Ньюс агентлаг 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
Малчид, иргэд,тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-22-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын Хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
Эд 2025-04-20 202.9.46.40
ЭД ЭЗНЭЭ ДУУРАЙНА