Тойм: Нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэхээр болов

Тойм: Нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэхээр болов

Тойм: Нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэхээр болов

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ЖУРМЫН ХАШААНД БАЙГАА ТҮЦ-ЭЭ АЧИЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ АВНА 

Түргэн үйлчилгээний цэгүүдийг /ТҮЦ/ буулгах, нүүлгэхтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд 127 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, цэвэрлэгээ ариутгалыг хийжээ. Тус дүүргээс ТҮЦ-ээ нүүлгэх 17 байршил, 20 ажлын байрыг санал болгоод байна. Тодруулбал, Баянгол дүүргийн зүгээс шинэ “Sunday”, “Хархорин”, “Барс-2” болон 3, 4 дүгээр хорооллын худалдааны төвүүдийн захиралтай уулзаж, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх талаар ярилцсан байна.

Харин буулгаж, ачсан ТҮЦ-үүдийг тухайн дүүргийн харьяа журмын хашаанд аваачих эсвэл иргэн өөрөө гэр эсвэл хадгалах газартаа хүргүүлэх боломжтой юм байна. ТҮЦ буулгах ажлыг дүүрэг бүр хариуцан зохион байгуулж байгаа. Тиймээс ТҮЦ-үүдийг ачихдаа ААН-үүдтэй гэрээ байгуулах замаар ажиллаж байгаа юм байна.

Ачилтын төлбөрийн тухайд жижиг, дунд, том гэх ТҮЦ-ийн хэмжээнээсээ хамаарч дунджаар 350 мянган төгрөг аж.

Хэрэв журмын хашаанд ТҮЦ-ээ аваачсан бол буцаан авахдаа ачилтын төлбөрийг төлөх шаардлагатай юм байна. Дүүргүүдээс тодруулснаар дийлэнх иргэд ТҮЦ-ээ өөрсдөө авч явсан, тиймээс журмын хашаанд нийт буулгасан ТҮЦ-үүдийг 20 орчим хувь нь бий гэв. Гэвч зарим дүүргийн тухайд олон ТҮЦ буулгаж байгаа учраас журмын хашаа нь дүүрч, өөр байршилд хурааж байна.

Дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу

НҮҮРСИЙГ ТУСГАЙ ГАРЦААР НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАВ

Нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгав

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад даалгалаа. Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буураад байна. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ. Иймд Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар тогтоол гаргалаа.

Дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу!

 "ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 230 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЛЭЭ"

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан  Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.

Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.

Дэлгэрэнгүй мэдээг Энд дарж уншина уу!

"ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР 150-160 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЭГДЭЭД ДУУСЧ БАЙНА"

Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж буйг малчид шүүмжилж байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр дараах тодруулгыг өглөө. Тэрбээр,"Монгол Улс мал аж ахуйн түүхий эдээ бүрэн боловсруулж экспортод гаргах, үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиг баримжаатай бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнийгээ цагаан алт гэж томьёолсон.  УИХ-аар баталсан бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Арьс шир, ноос ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэсэн таван гол бүтээгдэхүүн бий. Эдгээрийн боловсруулалтыг сайжруулъяэкспортод гаргая гэдэг л үндсэн чиг үүрэгтэй. Энэ ажлыг ХХААХҮЯ хийж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний үнэ 200 доллараас 80 доллар болж унаад байна. Үүний учир шалтгааныг та бүхэн мэдэж байгаа.

Дэлхий нийтээр худалдааны том дайн өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор тогтвортой байсан уламжлалт зах зээл, нийлүүлэлт доголдож эхэлсэн.

Энд үндэсний үйлдвэртэй улс орнууд хожиж, гарч ирж байгаа. Бидний тухайд 2022 онд Монгол Улс ноолуураа дотооддоо 100 хувь угааж чадаж байна, одоо 100 хувь самнах ёстой гэдэг бодлогыг тодорхойлсон. Ингээд гурван жилийн хугацаанд үйлдвэрүүд маань хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлаа өргөтгөж өнөөдөр Монгол Улс 100 угаасан ноолуураа 100 хувь самнах хүчин чадлыг суурилуулах ажил дууссан.

Дэлгэрэнгүй мэдээг энд дарж уншина уу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.212.116.129

DYYDLGN80955877VANANGCH80955877SEKSEER TAICHNA

Avatar

Нэргүй 49 минутын өмнө 185.220.100.245

Урвагч женког ялыг нь өгөөч. Уг нь урвагчууд цаазын ялтай даа.

Avatar

Худалч хулгайчууд 3 цагийн өмнө 202.9.46.40

Өөр боомт дээр ачиж аваачаад ч нэмэргүй, цаад xятадын тал авахгүй байна шүү дээ, удахгүй уурхайнууд борлуулалтгүй болсноос цалин, ндш, түлш эрчи хүчээ төлж дийлэх мөнгө хөрөнгөгүй болж зогсох дээрээ туллаа, банкуудаас зээл авья гэхээр Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс банкууд зээл гаргахгүй байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.193

ха ха дүр эсгэсэн жүжиглэлт үү

Avatar

gadni building OC xuux,ymxui byzar. 5 цагийн өмнө 50.147.160.114

– XT delxuig baliartyylj, yanxan zantai xylgaich baliar buildingaabarisaar, dabshilsaar, TUGSUIG UUrCHILSUUOOR gadnigalzyy gyilagchin XACHiN
XULGAiCH killerCHUTGUr +SHULAMIN TIV zailaa

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.245

Ер нь газар нутгаа хайр найргүй ухаж, Эх газрыг эвдэж хэмхчээд амгалан оршино гэж үгүй……Өөр олон янзын арга олцгоо, …..иргэдийнхээ үйл ажиллагааг ДЭМЖ!!!! БУУРЛУУДЫН БУЯНЫГ ЗӨВ, ХЭМЖЭЭ ХЯЗГААР, ДЭГТЭЙ ЭДЛЭХ ЁСТОЙ, БУЛААЦАЛДААД ХАР ШУНАЛААР ЯВАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ….ЭВДЭЖ СҮЙТГЭСЭН ҮЙЛИЙН ӨГӨӨЖ СААДТАЙ БАЙЛГҮЙ ЯАДАГ ЮМ, ЗОГССОН Ч БАЙГАЛ ЭЖИЙГИЙН ЭРХ!!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.4

Конвейрээр нүүрс гаргах нь маш зөв юм. Ядаж л шороо тоос босохгүй, хилийн цагт баригдахгүй.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.116.129

SERELN SEKZEER80955877UILCHLGE

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.129

SHAALGI80955877UILCHLI VANXANDI

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.129

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.4

Энэ нэг мэдрэл муутай юм дандаа манж манж гэж авцалдаагүй юм бичихээ болиоч ээ. Бөөн үгийн алдаатай бичнэ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.31

үхсн ацны чин ялгаагүй жүжиг чааж манжлж чадхгүй бж үг-р манжлж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж