Шөнө дөлөөр чөлөөлсөн эмийн үйлдвэрийн газарт орон сууц барина

Шөнө дөлөөр чөлөөлсөн эмийн үйлдвэрийн газарт орон сууц барина

Шөнө дөлөөр чөлөөлсөн эмийн үйлдвэрийн газарт орон сууц барина

Нийслэл энэ сарын 4-нд шөнө дөлөөр чөлөөлсөн эмийн үйлдвэрийн газраа дуудлага худалдаанд оруулж, орон сууц бариулахаар болжээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Бусдад хууль бусаар ашиглагдаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг буцаан авч, 32 машин механизмаар 24 цаг тасралтгүй ажиллаж 72 цагийн дотор нурааж талбайг чөлөөллөө. Чөлөөлсөн 3150 ам.метр талбайг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Ирэх даваа гаригт /өнөөдөр/ олон нийтэд дуудлага худалдааны зарыг албан ёсоор хүргэнэ. Нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа хуучин эмийн үйлдвэрийн газар нь хотын төвд байрлалтай учраас үнэд хүрнэ гэж төлөвлөж байна. Цаашид Улаанбаатар хотод хууль бусаар газар эзэмшүүлдэг байдлыг таслан зогсоох үүднээс чөлөөлсөн газар дээр үйлчилгээ бүхий орон сууц бариулна” гэж мэдэгдээд байгаа юм.

Нийслэлийнхний шөнө дөлөөр чөлөөлсөн энэхүү газар нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно буюу хотын төвд байршилтай. Иймээс барилгын компаниудын хувьд дуудлага худалдаанд орж газрыг авч чадвал ашиг хамгийн их өгөх газар ч гэж хэлж болно. Учир нь, нийслэлийн “А” бүс гэж тодорхойлж болно.

Хуучин эмийн үйлдвэрийн барилга байршиж байсан энэ газар нь нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг боловч иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг ашиглаж байсан. Нийслэлийн зүгээс энэхүү барилгыг хууль бусаар ашиглаж байсан гэж үзэн, энэ сарын эхээр албадан чөлөөлсөн юм. Чөлөөлж авсныхаа дараа барилгыг нураасан. Харин одоо дуудлага худалдаанд оруулах болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.167.106

Ногоон байгууламж бариачээ

Avatar

Зочин 2025-04-21 139.5.218.245

Ногоон байгууламж болгооч.

Avatar

Зочин 2025-04-21 139.5.218.245

УБ хотын төв болон Зайсанд ямар нэгэн барилга байгууламж барихаар болиоч ээ.Машин байтугай хүн явах зай талбай алга.Барилга, орон сууц бариад байх юм.Хэний зөвшөөрлөөр бариад байна аа Нямбаатар даргаа.Энэ асуудлыг шалгадаг газар байна уу

Avatar

Зочин 2025-04-21 66.181.182.54

Цэцэрлэг сургуулиа бариачээ. Юун дуудлага худалдаа вэ? Шууд сургууль барь

Avatar

Zochn 2025-04-21 66.181.189.63

цэцэрлэг, сад болгооч дээ.

Avatar

зочин 2025-04-21 202.9.46.148

Газар зарж, мөнгө хөөж, авилгачидаа өөгшүүлэхгүй шүү‼️
Цэцэрлэг, сургууль барь, эсвэл ногоон байгууламж болго‼️тэгвэл чамайг ард түмэн дэмжинэ‼️

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.40.196

Дуудлага худалдаа нь маш зөв

Avatar

Нэргүй 2025-04-21 202.21.124.29

шүүх энэ тэр гэж байдаггүй юм уу
ядаж шүүдвэр гардаггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-04-21 124.158.126.107

дуудлага худалдаагаар зарахын оронд сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зогсоол хийх хэрэгтэй. Сургууль цэцэрлэг барих газар олдохгүй байна гэдэг мөртлөө газар олдохоор зарах гээд байгааг ойлгохгүй байна

Avatar

ЗОЧИН 2025-04-21 103.212.116.93

НЯМБААТАРАА, ЦИРКИЙН БАРИЛГЫГ ЗОРИУЛАЛТЫН БАЙДЛААР АШИГЛАЖ БАЙГАА ДАГВАДОРЖООС ЦИРКИЙН БАРИЛГАА БУЦААН АВААЧЭЭ? ХАТАНБААТАРТАЙ ИЖИЛ ХАНДААЧЭЭ? ХҮҮХДҮҮДЭЭ ЗОРИУЛАЛТЫН БАРИЛГАД НЬ ЦИРК ҮЗҮҮЛМЭЭР Л БАЙНА ШҮҮ. БАС ЗҮГЭЭР ҮГҮЙ РУМЫН УЛСЫН ТУСЛАМЖААР МОНГОЛД УЛСАД ӨГСӨН БЭЛГИЙН БАРИЛГА ШҮҮ ДЭЭ. ИЙМ БАЙЖ БОЛНО ГЭЖ ҮҮ? ДАВГАДОРЖ ИХ МӨНГӨТЭЙ ХҮН БАЙЖ ХҮҮХДҮҮДЭД ЦИРКИЙГ НЬ БУЦААЖ ӨГЧИХӨӨД ӨӨРӨӨ ШИНЭ ЦИРК БАРИАЧЭЭ? ГЭДЭС НЬ ДҮҮРЧ ҮХМЭР ЧИНЬ?

Avatar

Зочин 2025-04-21 66.181.178.193

Үүний оронд сургууль, цэцэрлэг, эсвэл тээврийн хэрэгслийн давхар зогсоол бариач ээ

Avatar

Irgen 2025-04-21 103.212.119.78

emiin uildber uul ni heretei shuu dee. oron suits bol manaid haana l bol haana bainaa. Gol NI Une NI heterhii ondor irgediin orlogoos heden zuin sayar dabsan irdediig shulsan l untie bainaa daa

Avatar

Эрдэнэ 2025-04-21 103.57.92.247

нураахдаа их сайн л даа хэн газрыг нь авч байгаа бол !!!!!!!

Avatar

МӨӨГИЙ 2025-04-21 45.117.32.102

НАМБААТАР ДАРГА ҮНЭНХҮҮ ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГААГАА БАТЛАЖ ЭНЭ ГАЗАРТ САЙХАН СУРГУУЛВ БАРИХ ШААРДЛАГАТАЙ. ТЭГВЭЛ НИЙСЛЭЛЧҮҮД НАСАН ТУРШИД ЧИНЬ ДАРГААР СОНГОХ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2025-04-21 202.21.125.22

Хотын А бүст орон сууц нэмж барина гэдэг нь дарга нар түгжрэлээ нэмэе гэсэнтэй адил сонсогдож байна

Avatar

Zochin 2025-04-21 169.253.162.2

Дархан цаазат уул хангайд орон сууц барих нь буруу

Avatar

Нэргүй 2025-04-21 202.55.188.122

шуналтай ихэдвэл шудам болно доо

Avatar

Нэргүй 2025-04-21 202.179.25.231

Орон сууц барьдаг компанид тэрбум тэрбумаар газар зараад МАН ынхны шунол дийлдэхээ болилоо. Улсын бүх санг идэж дуусчаад ахин мөнгө хэрэгтэй болжээ. Нийслэл гэж ногоон цэцэрлэгггүй бетонон ширэнгэ болж дууслаа

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.179.28

стадионыг нурааж сууц байрь

Avatar

батхүү 2025-04-21 203.91.116.130

давхар зогсоол бариа. Гааль, шүүхрүү орох гэхэд зогсоол олдодгүй_

Avatar

Нэргүй 2025-04-21 202.131.225.53

30 жилийн өмнө төрийн гаргасан Уламжлалт анагаах ухаан эмийн үйлдвэрлэл хийх шийдвэрийг хотын дарга шийдвэр гаргаад устгалаа ингэж болно гэж үү,

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.116.164

эмээ хийгээгүй тэгээд буцаасан хэрэг. орон сууц харин дэмий

Avatar

Нэргүй 2025-04-21 80.83.235.29

Монгол уламжлалт эм энд хийгддэг байсан

Avatar

зочин 2025-04-21 66.181.166.196

Дуудлага худалдаа ч нэр төдий л, угаасаа энэ газрын эзэн аль эрт тодорчихсон байх оо, тийм болоод л ингэж шуурхайлаад байгаа хэрэг

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.186.80

зөв ашгаа өгөхгүй газруудыг нурааж хотын өнгө үзэмжээ бодох нь зөв шүү

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.41.31

Ану iphone оо хужаад үйлдвлхиыг хориглхд л х***а өлбрч үхлэ шдэ ийм хариугүй л******д бж хэр мэдх хэргтэй. Хүний юмыг гуйж хийдг шааружд буруу сэхж.

Avatar

Нэргүй 2025-04-21 43.242.242.59

Газраа авсан нв зөв. Харин ямар обьект барихаа зөв л шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-04-21 202.131.240.147

Орон сууц бариад хэрэггүй дээ. Түүний оронд цэцэрлэг, сургууль, эсвэл ногоон байгууламж барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-04-21 66.181.188.185

зөв

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.149

хотын төвд цемент босгоод улам л шамбааралдаж эх захгүй юм болоод байгаагаа яагаад ойлгохгүй байна аа!Өнөө маргаашийн ашиг харж шоргоолжны үүрнүүд барьсаар хот гэж хогийн сав б**с эргэх зайгүй тамын хот боллоо

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.149

Оёдлын үйлдвэр барь!Нэг бол шоргоолжны олон давхар үүр эсвэл гаднаас оруулж ирсэн өмд бандааш зардаг дэлгүүр эсвэл ходоодны хор хийдэг буурчийн газрууд барьсаар байх уу?

Avatar

Иргэн 2025-04-21 202.21.111.218

Хүннү 2222 хорооллын зүүн талд олон жил ашиглаагүй том газар байнаа. Энэ газрын олон жил үйл ажиллагаа явуулаагүй, хотын түгжрэл хэрээс хэтэрсэн зэргийг харгалзан ингэж чөлөөлж Улсын сургууль, цэцэрлэг бариад өгөөч. Энэ бол олон хүний хүсэл юмаа. Бас хотын энэ хэсгийн олон айлын хүүхдийг сургууль цэцэрлэгт машинаар зөөдөг явдлаас үүдэлтэй ТҮГЖРЭЛ тодорхоЙ хувиар буурнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж