Юн Сук Ёлын ноход амьтны хүрээлэнд шилжинэ

Юн Сук Ёлын ноход амьтны хүрээлэнд шилжинэ

Юн Сук Ёлын ноход амьтны хүрээлэнд шилжинэ

Туркменистаны ерөнхийлөгчийн Юн Сук Ёлд бэлэглэж байсан хоёр нохой экс ерөнхийлөгчийн хувийн байшинд бус Сөүлийн амьтны хүрээлэнд очих бололтой. Хоёр нохойг огцорсон ерөнхийлөгчийн хувийн байшин руу нүүлгэх бодолгүй байгаагаа Сөүл Гранд парк болон Ерөнхийлөгчийн архивын газрын зүгээс Баасан гаригт мэдэгдэв.

"Happy", "Joy" нэртэй хоёр нохой 2024 оны арваннэгдүгээр сараас хойш амьтны хүрээлэнд байрлаж байна. Юн Сук Ёлын импичментийн хэрэг шийдэгдсэн тул нохдыг буцааж магадгүй гэж зарим хүн найдаж байв.

Төв азийн хоньч нохой гэгддэг эдгээр нохой нь 100 кг хүртэл жинтэй байдаг. Мөн асаргааны зардал ихтэй.

Нохдыг Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2024 оны зургадугаар сард Юныг эхнэрийн хамт айлчлахад нь бэлэг болгон өгч байв. Амьтанд хайртай гэгддэг Юн Сук Ёл, Ким Кён Хи нар ерөнхийлөгчийн ордонд байх хугацаандаа 11 тэжээвэр амьтан тэжээдэг байжээ. Тэд өдгөө Сөүл хотын Сочо дүүрэгт байрлах орон сууцны хороололд амьдарч байна.

Өмнө нь ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны бэлэглэсэн Пунсан үүлдрийн хоёр нохойг төрийн өмчит амьтны хүрээлэнд буцаан өгсөн нь шүүмжлэл дагуулж байв. Энэ үед Юн Сук Ёл "Нохой эзэнтэйгээ хамт амьдрах ёстой" гэж хэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dog 2025-04-19 202.9.46.228

Нохойнуудыг хойд солонгос руу идэшинд явуул

Avatar

Нэргүй 2025-04-19 139.5.219.72

Ноход нь амьтны хүрээлэнд, өөрөө шоронд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж