Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдын бүртгэл 90 хувьтай байгаа ажээ.
Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18 цагт хаагдана. Бүртгүүлж буй сурагчид дараах зүйлсийг сануулж байна.
- Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
- Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэх,
- Бүртгэлийн хуудас,
- Суудлын хуваарь,
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх.
3,595.72






















































Холбоотой мэдээ