Японд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв хэсэгт Баасан гаригийн орой 20:19 цагийн орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас цунамийн аюул нүүрлээгүй. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Нагано мужийн хойд хэсэгт 13 км гүнд байжээ.

Японы засгийн газар энэ сарын эхээр болзошгүй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг гаргасан билээ. Тодруулбал, ирэх 30 жилийн дотор Номхон далайн эргийн Нанкай хотгорт есөн магнитудын хүчтэй чичирхийлэл болох магадлал 80 хувьтай гэж мэргэжилтнүүд үзэж буй. Учир нь тус бүс нь 100-200 жилд нэг удаа хөдлөх тектоник хавтангийн зааг дээр үүссэн далайн гүн суваг юм. Энэ оны эхээр Мияазаки мужийн ойролцоо 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь илүү хүчтэй газар хөдлөлт удахгүй болж магадгүй гэх айдсыг нэмэгдүүлсэн.

Япон улс нь Номхон далайн галт цагираг гэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул үхлийн аюултай газар хөдлөлтөд өртөмхий байдаг. Тухайлбал, олон тооны тектоник хавтангийн нэгдэл дээр оршин тогтнодог тул дэлхийн томоохон газар хөдлөлтийн 81 орчим хувь нь Японд тохиолдож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ttttt 2025-04-19 202.126.89.175

Utah guild 6 7 sard6 7 sardines tom tsunami uusna

Avatar

Нэргүй 2025-04-19 66.181.190.15

Бүр нэг мөсөн арлыг нь далайд живтэл нь доргиосой доо. Тэгвэл бүс нутгийн аюулгүй байлд сайн нөлөөтэй. Цаана нь ганц өмнөд солонгос хаа холдохов дээ. Ёл нь буучихлаа..кккТэгс гээд Америк гэж далчигнах нь зогсож хувь заятайгаа эвлэх байх оо

Avatar

Нэргүй 2025-04-19 66.181.190.15

Тэнгвэлч яадаж л хуучин машины хог нь манайд ирэхгүй болио доо

Avatar

Зочин 2025-04-19 66.181.177.81

Тэнэг малуудыг яанаа, бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа. орк мал хөдөө рүүгээ зайл

Avatar

Нэргүй 2025-04-19 110.233.207.252

Хөлдүү үхэрнүүд мөөрөлдөж байх шив

Avatar

Нэргүй 2025-04-19 66.181.187.227

Япон Монголыг хуучин машинаараа эзэлчихсэн.

Avatar

За тийм байж 2025-04-19 202.9.46.228

Тэгвэл чи шинэ зөв рультэйг авч дийлэх сачий байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж