Ардчилсан нам дэмжигчдээ алдаж байна | News.MN

Ардчилсан нам дэмжигчдээ алдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам дэмжигчдээ алдаж байна

Энэ жилийн арваннэгдүгээр сарын 2-нд явагдах Конгрессийн сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхан өөрсдийн нэр нөлөөг ихэсгэж чадсан байна. CNN телевиз Opinion Research гэх судалгааны корпорацийн хамт явуулсан хамгийн сүүлчийн санал асуулгаар Бүгд найрамдах намынхан Ардчилсан намаас долоон хувийн илүү дэмжлэгтэй байна. Хоёр намын нэр дэвшигчдийн алиных нь төлөө санал өгөх вэ? гэсэн гол асуудалд хүмүүс хариу өгсөн байв.
Утсаар авсан энэ асуулгад насанд хүрсэн 1024 хүн хамрагдсан бөгөөд асуулга энэ сарын 1-2-нд хийгдэв.
Нийт хариулагчдын 52 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжсэн бөгөөд 45 хувь нь Ардчилсан намын төлөө санал өгнө гэсэн байв. Өнгөрсөн сарын санал асуулгаар Бүгд найрамдах нам гурван хувиар Ардчилсан намаас илүү байжээ.
Мөн энэ асуулгаар хоёр намын нэр хүндийг сонирхсон ба сонгогчид адилхан 49 хувьтайгаар намуудыг дэмждэг гэв. Үлдсэн хэсэг нь ямар ч намыг дэмжихгүйгээр шийдсэн ажээ. Бие даасан хүмүүс Бүгд найрамдах намд талтай байгааг энэ асуулга харуулав. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 24 хувь нь сонгуулиар Обамагийн бодлогыг дэмжихгүй байгаагаас байр сууриа илэрхийлнэ гэсэн байв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hun 2010-09-07

ene davartsan hujaa nar geheesee iluu davraagad bgaa novshiin erh medeltnuudtei hatuu yarih ni uhaalag alham bolno shuu taminee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж