Хачигт халдвар нь 4-10 дугаар сарын хооронд идэвхждэг улирлын чанартай халдварт өвчин юм. ХӨСҮТ-д гуравдугаар сарын 16-наас хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн хандсан байна.
Монгол Улсад 43 зүйлийн хачиг байдаг бөгөөд үүнээс хачигт энцерфалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиозын хүний өвчлөл бүртгэгддэг. Хамгийн хоруу чанартай нь хачигт энцефалит аж. Иргэд хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах. Мөн ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.
Хачигт хазуулсан үеийн яаралтай тусламж:
- Хачгийг аль болох хурдан хугацаанд арьснаас салгаж авна.
- Хачигны толгойг хурц үзүүртэй хямсаагаар арьстай аль болох ойрхон, хачгийн толгой, хошуу хэсгээс хавчина. Болгоомжтойгоор нааш, цааш хөдөлгөн аажим суллан татаж авна.
- Шууд угз татан авахаар оролдож болохгүй
- Хачигны ам хэсэг арьсанд маш нягт бэхлэгддэг учир хачгийг тасдаж, хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй
Хачиг цус сороогүй байх үедээ нүдээр ажиглагдамгүй жижиг, хазалт нь өвдөлтгүй байдаг. Харин цус сорсон үед хэмжээ нь томорч, вандуйны дайтай болох нь бий. Хэрвээ хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах шаардлагатай. Мөн ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх нь халдвараас сэргийлнэ.
Түвшинжаргал 2025-04-20 202.126.88.223
Хачигний эсрэг вакзин хаана, яаж хийлгэх вэ?
gly bainguin xylgaichduinXTzerleg kape. 2025-04-20 50.147.160.114
ium baliarXOT building zaxirdg gyilagchin xylgaichid zasaglyylj bn OC
trakni xylgaich lal buchigtei,martaj boloxgyi XTOGry; 2025-04-20 50.147.160.114
saityyd zam chanjing
KAMEr+ytasni bainguin xylgaich #; 2025-04-20 50.147.160.114
2014 XT darangyilagch ni baingn xylgaich LALuin buchigtei.
OCxaldg shal####, consogch#; ?
### internet TVAPPLE. ?
indby zzr aris dyyrian, xsgyi CJN ysaar yndaalj inoc .
Нэргүй 2025-04-20 50.147.160.114
U
yglkn U; 2025-04-20 50.147.160.114
###
dogldoltoi yanxan zantai + gtilgchinxylgaichdglzgrn 2025-04-20 50.147.160.114
Club aptd zeregtsen dood davxart gyilagchin tsarailsan xyyxn yumnyyd ni Zamaar xugluruud bcn,
opoi mashini shil zailyyl ni xagalj, tsagdaadmedegcn
Oroi ni Trashni yyttai Nobshnyydaa avaad zygtacan.
zalyy lt30n emegtei,eregtei,I,bas neg zalyy bcn.bed bagni worker boly. yn yzyylnd bd bag cydlsn bcn.
E mpt; 2025-04-20 172.59.231.229
naadxaa opyylchxaa, xalyyn ycaapt.
Нэргүй 2025-04-20 188.162.254.29
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
blrmdx 2025-04-20 50.147.160.114
– happy –