Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч төв талбайд зассан асарт долоо хоног үнэ төлбөргүй тоглолтоо хийнэ. Олон улсын циркийн тэмцээнүүдийн гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн болсон циркчдийн үзүүлбэрийг хүүхэд гэлтгүй томчууд ч үзэхийг хүсэх нь гарцаагүй. Учир нь ойрын жилүүдэд цирк хотын төвд үнэгүй тоглогдох нь битгий хэл нэгдсэн байдлаар дотоодын иргэдэд үзүүлбэрээ толилуулсан нь тун цөөн. Үүнээс шалтгаалж цирк үзэх иргэдийн оочер, цуваа үл тасарч, хүмүүс нярай, балчираа тэвэрч, хүүхдүүд найз нөхдөөрөө, анги хамт олноороо олон цаг оочерлож байна.
Төв талбай зун дуустал олны хөлд дарагдахыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар онцолсон. Учир нь энэ хавар, зун улаанбаатарчууд төдийгүй жуулчдыг татах зорилгоор нийслэлээс олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулна гэсэн юм.
Түүний нэг нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн орон, орны хоолны фестиваль. Сүрлэг асрын дараагийн хөтөлбөр нь "Циркийн өдрүүд". Монголын циркчдийн авьяас, чадварыг дотоодынхон төдийгүй гадаадынхан гайхдаг нь үнэн. Тиймээс цирк үзэхээр олон цаг оочерлож байгаадаа иргэд бухимдахгүй байлаа.
ИРГЭД: ӨДӨРТ ГУРВАН УДАА ТОГЛОЖ БАЙГАА ГЭХЭЭР НЬ 11:45 ЦАГТ ИРЭЭД 3 ЦАГ ООЧЕРТ ЗОГСЛОО
Амралтын өдрүүдэд хүмүүс гэр бүлээрээ үзвэр үзэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой байдаг ч нийслэлд зориулалтын газар цөөн. Үүнээс шалтгаалж хүмүүс парк, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, кино театр, хоолны газар л орж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үзвэрийн тухайд бүх насныханд зориулсан тоглолт, жүжиг мөн л ховор. Харин цирк бол бүх насныханд зориулсан гэдгээр онцлог.
Асар барьж, тайз зассан ч зориулалтын талбай, тайз биш учир хүмүүс цэлгэр, уужим биш байгааг мөн гэрэлтүүлэг, орчин нөхцөл дутагдалтай байна гэсэн юм.
Иргэдээс хэдэн цагт ирж хэр удаан оочерлож байгааг асуухад 15:00 цагийн үзвэрийг үзэхээр 11:45 цагаас ирсэн. Бямба гаригт 16:20 цагт ирээд сүүлийн тоглолт руу нь орж чадаагүй учир Ням гаригт нь зорьж ирсэн гэлээ.
Өдөрт нийт гурван удаа, нэг удаад 1200-1500 хүнд үзүүлбэр үзүүлж буй циркийг үзэхээр зорин ирсэн хүмүүст хүлээлгийн хугацаа тийм ч сонин биш байгаа аж. Ойрын жилүүдэд Монголынхоо циркчдийн тоглолтыг үзээгүй хүмүүст арга ч үгүй биз. Циркийн өдрүүдийн өдрийн гурван үзүүлбэрийн тухайд цаг тус бүрийн хөтөлбөр ялгаатай. Тухайлбал,
- 11:00 цагийн А хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, дээсээр наадагчид, илбийн үзүүлбэр, нугаралт, чанга утас, жонглёр, ролик, тэнцвэр, шидэх банз, парад гэсэн 90 минутын 80 гаруй уран бүтээлчдийн үзүүлбэр,
- 15:00 цагийн Б хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, дээсээр наадагчид, илбийн үзүүлбэр, нугаралт, дугуйтай жонглёр, акробат 2, ролик, тэнцвэр, шидэх банзнаас үсрэгчид зэрэг 82 уран бүтээч оролцсон 80 минутын үзүүлбэр,
- 18:00 цагийн В хөтөлбөр нь джигит, сармагчин, морь, пони зэрэг сургуулилттай жижиг амьтад, хөгжөөн баясгагч алиалагч, нугаралт, илбийн үзүүлбэр, цагирагаар наадагч, дугуйтай жонглёр, ойдог бөмбөг, алиалагч, шидэх банзнаас үсрэгчидтэй 70 гаруй минутын 62 уран бүтээлчийн үзүүлбэртэй.
ҮНЭ, ТӨЛБӨРТЭЙ НЬ ХАМААГҮЙ, ЦИРКИЙН БАРИЛГАА ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Сүржин нэртэй циркийн өдрүүд төв талбайд болж байгаа ч товчхондоо бол Монголын циркчид зориулалтын байргүйгээс түр асарт, гудамжид тоглолт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд талбайд нээлттэй толилуулж байгаа нь сайхан ч үзүүштэй энэ тоглолтыг зориулалтын тайз, талбайд үзэхийг иргэд хүсч байгаагаа хэлж байв.
Төв талбайд 2-3 цаг гэр бүл, найз нөхдөөрөө дараалалд зогсч байгаа хүмүүс хоорондоо циркийн тоглолт 30, 40 мянган төгрөг байсан ч хамаагүй улирал бүр “Аса”-д тогловол дуртайяа үзнэ гэж ярилцана.
Цирк нь ашиглалтад орчихсон байхад уран бүтээлчид нь хувцас солих ч өрөөгүй түр асарт тоглолт хийж байгаа нь харамсалтай юм аа гэж уулга алдах үзэгч ч олон таарав. Одоогоос нэг жилийн өмнө мэргэжлийн сүмо бөхийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж "Монгол циркийн 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ" гэдгийг хэлж байсан юм. Гэтэл өнөөдөр циркчид ойн баяраа тэмдэглэх нь битгий хэл байргүй байгаа нь харамсалтай. Хэдий Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тус ойн баярын хүрээнд циркийн өдрүүдийг тэмдэглэхээр болсон гэж мэдээлсэн ч циркчдэд, үзэгчдэд ойн өдрүүд нь тийм ч баяртай санагдахгүй байгаа нь лавтай. Уран бүтээлд, циркид хайртай хүмүүс үүнийг батална.
Энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу олны хэлж заншсанаар хуучин циркийн 85 жилийн ой тохиож буй. Монгол Улсын консерваторийн циркийн тэнхмийн оюутан, сурагчид нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн зааланд бэлтгэлээ хийсээр байгаа. Тэд өмнө нь Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилга буюу "Аса" циркэд бэлтгэл сургуулилалт хийж, түрээсэлдэг байсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жил сарын 15 сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байр түрээсэлж байгааг багш нар нь хэлсэн юм.
Сүүлийн 20 шахам жил Монголын циркчид ийнхүү байргүй, баяраа тэмдэглэхдээ түр асарт долоо хоног тусгай номеруудаа үзүүлэх нь.
Нэг талаар иргэдэд тус өдрүүд сайхан дурсамж үлдээж байгаа ч нөгөө талдаа олон хүнд нэгийг бодогдуулж байгаа нь лавтай биз.
МОНГОЛЫН ЦИРКЧИД МАШ ЧАДВАРЛАГ БАЙНА
“New York Times”-ын сэтгүүлч Дэвид Пьерсон Улаанбаатарт ирэхдээ 2023 онд Монголын циркийн сурагч, багш болон мэргэжлийнхэнтэй уулзаж, циркийн талаар сэтгэгдлээ бичсэн байдаг. Тэрбээр, монгол циркчид эх орноосоо бусад газарт од гэдгийг тодотгон бичиж байсан нь олон хүнд хүрсэн. Нийтлэлийг энд дарж унших боломжтой. Циркийн үзүүлбэрийг үзэгчид өнөөдөр яг л түүнтэй ижил сэтгэгдэлтэй байна.
Илбийн үзүүлбэр, нугаралт, чанга утас, жонглёр, ролик, тэнцвэр, алиалагч зэрэг нь олон улсын цирктэй харьцуулашгүй байгааг үзэгчид хэлж байгаа юм.
Түүнээс гадна цагирагаар наадагч, дугуйтай жонглёр, ойдог бөмбөг, шидэх банзнаас үсрэгчдийн үзүүлбэр хүүхдүүд гэлтгүй томчуудыг ч алмайруулж чадаж байгааг онцоллоо.
ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТ ЛХАГВА ГАРИГ ДУУСТАЛ ТОГЛОГДОНО
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр болсон. Тоглолт энэ сарын 16-22-нд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулж буй.
Зорин очих иргэд хүлээлгийн хугацааг тооцоолж 2-3 цагийн өмнө очихыг зорион байгуулагчид завлөлөө.
Нэргүй 2025-04-21 202.55.191.194
Цирк циркийн урлагийг сайжруулах зорилгоор менежментийн хувьчлалаар давгадоржид очмон болохоос биш Монголын төр тэр хүнд худалдаагүй зараагүй. Олон жил болж байж нэг засвар хийж сайжруулсан нь сайхан ч циркийн зориулалтаар нь хүүхэд залуучуудад хүрч ажиллаж ёстой. Эсхүл дуудлага худалдаагаар зарах ёстой!!!!!!!!
С 2025-04-21 66.181.160.51
Сайхан л бншдэ. тайван амар амгалан. хот маань цэгцэрч бн. баярлалаа. эерэгээр сэтгэцгээе.
хэрүүл тэмцэл, атаа жөтөө хэрэггүй ээ. энэ сайхан эх оронд төрсөндөө баярлала…
УЛНЫ ИРГЭН 2025-04-21 202.70.34.115
ХАВРЫН ЖАГСААЛ, ЭСЭРГҮҮЦЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООЧ , МАНД ХУУРТАЛГҮЙ УЛНЫХАН МИНЬ ЭЭ
УЛНЫ ИРГЭН 2025-04-21 202.70.34.115
Жагсаалыг сарниулах гэж мөн ч зовж байна даа……………… наад янз бүрийн хууралтад өртөж болохгүй ээ. Боломжоо хулгайлуулсан иргэд минь ээ……………….
иргэн 2025-04-21 103.212.119.190
талбайд – автобус явна,цирк тоглоно,гомдол гаргах жагсана, ""00" ажилана, төриыг хэрэлүүлж нэхэс хийнэ Яасан их ачаалал вэ ?вввв!!!!!!!&&&&&&₩₩₩₩₩₩дош Цөмөрөх вий дээ !!!!!!!!
Иргэн 2025-04-21 103.212.119.190
Төр Улсын циркийг Циркчидэд авч өгөөч !!!!!!!!Ажилаа цэгцлээч !!!!!!цирк сайхан байрийг Давга доржоос авч өгөөч !!!!!!! давга циркийн баригаар зах хийж тоглох юм !!!!!!!!Төр Хариуцалга алга эргэн тойрон бүгд дарганцарууд !!!!!!!!!!ёстой 126 г Удирлагтайн зайлуулж Товчоо 9 гишүүн байхад л хангалттай !!!!!!!!!!
зочин 2025-04-21 66.181.188.31
Үүнийн хууль хяналтын байгууллага шийднэ,Хэн дуртай нь хувийн хөрөнгө рүү дайрах хориотой, Ялангуяа төрийн байгуулага ийм зүйл хутгалдаж болохгүй, Хотын захирагч рүү дайрах хэрэггүй
Нэргүй 2025-04-21 103.168.34.220
Циркээ нэг хулгайч гэр бүлийнхэнд өгчихөөд хотын төвийнхөө ганц талбайд майханд циркийн тоглолт хийсэн болж эргүүтэх нь МАНгар орк НЯНГАРЫН балайрал гэхээс өөр хэлэх үг алга Чаддаг юм бол тэр ЦИРКээ буцааж аваач дээ
Нэргүй 2025-04-21 66.181.183.216
энэ чинь зүгээр л хавар зун талбай дүүргэж элдэв жагсаал цуглаан үүсгэхгүй гэсэн бодлоготой арга хэмжээнүүд ш дээ. та нарын эрх чөлөө хэлж ярих үгийг чинь ийм хямдхан худалдаж авч байгаа юм даа. Заяандаа гомд доо хулчгар хувиа хичээсэн Монголчууд минь. Өөрсдийгөө бас Чингэсийн хүүхдүүд гэчинээ \бас
зочин 2025-04-21 66.181.188.31
Ер нь ийм арга хэмжээ байнга зохиож бай, Төр ч иргэд ч тайван амгалан ажлаа хийж хэвийн амьдармаар байна, Ардчилагч гэх бүлэг хулгайчуудын сүйрүүлсэн улс орныг одоогийн төр босгож өндийгөсөн ,Иргэдийг хэвийн амьдралд оруулсан,Улс орноо урагшлуулах гэж байдгаараа зүтгэж байна, Дутагдалгүй зүйл мэдээж байхгүй, Зарим үл бүтэх хүмүүс төрд шургалсан байж ч болно,Үүнтэй дээр доргүй тэмцэх хэрэгтэй,Гэвч манай оронд одоогоор бослого тэмцэлт хүрэх ноцтой зүйл алга, Тайван байхыг хичээ,
Нэргүй 2025-04-21 66.181.187.137
Төр засгийн улаан хамгаалагч
Нэргүй 2025-04-21 122.201.23.226
энэ үнэгүй хийдэг үзүүлбэр, ажил, худалдаа, үйлчилгээгээ больмоор юм. Цаана нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж идэж уугаад байгааг ойлгох хэрэгтэй. Буцаад соц нийгэмдээ очиж байгаа юмуу?
Уншигч 2025-04-21 103.57.92.87
хаврын улс төрийн халуурал, жагсаал цуглаанаас л сэргийлж буй арга төдий юм шүү дээ, ашиг хонжоо нь төрийн шаргалхан налгархан ордонд, хотын дарга нарт л очно. ард түмэн бол сүрэг хүн төдий зүйл, дээр нь монголчууд бол хүүхдээрээ үндэстэн гэж доромжилж буй дарга нарын үйлдэл юм шүү дээ. хайртайдаа ч биш, хуурах сатааруулахдаа л гол нь юм шд.
зочин 2025-04-21 66.181.188.31
Зарим үл бүтэх этгээдүүд ,нийгмийг, төрийн эсрэг хандуулж, төрийн эрх булаах, эрх тушаалд хүрч нийгмийн өмчийг идэж уух зорилгоор л голдуу тэр жагсаал цуглаан үймээн самууныг зохион байгуулдаг, Хулгайч луйварч авилгачидаас иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэж ирээд л жүжиглэдэг, Үүндээ танхай зэрлэг архичин зэрэг нийгмийн хамгийн адгийн үл бүтэх этгээдүүдийг ашигладаг, Үр дүнд нь улс орон эмх цэгцгүй дэг журамгүй анаарх байдалд ордог,Жинхэнэ идэж уух нөхцөл бүрддэг Ард иргэд л хохирдог
Arai2 2025-04-21 66.181.160.11
nymbaatar dagvadorjoos sheesee aldattal aidag bolhoor TYTs achidag shigee aishilj chadahgyildee
Иргэн 2025-04-21 202.179.8.118
Румын улсын буцалтгүй тусламжаар барьсан циркийн зориулалтын байрыг буцааж аваач ээ!!!!
зочин 2025-04-21 59.153.114.10
Циркийнхээ сайхан барилгыг үгүй хийчихсэн улс шүү дээ. Дэндүү харамсамаар
Нэргүй 2025-04-21 188.162.254.97
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж ,бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!!
зочин 2025-04-21 66.181.188.31
Циркийг Дагвадорж улсаас булааж аваагүй, Хувьд шилжүүлэх нь зүүтэй гэж тухайн үеийн төр засгийн байгууллагууд үзээд л зохих хууль журмын дагуу хувьчилсан, Тэр үед хүмүүс ч тэр бүр их үздэггүй, 10-аас 20 үзэгчидтэй тоглолт хийдэг, их адлагдалтай байгууллага байсан, Хүмүүс циркийг нэг хоёр удаа үзээд л сэтгэл ханана, Улс циркийг буцааж авсан ч энэ байдал давтагдах биз, Зарим хүмүүс Давагдоржынхонд муу хандлагатай байж болно, Гэхдээ бусдын хөрөнгө рүү дур мэдэн дайрч болохгүй
Нэргүй 2025-04-21 66.181.187.137
Циркийг хөгжүүлнэ , уран бүтээлчдийн амьдрал ахуйг сайжруулна гэж авсан. Зориулалтын бусаар ашиглах нь зөв үү?
Нэргүй 2025-04-21 103.212.117.15
Хүний ямарч ёс зүй байхгүй муухай хүмүүс шүү үнэхээр Өвөрхангай хан өмд гутал ч байсан хулгайлах хүмүүстэй юм
Нэргүй 2025-04-21 66.181.187.100
Улсын циркийн барилгыг Өвөрхангайн өмд гутлын хулгай ч нар хуйвалдаад хусчихсан !!!
Зика вирус, мурий Сугар, шуналт заан Дооёогийн тал тар хитай танхай зантай банди нар…..дандаа Өвөрхангайхан, төв халхууд ийм ичгэвтэр улсууд ш дээ !
Нэргүй 2025-04-21 66.181.178.149
юу солиороод халх малх болов эргүү чинь дүрвэд минь зүгээр байхад битгий давраад өдөөд байгаарай
За тайвшир 2025-04-21 202.9.46.40
Кофе уугаад тайвшир, би ч бас Өвөрхангайн төв халх хүн. наадуул чинь асашорюуг АН-ын хүн бодохоор нь АН руу боргож байгаа нь тэр. тэр мурий нүүртэй д.Сугар чинь тэгж яривал МАН-ын хулгайч, 2011 онт Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Эрдэнэс 5 толгойд хэрэгтэй хэрэггүй маш их юм шахаж цавчсан хулгайч шүү дээ, олноороо мэдэж авцгаа.