Эмийн үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Эмийн үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Эмийн үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэж дууслаа. Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах юм. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээлэл өгөхөөр байршил дээр нь ажиллалаа. Газрын дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах бөгөөд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно хотын төвд байршилтай газар юм.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Бусдад хууль бусаар ашиглагдаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг буцаан авч, 32 машин механизмаар 24 цаг тасралтгүй ажиллаж 72 цагийн дотор нурааж талбайг чөлөөллөө. Чөлөөлсөн 3150 ам.метр талбайг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Ирэх даваа гарагт олон нийтэд дуудлага худалдааны зарыг албан ёсоор хүргэнэ. Нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа хуучин эмийн үйлдвэрийн газар нь хотын төвд байрлалтай учраас үнэд хүрнэ гэж төлөвлөж байна. Цаашид Улаанбаатар хотод хууль бусаар газар эзэмшүүлдэг байдлыг таслан зогсоох үүднээс чөлөөлсөн газар дээр үйлчилгээ бүхий орон сууц бариулна” гэлээ.

Нийслэлийн өмчийг ил тод, шударга бусаар хямд үнээр худалдан борлуулж, хэн нь мэдэгдэхгүй хүмүүст эзэмшүүлдэг байдлыг зогсоохоо НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Цаашид энэ төрлийн дуудлага худалдааг ил тод, нээлттэйгээр явуулж хэвшүүлнэ. Улс, нийслэлийн өмчийг хувьдаа завшдаг байх нь зүй бус гэдгийг мөн тодотголоо.

Дашрамд дурдахад, хуучин эмийн үйлдвэрийн барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг олон жил хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилгыг нураахаар албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байсан билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Нэр 2025-04-19 59.153.115.187

Машины зогсоол болгооч ээ

Avatar

Зочин 2025-04-19 66.181.189.63

цэцэрлэг, сад болгооч дээ. юм барих зайгүй юм бна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-04-19 139.5.217.56

стадионыг нурааж залууст орон сууц барина

Avatar

Иргэн 2025-04-19 90.188.244.42

Хайран эмийн үйлдвэр. Хайран оюуны бүтээл. Хайран цаг хугацаа. Хайран хүний хөдөлмөр. Хэдхэн халтар төгрөгийн төлөө энэ мундаг хүний байгуулсан эмнэлгийг үгүй хийлээ! Тэнгэр бурхан өршөөхгүй!

Avatar

Нэргүй 2025-04-19 202.9.41.85

х***а манжууд бузр юм юмыг өмчлх чичрч хулгай шааж өмчлх санаархлтай одо бүр мнгол хэл хүртл халх хэл гэу шаахчийн шд аймр оросын крилли үсг-с гаргсн мнгол хэл-ийг халх гэж шаахчийн эндүрцн. х***а манж пздагууд вэ х***а манжруун үтр түргн хөөж далд орулаачээ х***а манж-с ирж оргнчоод мнгол рэл сурчахд хэлиыг хулгайлж баялгын хулгайч өмчрх гээ шаажибн ямар бузр лаларужд вэ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж