Хүн дүрст роботууд марафонд өрсөлдөв

Хүн дүрст роботууд марафонд өрсөлдөв

Хүн дүрст роботууд марафонд өрсөлдөв

Хамгийн сүүлийн үеийн технологи, спортын тэсвэр тэвчээрийг хослуулан хүн дүрст роботууд хагас марафонд өрсөлдөж, дэлхийн түүхэнд дурсагдах үйл явдал болов. Тодруулбал, Бямба гаригт /2025.04.19/ Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд болсон марафонд 20 робот, мянга гаруй хүн 21.0975 км замд хүч сорин уралдсан байна.

Тэргүүн байранд "Tiangong Ultra" нэртэй робот орсон бөгөөд энэ нь хоёр цаг, 40 минут, 42 секундэд марафоны замыг туулжээ.

"Tiangong Ultra" нь спортын тэсвэр хатуужилтай байхаар бүтээгдсэн робот юм. Энэ нь 12 км/цагийн дээд хурдтай гүйх чадвартай бол дундаж хурд нь 7.88 км/цаг юм. Зохион бүтээгчдийн мэдээлснээр, "Tiangong Ultra" робот нь 1.8 метрийн өндөртэй бөгөөд гүйхэд нь улам хүн шиг харагдуулахын тулд алхалт хоорондын зайг томсгож, үеэрээ хөдөлдөг байна. Харин удаах байранд “Noetix Robotics” компанийн бүтээсэн робот гурван цаг, 27 минут, 50 секундийн амжилтайгаар шалгарчээ. Тэмцээний үеэр хариуцагч багийнхан робот тамирчнаа нэг удаа сольсон юм.

ЭХ СУРВАЛЖ: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-20 139.5.217.164

ДЭЛХИЙ ХӨГЖСӨӨР, ХОЙД СОЛОНГОС ХОЦРОГДСООР

Avatar

Нэргүй 2025-04-20 202.180.219.28

ropotoo ukraind ogood orosiin esreg bailduulah heregtei.

Avatar

Нэргүй 2025-04-20 172.58.165.168

eguu oyunii homsdold orson tarhia ugaalgasan durakuud bas ba

Avatar

Нэргүй 2025-04-20 202.180.219.28

ropot yadrahgyi tegeed tyryylne bizdee.

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.187.227

Роботуудын олимп зохион байгуулвал яах уу?

Avatar

bildyyj 2025-04-20 50.147.160.114

taarsan

Avatar

Нэргүй 2025-04-20 103.168.34.141

ZOV OO

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.183.223

Төр засгаа шүүмжилдэг робот бүтээгээч.

Avatar

Нэргүй 2025-04-20 66.181.178.149

Чи шүүмжлэгч робот биш юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж