АНУ “Covid-19-ийн гарал үүсэл” нэртэй цахим хуудас нээжээ

АНУ “Covid-19-ийн гарал үүсэл” нэртэй цахим хуудас нээжээ

АНУ “Covid-19-ийн гарал үүсэл” нэртэй цахим хуудас нээжээ

Цагаан ордон Хятадын судалгааны лабораториос вирус алдагдсанаар Covid-19 дэгдсэн гэсэн онол бүхий шинэ цахим хуудас бүтээжээ. Уг хуудасны нэр нь “Лабораториос алдагдсан нь: Covid-19-ийн жинхэнэ гарал үүсэл" бөгөөд ерөнхийлөгч Дональд Трампийн зурагтай. Баасан гаригт олон нийтэд уг хуудсыг танилцуулжээ.

Тус хуудсанд “Covid-19-ийн вирус нь байгальд байдаггүй биологийн шинж чанартай. Хятадын Ухань хотын нэгэн лабораторид биологийн аюулгүй байдлын хангалтгүй түвшинд судалгаа хийж байсан түүхтэй. Лабораторийн осол Covid-19-ийн эх үүсвэр болсон байх магадлалтай. Амны хаалт тус вирусээс үр дүнтэй хамгаалдаг гэсэн баттай нотолгоо байгаагүй” гэжээ.

Мөн тус цахим хуудас Ухань хотын хиймэл дагуулын зургийг харуулжээ.

Цагаан ордон коронавирусын тахлын эсрэг Төлөөлөгчдийн танхимын сонгогдсон дэд хорооны тайлангаас мэдээллээ авсан гэж үзэж байна. Тус хороог Бүгд найрамдах намынхан удирддаг болохыг АНУ-ын хэвлэлүүд онцолжээ. Covid-19-ийн эх үүсвэрийн талаар тагнуулын байгууллагууд болон шинжээчид хоёр хуваагдсан гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-19 202.9.40.240

Иш чааваас өөр Хятадыг харлуулах юм болдсонгүй юу

Avatar

Хөөрхий трамп тологойгоо маажиж байна доо.ккк 2025-04-19 66.181.190.15

Яанкууд ч аргаа барьж байна доо.ккк. Өнөө л улиг болсон "Ковид"-оо л яриад уналаа. Ухаанаас тарсан гэх вирусийн уг нь АНУ-ийн техас мужид ыбайдаг улсын өндөр хамгаалал,нууцлалын дор ажилдаг галобатений биологийн лаборторт өөрийн нь 12 эрдэмтэн Vineet D.Menachery гэгчийн удирдлага доор бүтээгдсэнээ 2015.11.09-нд барууны нэртэй хэвлэлд сайрхан магтаж нийтлүүлсэн бодит баримт бий. Харин энэ туршилтад хятадын 2 эрдэмтэн,, Швецарын цюрик хотын биологийн эмэг судлаач байлцсан юм гэсэн.

Avatar

Нэргүй 2025-04-19 66.181.190.15

Яанкууд хятадын эдийн засгийг сульдуулж дэлхийг захирах эрх мэдлээ алдахаас айж шээс нь дусалж байна оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж