"Эзэнгүй нохой, муур барих ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн"

"Эзэнгүй нохой, муур барих ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн"

"Эзэнгүй нохой, муур барих ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн"

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тус ажлыг өнөөдрөөс /2025.04.21/ эхлүүлээд байна. Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Г.БАТЗОРИГ:

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна.  Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон.

Өнөөдрөөс эхлэн ирэх Баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 25 хүртэл дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана.

Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулна.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай.

Тиймээс иргэд энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна.

ДҮҮРГҮҮД МУУР, НОХОЙ УСТГАХАД 400-650 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах 250-650 сая төгрөгийн өртөг бүхий тендер зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.88.116

Тийм амархан баригдахгүй ээ, тэгээд ч тэднийг барьж эрлэгт хүргэх нүгэлтэн ховор байхаа. Нохойнууд Эзэнгүй золбин байгаагүй. тэд гэнэт олширсон нь ноднин сонгуулиар 6, 7 буудал, Чингэлтэйд газарт орж байранд орсон айлууд нохойгоо бууриндаа хаяад явсан, хүн чанаргүй цэвдгүүд. Өлсөж ундаасахын эрхэнд ууланд гарсан, бас нохой ухаантай амьтад хот доторх их яргаллыг мэдээд зугтсан нь тэр шүү.

Avatar

Нэргүй 2025-04-21 59.153.113.129

shuud ustgaad ogoochee huuhed uruulaad bnshde

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.91.143

niisleliin tovd hurtel olon zolbin nohod heev neg hevtej baihiin nohod muur mash ih elbeg bna sain ustgamaar bna aa huuhed tom Hun ruu hurtel dairch urj bna ayultai shu sain ustgaarai uunees bolj haldvart ovchin hurtel ihsene shu de ayultai

Avatar

Зочин 2025-04-21 202.55.188.108

шууд буудаачээ

Avatar

Зоч 2025-04-21 139.5.217.186

ЗОЛБИН НОХОЙ МУУРЫГ УСТГАЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО…АРДЧИЛАЛ ТОГТОО ЮУ ?

Avatar

ИРГЭН 2025-04-21 103.212.162.182

Золбин муур нохойг бүгдийг нь устгасан нь дээр дээ. Тэжээгээд байвал улам ихээр үржээд эргээд дарамт тээр болохын нэмэр…….

Avatar

Нэргүй 2025-04-21 202.55.188.85

золбин нохой муур гуу жалгаар их бна өглөө .оройд нохойноос дандаа айж явж бна Ажилдаа түгшүүртэй явж бна

Avatar

Ким 2025-04-21 202.9.46.40

хойд солонгост идшинд илгээх юмсан.

Avatar

Нэргүй 2025-04-21 122.201.23.226

Buudaj alaad gazar deer ny hayad yavbal tsuurnuu

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.161.229

золбин нохойг шууд буудан устгахаас биш иргэдийн ухамсарт найдах хэрэггүй тэд золбин нохой муураа гудамжинд хаясаар бх болно

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.168.82

зэрлэгшсэн нохой, муурыг жирийн нэг дайчлагдсан төрийн албан хаагч тор, уургаар бариад байгаарай:жаахан амьдралтай сэтгээч дарга нараа, энэ арга чинь үеээ өнгөрөөсөн шүү дээ. дахиад л төрийн албан хаагчдыг үндсэн ажлаас нь хөндийрүүлж жинхэнэ л ноход барьдаг мод болгожээ, энэ дарангуйлал хэзээ дуусах вэ

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.92.87

нохойтой хөөцөлдсөн хөлс нь гоожиж бахардаж үхэх шахсан хэсэг хүмүүс явах нь дээ, яана вэ. ажлын байрандаа чад хийж эмгэнэл болуузай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж