Бразилийн ерөнхийлөгч Орос улсад айлчилна

Бразилийн ерөнхийлөгч Орос улсад айлчилна

Бразилийн ерөнхийлөгч Орос улсад айлчилна

Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ирэх тавдугаар сард Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзана. Уг уулзалтаас өмнө Хятадын дарга Ши Жиньпинтэй Бээжинд уулзахаар болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн нэмэлт тариф ногдуулах бодлогын дагуу Бразил улс мөн адил өргөн хэрэглээний бараанд импортын нэмэлт татвар төлөх болсон. Өнгөрсөн долоо хоногт Лула да Силвагийн ажлын алба татварын талаар мэдээлэл өгч байхдаа Хятад, Оросын удирдагчидтай уулзах болсныг мэдэгдсэн байна. Бразилийн ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас “Associated Press” агентлагт мэдээлснээр, дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсны 80 жилийн ойд зориулсан тавдугаар сарын 9-нд болох арга хэмжээнд Лула да Силва оролцох төлөвтэй байна.

Мөн тэрбээр тавдугаар сарын 12-нд болох Хятад-Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумд оролцохоор Бээжинд очихоор төлөвлөжээ.

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөх боломжгүй Лула хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа анх удаа Москвад албан ёсны айлчлал хийх юм. Харин Хятадад хийж буй хоёр дахь айлчлал нь болно. Өмнөх засаг захиргааныхаа хугацаанд /2003-2010/ Оросд хоёр удаа, Хятадад гурван удаа айлчилж байжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.160.123

Энэ бидэнд огт падгүй мэдээ байна! Үүний оронд улс эх оронд болж буй тулгамдсан чухал асуудлууд цаана чинь зөндөө байхад шал хэрэггүй мэдээ тавихаа боль!!!

Avatar

Нэргүй 2025-04-20 202.9.47.65

ЕХ-ны зүгээс гишүүн орнуудын тэргүүнүүдэд энэ талаар машид хориглож байгаа, үүнд нь зарим орны тэргүүнүүд маш дургүйцэж байгаа. Тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс хэтэрхий оролцож байна гэж машид таагүй хүлээн авч байгаа. Словак ийн төрийн тэргүүн Орос руу айлчлал хийх, баярт оролцох тухайгаа тодорхой илэн далангүй өгүүлсэн. Тэрээр манай орныг тухайн тэр цаг үед нацистын булаан эзлэгчдээс чөлөөлсөн тэр түүхэн үнэнийг бид хүндэтгэх ёстой, гэж ил тод шууд өгүүлсэн.

Avatar

Нэргүй 2025-04-20 103.168.34.100

Словак ямар Европод нелеетэй биш чамд л их чухал юм байлгvй дээ. Чи бас орос явах юм байгаа биз дээ. Цаашаа цэрэгт татагдчихваа, жартгар нvдтнvvдийг шууд ачна шvv

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.187.227

Улс орнууд ОХУ-д талд засч буй мэт дүр үзүүлээд Баруун Европ ба АНУ-аас тусламжаа авах гээд байгаа.

Avatar

Т1 2025-04-20 202.9.46.40

Ороо нь ороогоо, жороогоо гэгчээр нэг тэрэгний дугуйнууд яалт ч үгүй бие биедээ л тэмүүлэх юм даа

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж