
Утсаар авсан энэ асуулгад насанд хүрсэн 1024 хүн хамрагдсан бөгөөд асуулга энэ сарын 1-2-нд хийгдэв.
Нийт хариулагчдын 52 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжсэн бөгөөд 45 хувь нь Ардчилсан намын төлөө санал өгнө гэсэн байв. Өнгөрсөн сарын санал асуулгаар Бүгд найрамдах нам гурван хувиар Ардчилсан намаас илүү байжээ.
Мөн энэ асуулгаар хоёр намын нэр хүндийг сонирхсон ба сонгогчид адилхан 49 хувьтайгаар намуудыг дэмждэг гэв. Үлдсэн хэсэг нь ямар ч намыг дэмжихгүйгээр шийдсэн ажээ. Бие даасан хүмүүс Бүгд найрамдах намд талтай байгааг энэ асуулга харуулав. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 24 хувь нь сонгуулиар Обамагийн бодлогыг дэмжихгүй байгаагаас байр сууриа илэрхийлнэ гэсэн байв.