Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарч эхэлжээ

Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61 мянган хүүхэд зусланд амарчээ. Одоогоор энэ жил нийт хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах тоо албажаагүй байна. Гэхдээ хамгийн эрэлттэй байдаг хүүхдийн зуслангууд аль хэдийнэ ээлжийн хуваариа гаргаж, захиалгаа нээжээ. Өнгөрсөн долоо хоногоос Мөрөөдөл, Сансар зэрэг зуслан ээлжийн хуваариа баталжээ. Тус зуслангуудын эхний ээлж зургадугаар сарын 07-ноос эхэлж байна.

Харин Найрамдал зуслан энэ сард бүлгийн багшийн сургалт явуулж, ирэх сард ээлжийн амралтын хуваариа зарлана гэлээ. Ингээд эрэлттэй зуслангийн бүртгэл, мэдээлэл авах дугаар, хүүхдээ зусланд явуулахад юуг анхаарах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

НАЙРАМДАЛ ЗУСЛАН: БҮРТГЭЛ ИРЭХ САРД ЭХЭЛНЭ, ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДТЭЙ АДИЛ ЯВАГДАНА

Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн тухайд ирэх зургадугаар сараас хүүхдүүдээ хүлээн авч эхэлнэ. Тус төвийн бүртгэлийн нэг, хоёрдугаар ээлж богино хугацаанд дүүрч хаагддаг онцлогтой. Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж. Үүнд,

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад болон утсаар залгаж лавлах боломжтой.

"МӨРӨӨДӨЛ" ЗУСЛАНГИЙН 1-5-Р ЭЭЛЖИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ БҮРТГЭЛ ДУУСЧЭЭ

2013 оноос үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй “Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” НҮТББ нь хүүхдийг амьдрах ухааны чадварт суралцуулах зорилгоор хувь хүний хөгжил, танин мэдэхүй, байгаль орчин, урлаг, спортын олон төрлийн хөтөлбөрийг хүүхдийн зуслан болон сургуулийн орчинд хэрэгжүүлдэг байна. Тус зуслангийн 2025 оны зуны ээлжийн хуваарь гарч, эхний ээлжүүд дээр цөөн захиалга нэмж авна гэжээ.
Төлбөрийн хувьд тав хоног 425 мянган төгрөг, долоо хоног нь 560 мянган төгрөг, олон улсын ээлж нь 650 мянган төгрөг байна.
Ээлжийн хуваарийн тухайд:
  • Бяцхан манлайлагч – 6.07-6.12
  • Найзууд – 06.12-06.19
  • “Dream Goal” хөл бөмбөгийн ээлж – 06.19-06.24
  • “Running” спорт ээлж – 06.24-06.29
  • Young Leaders – 06.29-07.04
  • “Leadership” манлайллын ээлж 07.04-07.09
  • ”Family Camp” гэр бүлийн ээлж – 07.09-07.14
  • ”International” олон улсын ээлж – 07.16-07.23
  • “Dream League” спорт ээлж – 07.23-07.30
  • “Life Skill” амьдрах ухааны ээлж 07.30-08.06
  • “X-Ажиллагаа" адал явдалт ээлж – 08.06-08.13
  • “Dream Got Talent” урлагийн ээлж – 08.13-08.20
Тус зуслангийн хөтөлбөрүүд нь манлайлал, спорт, урлаг, адал явдал, олон улсын болон гэр бүлийн ээлж гэх мэт олон төрлийн сонирхолтойг өнгөрсөн жилүүдийн амрагчид нь бичжээ. “Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв”-тэй 77711144, 95191144 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
"САНСАР" ЗУСЛАН 10 ХОНОГИЙН ЭЭЛЖИЙГ МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА
Гачууртын эцсээс 18 км зайд байдаг "Сансар" олон улсын зуслан өнгөрсөн Баасан гаригт /2025.04.18/ бүртгэлээ нээжээ. Тус зуслан нь 1979 онд байгуулагдсан бөгөөд 2019 онд нийслэлийн шилдэг зуслан болж байжээ. Нэг ээлжиндээ 650 хүүхэд амраах хүчин чадалтай дөрвөн давхар өвлийн байртай, нэг давхар 15 ширхэг зуны байртай бөгөөд сургалтын тохилог 14 анги танхимтай аж.
Тус зуслангийн энэ жилийн нэг онцлог нь 10 хоногийн ээлжийг Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах гэнэ. Гэхдээ бусад долоо хоногийн ээлж тус бүр өөрийн онцлогтой, нэмэлт хөтөлбөртэй юм байна.
Зуслангийн ээлжийн хуваарь:
  • I ээлж: 2025-06-09-нд
  • II ээлж: 2025-06-16-нд
  • III ээлж: 2025-06-23-нд
  • IV ээлж: 2025-06-30-нд /10 хоног/
  • V ээлж: 2025-07-16-нд
  • VI ээлж: 2025-07-23-нд
  • VII ээлж: 2025-07-30-нд
  • VIII ээлж: 2025-08-06-нд
  • IХ ээлж: 2025-08-13-нд
  • Х ээлж: 2025-08-20-нд гарчээ.

Тус зуслантай холбоотой мэдээллийг цахим хуудсаар болон 89038886, 89654547 дугаараас лавлана уу.

"ЗУСЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧИЛЖ, АМРАХ ХҮҮХДИЙН ТООГ НЭМНЭ"

“Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр /2025.04.09/ Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна. Монгол Улсад  1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор байгуулж, нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь зусланд амардаг байсан.

Өнөөдрийн байдлаар улсад бүртгэлтэй 55 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

1960-1970 оны үед баригдсан хүүхдийн зуслангийн ихэнх нь хувьчлагдаж, хуучирч муудсан төдийгүй зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ. Мөн хүүхдийн зуслан  хүний нөөцийн дутагдалд орж, эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас амрах хүүхдийн тоо цөөрч, ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Нийслэл орчмын зуслангийн газрын татвар ихтэй байгаа нь зарим зуслан хаагдах хэмжээнд хүрсэн. Тиймээс цаашид зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг арга зүйгээр хангах ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, зуслангийн хөтөлбөртэй уяж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.161.181

Улсын зуслангуудаа буцааж авах хэрэгтэй Миеэгомбын Энхболдын зарсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж