Дэлхий даяар зарагдаж буй "iPhone" бүр Калифорнид үйлдвэрлэв гэсэн шошготой байдаг. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэхүү тэгш өнцөгт хэлбэртэй зүйлийг үнэхээр АНУ-д зохион бүтээсэн байдаг ч хэдэн мянган бээрийн алсад орших Хятадад хэрэглэгчийн гар дээр очиход бэлэн болж "амилдаг".
"Apple" компани жилд 220 сая гаруй "iPhone" утас зардаг. Үүнээс 10 утас тутмын есыг нь Хятадад үйлдвэрлэсэн байдаг гэсэн тооцоо бий. Дэлгэц, батерей гэх мэт олон эд ангийг Хятадад үйлдвэрлэж, дараа нь "iPhone", "iPad", "MacBook" гэх мэт эцсийн бүтээгдэхүүн болгон угсардаг. Бэлэн болсон төхөөрөмжийн дийлэнхийг "Apple"-ийн хамгийн том зах зээл буюу АНУ руу илгээдэг аж.
Гэтэл АНУ-ын тарифын дайнд хамгийн их нэрвэгдсэн Хятадын хувьд зарим импортын бараа бүтээгдэхүүний татварын дүн 245 хувь хүртэл өсөөд буй. Аз болоход Трамп өнгөрсөн долоо хоногт ухаалаг утас, компьютер болон бусад электрон төхөөрөмжүүдийг тарифаас чөлөөлсөн.
Гэхдээ энэ аз богинохон настай. Тодруулбал, Трампийн засаг захиргаа хагас дамжуулагч болон электрон хангамжийн сүлжээний импортын талаар судалж байгаа тул хэн ч дэгээнээс мултрахгүй бололтой. Хүчирхэг гэж сурталчилдаг "Apple"-ийн нийлүүлэлтийн сүлжээ нэн эмзэг байдалтай байна.
ХЭН ХЭНИЙХЭЭ АВРАЛЫН ОД
Хятад улс "Apple"-тай хамтран ажилласнаар эдийн засаг, стратегийн хувьд маш их ашиг олсон, олж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ нь зөвхөн эдийн засгийн ашигаар тогтохгүй Хятадыг чанартай үйлдвэрлэгч байж чадна гэж сурталчилсан нотолгоо байв. Цаашилбал, дотоодын инновацийг хөгжүүлэхэд ч түлхэц болсон.
"Apple" компани 1990-ээд онд Хятадад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор бус компьютер голчлон борлуулах зорилгоор орж иржээ. Ингэхдээ борлуулалтыг шууд өөрсдөө хариуцах бус гуравдагч ханган нийлүүлэгчдээр дамжуулсан.
1997 онд "Apple" компани дампуурлын ирмэгт ирээд байхдаа нэгэн авралын утсыг олж татсан нь Хятад байв. Хятадын залуу эдийн засаг гадаадын компаниудад үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх боломж нээж өгчээ. Улмаар 2001 он гэхэд "Apple" компани Хятадад албан ёсоор ирж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байна. Тодруулбал, тус компани Хятадад үйл ажиллагаа явуулдаг Тайванийн үйлдвэрлэгч "Foxconn"-той хамтран "iPod", "iMac", "iPhone" гэсэн дарааллаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ.
Хятад дэлхийн улс орнуудтай худалдаа хийж эхэлснээр "Apple"-ийг АНУ-аас дутахааргүй дэмжсэн юм. Ийнхүү "Apple" улам л дэлхийн хэмжээний компани болсон.
Тэр үед Хятадад "iPhone" үйлдвэрлэх шууд боломж байгаагүй. Гэсэн ч "Apple" Хятад дахь тодорхой ханган нийлүүлэгчдийг сонгож авах замаар өөрийн найдвартай сүлжээг бий болгосон. Эцэст нь тэднийг дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч болоход нь тусалсан юм.
Тухайлбал, орчин үеийн дэвшилтэт эд ангиудыг үр дүнтэй хийхэд ашигладаг өндөр хурдны нарийвчлалтай машин үйлдвэрлэгч тэргүүлэгч "Бээжин Жиндяо"-гийн жишээг нийлүүлэлтийн сүлжээний мэргэжилтэн Лин Шюпинг дурджээ. Акрил зүсдэг байсан энэ компанийг машин хэрэгсэл үйлдвэрлэгч гэж тооцдоггүй байсан ч эцэстээ "Apple-ийн гар утасны гадаргууг хариуцдаг "од" болсон юм.
Бээжин 2008 зуны олимп болж, Хятадын баруунтай харилцах харилцаа түүхэн дээд хэмжээндээ хүрсэн жил "Apple" компани тус улсад анхны дэлгүүрээ нээв. Дэлгүүрийн нэр нөлөө уулын оройгоос өнхрөх цасан бөмбөг адил нэмэгдсээр удалгүй 50 салбартай болжээ. Үйлчлүүлэгчид ч байнга үүдэнд нь дугаарлах болсон байна.
"Apple"-ийн ашгийн хэмжээ өсөхийн хэрээр Хятад дахь угсрах нэгжүүд ч нэмэгдсэн. "Foxconn" компани Жэнжоу хотод дэлхийн хамгийн том "iPhone"-ийн үйлдвэрийг ажиллуулснаар Жэнжоуг "iPhone хот" гэж нэрлэх болжээ.
Өнөөдөр "iPhone" утасны ихэнхийг "Foxconn"-д үйлдвэрлэж байна. Түүнчлэн "iPhone"-ийн гол эд анги болох дэвшилтэт чипийг дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч "TSMC" компани Тайваньд үйлдвэрлэдэг.
2024 оны байдлаар "Apple"-ийн шилдэг 187 ханган нийлүүлэгчийн 150 орчим нь Хятадад үйлдвэртэй байжээ. “Бидэнд энэ дэлхий дээр Хятадаас илүү чухал нийлүүлэлтийн сүлжээ байхгүй" гэж компанийн гүйцэтгэх захирал Тим Күүз өнгөрсөн жил хэлж байв.
УРАН ЗӨГНӨЛ ҮҮ, АМБИЦ УУ?
Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд "Apple" тарифын аюулаас гадуур үлдэж чадсан. Гэхдээ энэ удаад Трамп зарим электрон барааны тарифыг өөрчлөхөөсөө өмнө "Apple"-ийг жишээ татав. Тодруулбал, АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник "Сая сая хүн ‘iPhone’ үйлдвэрлэхийн тулд гар аргаар нарийн ажиллагаатай зүйл хийж байна. Энэ бүхэн АНУ-д ирэх болно" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, өндөр татвар нь бизнес эрхлэгчдийг Америкт бүтээгдэхүүн үйлдвэрлэх сэдэл болно гэж Вашингтон үзэж байна.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт өнгөрсөн долоо хоногт "Ерөнхийлөгч Трамп хагас дамжуулагч, чип, ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэрэг чухал технологи үйлдвэрлэхэд Хятадад найдаж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчийн зааврын дагуу эдгээр компани АНУ-д үйлдвэрлэлээ аль болох хурдан эхлүүлэхээр яарч байна" гэжээ.
Гэхдээ үүнд итгэхээсээ илүү эргэлзэж буй хүн олон аж. "Apple" угсрах ажиллагаагаа АНУ руу шилжүүлж магадгүй гэсэн бодол нь "цэвэр уран зөгнөл" гэж шинжээчид үзэж байна. "Apple" нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх талаар ярьдаг ч гэлээ тэр нь АНУ биш Вьетнам, Энэтхэг байх юм.
СОРИЛТУУД
"Apple"-ийн нийлүүлэлтийн сүлжээндээ аливаа өөрчлөлт оруулбал цар тахлын дараа өндийх гэж ядаж буй Хятадад энэ нь маш том цохилт болно. Учир нь "Apple" бол АНУ-Хятадын хурцадмал байдлын уулзвар дээр байрладаг чухал компани.
Трамп Хятадын нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болох улс орнуудыг ч онилно гэдгээ мэдэгдсэн билээ. Жишээлбэл, "Apple" компани "AirPods"-ийн үйлдвэрлэлээ Вьетнамд шилжүүлсэн боловч Трампийн шийдвэрээр тэд 46 хувийн тарифтай тулгарсан. Иймд үйлдвэрлэлээ Ази руу шилжүүлэх нь тийм ч амар хялбар арга биш.
Хэдэн зуун мянган ажилчинтай асар том "Foxconn"-ыг нүүлгэн байрлуулах газар Азид зөндөө бий. Гэвч тэр улсууд нь бүгдээрээ өндөр тарифтай тулгараад байгааг шинжээчид онцолж байна.
"Apple" компани АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан ч энэ нь Трампийг тайвшруулахад хангалттай биш байж мэднэ. Тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзвэл Трамп илүү гэнэтийн татвар ногдуулж ч магадгүй юм.
Нэргүй 2025-04-21 38.42.106.107
Калифорнид бүтээв, Хятадад үйлдвэрлэв гэсэн шошготой шүү
зочин 2025-04-21 66.181.160.23
Мунхаг удирдагчидын тэнэгг шийдвэр ямарч агуу кампаныг сүйрэлд амархаан хүргэншд ..Хамгийн ойрын жишээ гэхэд ГАЗПРОМ гэж Оросын бахархал болж 600 тэрбум доллороор үнэлэгдэж байсан кампани одоо арай ядан 50 тэрбумаар үнэлэгдэж байна шд …
Нэргүй 2025-04-21 202.9.41.31
iPhone сүйрхгүй л дэ өөрсдө хийгээд бүр хөгжн шдэ.
Нэргүй 2025-04-21 202.9.40.196
Жомбого Трамп
Нэргүй 2025-04-21 47.227.179.89
Вьетнам, Тайланд, Филиппин гээд газар хогоороо байна оо
Нэргүй 2025-04-21 202.55.188.122
Монголд үйлдвэрээ нээ
Нэргүй 2025-04-21 202.126.88.202
Ганц iPhone ч гэлтгүй бусад бүх дуураймлыг үйлдврлхийг хориглхд Хужаад үйлдврлх хийх юм бхгүй шүү.
Нэргүй 2025-04-21 103.57.92.87
хятад дахь бүх ажилчдыг цагаачлалын визээр америк руу зөөдөггүй л юм бол энэ ажил бүтэхгүй нь ойлгомжтой, эцэст нь самсунг, хувэй л дэлхийд ноёлох болно. трампын яг ийм мөрөөдөл сүйрэлд хүргэнэ.
Нэргүй 2025-04-21 202.9.41.31
Ану iPhone өөрсдөө үйлдврлхд л болн шдэ. Санхүү ашгаа ану илүү олх болно.
Нэргүй 2025-04-21 66.181.161.58
тэгвэл үнэ нь тэнгэрт хадна. зөвхөн үнэнч фэнүүд нь л авна. харин илүү хямд Хятад, Солонгос утаснууд зах зээлийг эзэлнэ. зах зээл багассан болохоор судалгаа хөгжүүлэлтэд зарцуулах мөнгөө багасгана. яваандаа технологийн тэргүүлэгч байхаа больж нокиагийн араас явна даа
Нэргүй 2025-04-21 202.126.88.202
Iphone үйлдвэрэ өргжүүлхд болчншдэ iPhone хүмүүс авх нь ойлгмж.
Нэргүй 2025-04-21 172.91.182.247
Үгүй дээ. Тийм амархан биш. АНУ-д үйлдвэрлэвэл 1300$ биш, 3500$ үнэтэй болно гэж тооцсон. Тиймээс л гар утасны татварыг Трамп нэмэхгүйгээр шийдсэн
Нэргүй 2025-04-21 172.91.182.247
Калифорнид үйлдвэрлэв биш дизайныг хийв гэсэн бичигтэй байдаг. Зураг бүтцийг нь гаргасан үгтэй
Иргэн 2025-04-21 202.21.111.218
Бодлого төлөвлөлт , үр дүн нөгөө талдаа илүү уян хатан байж эрсдэлээс гарах гэсэн кейс байна даа