Англи анх удаа нутаг дээрээ хожигдсон нь

Англи анх удаа нутаг дээрээ хожигдсон нь

Англи анх удаа нутаг дээрээ хожигдсон нь

Олон улсын 1xBet компани 1949 оны домогт тоглолтыг эргэн дурсаж байна.


Ирланд-Английн спортын өрсөлдөөний утга учир, ач холбогдол, хурц ширүүн байдлыг тайлбарлах шаардлагагүй биз. 1988 оны Европын аваргад Английг хожсон нь Ирландын хөлбөмбөгчдийг үндэсний баатрууд болгож, 1990 оны ДАШТ-д шалгарсан нь тэдний байр суурийг улам бэхжүүлсэн түүхтэй.

Гэхдээ Английн дасгалжуулагч Жэк Чарлтоны удирдлага дор дээрх амжилтуудыг үзүүлэхээс өмнө тэд урт зам туулсан. 1882 онд Англи анхны тоглолтдоо 13-0-ээр хожсоноос хойш 1949 оны есдүгээр сарын 21-н хүртэл нийт 57 тоглолтод Ирланд нэг ч удаа ялалт байгуулж чадаагүй байв. Харин тэр орой Эйрийн баг Ливерпуль хотын Гүдисон Парк цэнгэлдэхэд түүх бичихээр гарч ирсэн.

Англи тус тоглолтод илт давуу талтай байсан нь маргаангүй. "Daily Express" сонин тоглолтын өмнө "Ирланд хожно гэж бодож байгаа хүн сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй" хэмээн бичиж байв. Тухайн үед Английн баг Стэнли Мэтьюс, Стэнли Мортенсен наргүй тоглосон ч хожно гэдэгт олон хүн итгэж байжээ.

Учир нь Английн хөлбөмбөгийн холбоо 1950 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох шийдвэр гаргасан бөгөөд дасгалжуулагчид шинэ тоглогчдыг турших шаардлагатай байсан аж. Урьдчилсан шатны эхний тоглолт нь аравдугаар сард болох Британийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд товлогдсон байв. Бүрэн бүрэлдэхүүнээрээ биш байсан ч Англи ялах нь ойлгомжтой мэт байв. Хэрвээ тухайн үед "1xBet Монгол" байсан бол Англи ялна гэсэн магадлал бараг 1.01 байхаар байжээ.

Ирландын ахлагч Жонни Кэри тухайн үед Английн лигийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн, Манчестер Юнайтед клубт олон жил тоглосон нэгэн байсан бөгөөд өрсөлдөгчөө маш сайн мэддэг байв. Түүнээс гадна Ирландын гарааны 11 тоглогчийн долоо нь Английн дээд лигт, хоёр нь хоёрдугаар дивизонд, зөвхөн хоёр нь Ирландын лигт тоглодог байв.

Тэд Англичуудын хүчийг хэт сайн мэддэг байсан учир айж сандралгүй тоглосон. Талбайн эзэд эхний 20 секундэд л гоол оруулах боломжтой байсан бөгөөд эхний хагасын турш шахалт тасралтгүй үзүүлж байв. Гэвч зочид боломжоо хүлээсээр 32 дахь минутад Петер Десмонд сөрөг довтолгооны үеэр торгуулийн талбайд алдаа аван унаж, Кон Мартин торгуулийн цохилтоор гоол оруулсан. Хаалгач бараг хаах шахсан ч бөмбөг хаалганд орсон. Үүний дараа англичууд илүү довтолсон ч Ирландын хаалгач Томми Годвин бүх довтолгоог нь хааж, нэг удаа хөндлөвч аварчээ.

Хоёрдугаар хагаст Англи барг 90 хувьтай бөмбөг эзэмшсэн ч ямар ч үр дүн өгсөнгүй. Харин эсрэгээр тоглолтын төгсгөлд дахин сөрөг довтолгоо хийж, Английн хаалгач Берт Уильямс бөмбөгөө дутуу зайлуулж, үүнийг нь Эвертоны Пит Фаррелл 0-2 болгож тоглолтыг дуусгав. Энэ бол Англи түүхэндээ анх удаагаа нутаг дээрээ ялагдсан мөч байв.

Ялагдал ийм их цочрол өгсөн учраас олон жилийн дараа ч Английн хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад 1953 онд Унгар анх удаа Английг гэрт нь хожсон хэмээн бичигдсээр байв.

Энэ тулаан Ирланд-Английн хөлбөмбөгийн өрсөлдөөний түүхийг өөрчилсөн юм. “Ногоонууд” өөртөө итгэж, Англи ч бас ялагддаг гэдгийг харуулсан. Өнөөдрийг хүртэл хоёр баг нийт 18 удаа тоглоход Ирланд хоёр хожиж, найм тэнцэж, найм ялагдсан байна.

"1xBet Монгол"-ыг даган, хөлбөмбөгийн түүхийн нэг хэсэг болоорой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-20 202.180.219.28

irland angli hoer chini neg uls bish yumuu.

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.187.100

Ийм л юмнууд сэтгэгдэл их бичдэгийм ш дээ !

Avatar

Нэргүй 2025-04-20 103.57.95.219

"1xBet Монгол" хэмээгчид нь гадны гар хөл болсон үйл ажилагаа явуулдаг. тэд эх орныхоо залуусыг луйвардагчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж