Герман 400 радикал лалтай

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Герман 400 радикал лалтай

Германы Эрүүгийн цагдаагийн холбооны албаны мэдээгээр ХБНГУ-ын нутаг дэвсгэрт 400 радикал лалын шашинтан амьдарч байгаагийн 131 нь онц аюултай хүмүүс ажээ. Тэдэн дээр радикал санааг дэмжигч 278 хүн нэмэгдэж байна.
Энэ тухай Der Tagesspiegel сонинд уг албаны тэргүүн Йорг Цирке (Jorg Zierсke) ярилцлага өгөхдөө хэлсэн гэж DW-WORLD мэдээлжээ. Циркегийн онцолсноор радикал исламын хамгийн аюултай гэгдэх хүмүүс улс төрийн шалтгаанаар гэмт хэрэг хийж магадгүй гэнэ.
Мөн тус алба 70 орчим хүнийг террористуудын лагерьт сургуулилалт хийсэн гэж үзэж байна. Мөн 40 хүн нь Афганистанд байлдааны ажиллагаанд оролцсон бололтой. Германчууд Пакистан, Афганистанд нэлээдгүй очиж байгаад тус алба анхаарч буйг Цирке хэлжээ.
Сануулахад энэ жилийн долдугаар сард радикал үзлээсээ татгалзах гэсэн хүмүүст зориулсан “итгэлийн телефон” шугамыг нээсэн ба түүгээр холбогдсон хүмүүст ажил, орон гэртэй болоход нь туслахаас гадна тэднийг хуучин хамтрагч нараас нь хамгаалах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж