Хөндөх сэдэв: Нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү?

Хөндөх сэдэв: Нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү?

Хөндөх сэдэв: Нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү?

Монгол Улс ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбараар эдийн засгийг солонгоруулж, нэг жуулчнаас олох орлогыг 4000 ам.долларт хүргэх том амбицтай. Гэвч жуулчдыг мөнгө гэж хардгаас биш тэдэнд юу санал болгох, хэрхэн үйлчилгээ үзүүлэх зэрэгт төдийлөн анхаардаггүй. Тиймээс Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх хүсэлгүй болоод буцдаг гэх яриа ч бий. Жуулчдын 51.9 хувь нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин нэвтэрдэг. Гэтэл нисэхээс гараад жуулчдад үйлчлэх хөтөч, жолооч олдохгүй, бизнес эрхлэгчид, компаниуд тус тусын машинаараа зочноо тосоод буцахдаа түгжрэлд орж, зочиндоо тавгүй сэтгэгдэл төрүүлэх нь энүүхэнд.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилдэггүй учраас такси үйлчилгээ эрхлэгчид нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчиж байгааг иргэд шүүмжилж тус чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлсэн. Гэвч зорчих урсгал багатай гэх шалтгаанаар 2025 оны хоёрдугаар сараас эхлэн тус чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон юм. Харин такси үйлчилгээ эрхлэгчид дээрх чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хэвээр. Үүнээс харахад бид зах зээлд үйлчилгээ нэвтрүүлэхдээ судалгаа, тооцоогүй байгаагаас эрэлт нийлүүлэлтийн зарчмаа хангаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Уг нь тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгтэй боловч заавал том оврын автобус үйлчлэх шаардлагагүй.

Харин жуулчдад зориулсан бага оврын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл өмнө нь тохиолдсон шиг хоосон шахуу автобусаар эргэлт хийж, цаашлаад үйлчилгээгээ зогсоох хүртэл нөхцөлд хүрэхгүй юм.

Гэвч Нийтийн тээврийн бодлогын газраас дахин 45 хүний суудалтай том оврын автобусаар тус чиглэлд үйлчлэх болсныг мэдээлжээ. Тодруулбал, Хятадын“Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байгаа аж. Шинээр ирж буй 10 автобусыг нийслэлийн Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулах гэнэ. Мөн эдгээр автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах учир жуулчдыг түргэн шуурхай буух газарт нь хүргэх боломжтой гэжээ.

“Чингис хаан” нисэх буудал руу автобус 5000-15000 төгрөгөөр үйлчилж байна

Монгол Улсаар аялж буй жуулчид хэлэхдээ,"Улаанбаатар хот төв хэсгээрээ орчин үеийн өндөр барилгууд, том брэндийн дэлгүүртэй хэр нь төвөөсөө нэг их холгүй модон хашаатай, нүүдэлчний гэртээ хүмүүс амьдардаг. Хотын төвөөр түүхэн хүмүүсийн хөшөө их боловч англи хэл дээр тайлбаргүй. Хөдөө нутаг үнэхээр сайхан ч ариун цэврийн байгууламжийн асуудал тулгамддаг. Түүнчлэн ихэвчлэн төлөвлөсөн цагаасаа хоцордог. Учир нь дэд бүтэц, зам сайн биш учраас хурдан явах боломжгүй байгаа талаар хөтөч маань тайлбарласан" гэх мэтээр сэтгэгдлээ хэлдэг. Түүнчлэн үйлчилгээний чанар, хэт өндөр үнэ, харилцаа хандлагад анхаарах шаардлагатайг сануулдаг.

Сүүлийн үед дэлхийн гэх тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн ч сэтгэл ханамж хэдэн хувьтай байсныг хэлэхэд хэцүү. Хамгийн сүүлд гэхэд Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed Монгол Улсад зочлохдоо интернэтийн сүлжээ муу байгаа талаар шүүмжилсэн. Тиймээс аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид Гандантэгчэнлин хийд, Сүхбаатарын талбай зэрэг жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлэх, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлж байгаа юм. Үүнээс харахад аялал жуулчлалын салбарт эдийн засгийн хэт өндөр төсөөлөлтэй уялдсан төлөвлөлт гэхээс илүү дээр дурдсан жижиг асуудлуудаа бодитоор харж шийдэх нь чухал байна.

May be an image of 3 people, crowd and text

Дашрамд дурдахад, Монгол Улс 2025 онд нэг сая жуулчин 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг найман тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. 2025 он гарснаар нийт 142 мянга гаруй жуулчин Монгол Улсад зочилжээ. Зуны улирал ирж байгаа учраас энэ тоо цаашид нэмэгдэж нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо биелүүлж чадна гэсэн хүлээлт бий. Хамгийн гол нь анх удаагаа зориод ирсэн жуулчинд ахин дахин ирэх сэтгэгдлийг төрүүлж чадвал энэ нь эргээд аялал жуулчлалын хөгжлийг авч ирнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2025-04-21 202.126.89.86

ӨӨ БЭЛЭН БЭЛЭН, МАНАЙ ДАНХ БАЙГАА ЦАГТ БҮГД БЭЛЭН ЮУН САЯ ВЭ? ТЭРБУМ ЖУУЛЧИН АВНА БЭЛЭН

Avatar

Нэргүй 2025-04-21 202.131.229.90

Neeh ter hol huduu barichaad niitiin teever bhgui. Mashingui hun bdag gedgiig medkuu. ter nisehiih haritsaa nter yaay geed bdiin buur daam gartsan nuhduud. Yadaj avtobusaa 2 hon avtobus yavuulchaach. Chadkuu bgaa bol buyant ukhaaruu yavdagaa yadaj uldeehgui. Yostoi hetsuu gazar

Avatar

Нэргүй 2025-04-21 124.158.123.244

Монголоос бусад улсад нисэх буудал нь шугамын автобустай, метрогоор холбогдсон байх стандарттай. Манайд дарга нарын хамаатай хэн нэгэн нь таксигаар үйлчилдэг тул дарга нр тэднийгээ бодоод …ядахдаа шугамын автобус, … явуулдаггүй. Үүрэг үүрсэн жуулчин 100 000-аар яваад байхгүй, учираа олчихдог… Ийм байхад манайд сая жуучин рэх үү? Оюунхоролыг сайд байх үеэс л үлгэр ярьсан, одоо хэвээрээ…

Avatar

Zochin 2025-04-21 98.52.62.180

100 доллараар барих ёстой буудлыг хулгайлаад
30 доллараар барьсан Нисэх буудалаа.харцагаа.
Монгол ХОНИНУУДАА н**ш гэж

Avatar

Нэргүй 2025-04-21 203.91.115.46

Санаа зоволтгүй. 400 сая ирсэн ч айлтгүй болсон.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.182.154

БАРАГ 1 САЯ МОДОН ЖОРЛОН

Avatar

Bold o 2025-04-21 211.235.72.197

400 сая жуулчин хүлээн авна гэж шүгэлдээд андлалын хөшөөг барьсан биз дээ данхан толгойт оо..одоо юун нэгхэн сая жуулчин болчих воо.

Avatar

Нэргүй 2025-04-21 43.242.242.59

1 сая жуулчин хэзээ нэгэн цагт ирж л таарна. Амны билгээс ашдын билиг гэдэг дээ

Avatar

зочин 2025-04-21 66.181.166.196

ЕС данх өөрөө хэлсэн, жилд 1 сая биш 400 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилготой байгаа, Эрдэнэзаяа гуай битгий ярианы хүч сулруулаад байгаарай, кк

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.41.31

Үхсн ацны жил бүр тийм ийм вны жил гэж шаана юу сайжрав далд орж үз х***а манжуудиыг нам төр-c цэврлэ.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.131.238.26

өглөөний эм ээ угаагүй юм уу да

Avatar

УНШИГЧ 2025-04-21 43.242.242.141

00 байхгүй. онгоц үнэтэй, машинаар хол ядрааж явуулаад юу ч үзүүлэх билээ.

Avatar

Нэргүй 2025-04-21 188.162.254.97

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

Avatar

Нэргүй 2025-04-21 202.131.238.26

чи бас өглөөнийхөө эмийг уугаагүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж