Япон: Төлбөртэй цахим тоглоомоос болж санхүүгийн хүндрэлд орж байна

Япон: Төлбөртэй цахим тоглоомоос болж санхүүгийн хүндрэлд орж байна

Япон: Төлбөртэй цахим тоглоомоос болж санхүүгийн хүндрэлд орж байна

Японы алдартай санхүүгийн "SMBC" компани 2025 оны цахим хэрэглэгчдийн "Consumer Finance" судалгааг танилцууллаа. Уг судалгаанд 20-29 насны 1000 хүнийг хамруулсан бөгөөд цахим тоглоомд хэр их хугацаа, мөнгө зарцуулж буйг нь статистик үзүүлэлтээр харуулсан юм. Судалгаанд хамрагдагсдын 18.8 хувь нь цахим тоглоомын хэт их хураамжаас болж өдөр тутмын зардлаа хянах шаардлагатай болсон байна. Тэр байтугай цахим тоглоомын хураамжаас болж санхүүгийн хүндрэлд орсон гэдгээ зарим хүн хүлээн зөвшөөрчээ. Өөр 23.9 хувь нь өнгөрсөн хугацаанд цахим тоглоомд хэт их цаг зарцуулж байсандаа харамсдаг гэдгээ илэрхийлсэн.

Судалгаанд оролцогчдын 17.9 хувь нь цахим тоглоомын давуу талыг ашиглахын тулд илүү мөнгө зарцуулахад бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Эдгээр хүмүүсийн 23.8 хувь нь эрэгтэй байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 20.8 хувь нь төлбөргүй тоглоом тоглох боломжгүй гэж үзэж байна. Тэд ямар ч тоглоом заавал төлбөр, мөнгө шаардах болно гэдэгт итгэдэг бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цахим тоглоомд цаг зав, мөнгө зарцуулж буйг шалгах судалгаанд эмэгтэйчүүдийн хувь бага хэвээр байгаа ч өнгөрсөн онуудтай харьцуулахад мэдэгдэхүйц өсчээ.

Цахим тоглоомд мөнгө зарцуулж буй залуучуудын тоо нэмэгдэж байгаа ч тэдний өдөр тутмын бусад зардал багассан байна. Тухайлбал, өнгөрсөн жилд ойролцоогоор залуус 5,138 иенийг өдөр тутамдаа зарцуулдаг байсан бол өдгөө 4,247 иен зарцуулдаг болсныг судалгаанд дурдсан байв. "SMBC"-ийн явуулсан энэхүү судалгаа нь гар утасны цахим тоглоомын санхүүгийн шаардлага нь залуу үеийн япончуудын өдөр тутмын эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлж буйг тусгаж харуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: HKNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж