ ЭРХЛЭЛТ САЙН, ИНФЛЯЦ БАГА, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ АЖИЛЛАДАГ, ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛДОГГҮЙ, ТӨР БҮХНИЙ ДЭЭР ДАРАНГУЙЛАГЧ БИШ, ХУВИЙН ХЭВШИЛ ТЭЛЖ ХӨГЖИХ АСАР ИХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙСАН ДАА.

Avatar

жаргал 2025-04-21 66.181.179.189

УИд жагсаалтаар орсон боловч хамгийн оновчтайа уудлуудыг дэвшүүлдэг гарц гаргалгааг олж хардаг ярьдаг шийдүүлэхийн төлөө тэмцдэг Жаргалэа Баярмаа гээд эмэгтэйчүүд байнаа.Сангийн яамны сайд ч хийж чадах хэмжээний мэдлэгтэй хүн.Энэ доромжлоод бичээд байгаа хүмүүс ьархины ядууралтай өчүүхэн амьтад.Баоаг л нэг хүн бичээд байдаггүй байгаа даа Улсын эдийн засгийн байдлаа иргэдийнамьдрал эргэн тойрнаа харцгаа,Тэтгэврийнхэн ,эмнэлгээр яваа өвчтөнгүүд,үнэн мэдэрч байна шүү

Avatar

Нэргүй 2025-04-21 124.158.104.205

АН-ын мундаг бүсгүй улстөрч Б.Жаргалан. Ажлаа мэддэг бүсгүй.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.32

эцэг нь гэж улаан архичин ллалар хөөё батбаяр өвгөнтөө энэ ацаа аваач

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.32

эргүү ац жаргалан гэж ямар ггичии байдийн

Avatar

Нэргүй 2025-04-21 202.131.232.100

Ингээд маш олон хүн яриад бичээд байхад “хөлдүү” засагтай бна гэдэг энийг л хэлдэг байх даа…?!

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.117.15

Бартер одоо бүх юм тэгж явж байгаа шдээ

Avatar

Харин тийм 2025-04-21 202.9.46.40

Бартер гэдэг чинь таваар мөнгөний харилцаа гээч юм үүсээгүй байх овгийн байгууллын үеийн бүдүүлэг арга, энэ засаг эдийн засгийг сөнөөчөөд буцааж янзлах ухаанаа олохгүй болохоор 2028 онд яаж хийсэн юмтай харагдах вэ гэсэндээ л ингэж байгаа юм чааваас, сөнөхдөө таарсан өмхий хулгайчууд.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.132

Мөн тэнэгтвээ согтуу толгой

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.120

Эх нь сээр алаг бол унага нь шир алаг.Балай гал-бөөчингийн охин тийм байгаа штд.

Avatar

Л.Лхагва 2025-04-21 103.57.94.94

Хагаралдаант тогтолцоо хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Эе эвийн тогтолцоо зөв замд хөтлөнө. Та эрх чөлөөг эрхэмлэж байгаа бол хөршийнхөө эрх чөлөөг урдаа тавих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-21 188.162.254.97

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!

Avatar

Данзан-Болд- Томор-Сух - Илбэчин Романчик помог бичигчид 6 цагийн өмнө 107.77.227.21

Чамд хондрома тайлбарласан даа !
Элч хэрэгтэй гэж..
Мон ч тэнэгхэн Ану хатан юм даа.

Avatar

Нэргүй 2025-04-21 124.158.104.239

Яг үнэн. Эдийн засаг тэллээ гээд сайн муу өндөр байшин л баригдаад түгжрэл нэмэгдээд бидний амьдралд сайхан юм нэмэгдэхгүй байна.

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.163.230

ajil hii tegvel medregdene. ajil hiihgui suuj baihad chin mungu orood l irne gej bodoo yu

Avatar

Нэргүй 2025-04-21 124.158.104.239

Хаха ажил ч дутаагүй шүү.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.123

Фортуна-ийн охин нь хаа очиж эцэг шигээ элий балай биш бололтой??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж