Жил бүрийн хавар нөөцийн махны худалдаа гардаг. Энэ жилийн хувьд малчдын эдийн засгаа бүрдүүлдэг гол түүхий эдийн ханш буурч, хямдарсантай холбоотой махны үнэ буураагүй. Мөн өнгөрсөн жилийн зудад мал их хэмжээгээр хорогдсоноос өнөө жил махны нийлүүлэлт буурсан юм. Гэсэн ч нөөцийн мах зах, худалдааны төв, жижиглэнгийн худалдаанд байгаагаас харьцангуй хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм. Мөн гулуузаар авах иргэдэд зориулж өргөтгөсөн худалдааг долоо хоног нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй. Тиймээс бид нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас хүмүүс мах хэр их авч байгаа талаар сурвалжиллаа.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн хэмжээнд 50 гаруй байршилд өнгөрсөн Баасан гаригаас /2025.04.18/ гарсан. Заасан байршлуудад зөвхөн хонины гулууз зарж байгаа бөгөөд бидний очсон гурван цэгт нэг, нэг ачааны машинтай нөөцийн мах худалдаалж байлаа.
Хонины гулууз кг нь 11.800 төгрөг бөгөөд нэгийг жинлэхэд 18-30 кг буюу 210-354 мянган төгрөг болж байв.
ГУЛУУЗААР МАХ АВАХ ИРГЭДИЙН ЭРЭЛТ БУУРЧЭЭ
Бид Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт гарсан зарим байршил тухайлбал, "Тэнгэр" худалдааны төв, Жуковын талбай, "Алтжин" бөмбөгөрийн өргөтгөсөн худалдааны хэсэгт очлоо. Тус байршлуудад нөөцийн махны машин, худалдагчид байгаа ч гулуузаар мах авах хүн ховор харагдана. Ачигч, худалдагчид мах авч байгаа иргэдэд шуурхай үйлчилж байсан бөгөөд өөрийн хүссэн жин, хэмжээгээр нь худалдан борлуулж байв. Хүн ихтэй, ачаалалтай тохиолдолд нэг бүрчлэн шилж сонгож гулууз зарах боломжгүйг худалдагчид хэллээ.
Зах зээлийн үнээс 6-7 мянган төгрөг, бөөний зах, худалдааны төвөөс кг нь 4-5 мянган төгрөгийн хямд зарагдаж байгаа нөөцийн махны өртгөсөн худалдаа сар бүр тогтмол гарч буй. Гэхдээ эрэлт тийм ч их биш байгаа аж.
Амт, чанаргүй, хүртээмж муутайг нь жил бүр гайхдаг иргэд энэ удаад ам сайтай байгаа төдийгүй үнэ нь ч боломжийн байгааг хэлж байв. Мөн худалдаалах цэгүүд өнгөрсөн жилүүдээс их, нийлүүлэлт давгүй байгааг онцоллоо.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчээр энэ онд дараах арван компани шалгарч, ажиллажээ.
- Булган мах маркет ХХК
- Агро нэтгэл трейд ХХК
- Баатарууд тэнгэр ХХК
- Стандарт мах ХХК
- ХКҮ ХХК
- Мах эмпикс ХК
- Чойбалсан групп ХХК
- Эрдэнэт мах маркет ХХК
- Дархан меат фүүдс ХХК
- Жаргалант мах импекс ХХК
Нийлүүлэгчдийн зүгээс махны чанар, хадгалах орчин нөхцөл зэрэг стандартын шаардлага тавихаас гадна түүнд мэргэжлийн алба, ажлын хэсгүүд тогтмол хяналт тавьж байгаа гэв.
ИРГЭД: НОЙТОН МАХТАЙ ХАРЬЦУУЛАХГҮЙ Ч ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ДЭЭР БАЙНА
Зарим иргэний хэлж байгаагаар жижиглэнгийн буюу ууталсан нөөцийн мах яс ихтэй байгаа учраас нойтон мах авсан нь дээр гэсэн юм. Харин гулуузаар мах авч байгаа иргэд үнэ боломжийн, нойтон махтай харьцуулахгүй ч өнгөрсөн жилүүдийнхээс хавь илүү дээр амттай мах зарж байгаад ам сайтай байгаагаа хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд гарсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас мах авсан иргэнээс асуухад, 247.800 төгрөгөөр гулууз авсан. Сар шинийн өмнө "Дэнжийн 1000" захаас нэг гулууз 310-аад мянган төгрөгөөр авч, өвлийн идэш үхэр, адууны махтай хольж идсэн.
Тэр үед нөөцийн мах гулуузаар зарж байгаа талаар сонсоогүй. Хэт өөхтэй биш, туранхай биш дундын сайхан гулууз боломжийн үнээр гэрийнхээ хажуугаас авсан учир өөлөх зүйл алга. НӨАТ-ын баримт, шинжилгээний бичиг, асуусан зүйлсийг харуулж, өгч байна. Өнгөрсөн 2022 онд цэнгэлдэхийн гадна нөөцийн мах авахаар 1, 2 цаг оочерлож байсан бол энэ жил огт тийм асуудал үүссэнгүй. Хүн цөөнтэй, ачигч, худалдагч нар ч шуурхай үйлчилж байна гэлээ.
Энэ жилийн хувьд нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц хангалттай байгаа төдийгүй урьдчилсан тооцооллоор ирэх зургадугаар сарыг дуустал нөөцийн махны жижиглэн болон өргөтгөсөн худалдаа гарахаар болж. Тиймээс иргэд өөрт ойр байрлах нөөцийн мах борлуулж байгаа дэлгүүр, худалдааны төвөөс хүссэн хэмжээгээр зах зээлийн үнээс хямд үнээр хонь, үхрийн мах авах боломжтой.
ХУДАЛДАГЧ: НИЙЛҮҮЛЭГЧДЭЭС ИРЖ БАЙГАА САВЛАСАН МАХЫГ ХҮМҮҮС ГОЛДОГ
Бид өргөтгөсөн худалдаанаас гадна нөөцийн мах зарж буй хүнсний зарим дэлгүүрээр мөн орлоо. Аж ахуй нэгжүүдийн нийслэлийн иргэдийн хэрэгцээнд бэлдсэн энэ жилийн нөөцийн махны 40 хувь нь үхэр, 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махыг 2.5-3 кг байхаар савласан бөгөөд иргэд жижиглэнгээр ихэвчлэн 1-2 уутаар авдаг. Ингэхдээ үхрийн нөөцийн мах ирсэн бол үхрийн махыг голдуу шилээд авдаг гэдгийг худалдагчид хэлэв. Энэ жил бэлтгэсэн 8713 тонн нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр зах зээлийн жижиглэнгийн үнээс 30 орчим хувиар хямдаар зарж байгаа.
Иргэд нөөцийн савласан махыг яс ихтэй байгааг худалдагчдад хэлж, үнэ дарж байгаад бухимдаж байгаагаа хэлдэг байна. Худалдагчид хариуд нь нийлүүлэгчдээс л ирж байгаа, цаанаасаа л ингэж савласан гэдгийг хэлдэг ч зарим нь ойлгож хүлээж авдаггүй гэсэн юм.
Харин үнэ болоод чанарт хэрхэн анхаарч, ямар шаардлага тавьдаг болохыг албаны хүнээс тодруулахад дараах хариултыг өглөө.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн Н.БУМЦЭНД:
-Нөөцийн махны үнийг тогтоохдоо тухайн мах бэлтгэн нийлүүлж байгаа ажилчдын цалин хөлс, тээвэрлэлт, хадгалалт зэрэг үйл ажиллагааны бусад зардлыг тооцож тогтоодог. Мах боловсруулж, бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд 2024 оны наймдугаар сард сонгон шалгаруулалт зарлаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх, барьцаа хөрөнгөөрөө арилжааны банкнаас зээл авах боломжтой, агуулахтай байх зэрэг шалгуурыг тавьдаг байгаа. Уг шалгуурт тэнцсэн аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлддэг.
Аж ахуйн нэгжүүд нээлттэй материалаа ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материалыг нь хянаж үзээд, тэнцсэн бол арилжааны банк руу хүргэж, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлээс олгодог.
Энэ жил аж ахуйн нэгжүүдэд 11 хувийн хөнгөлөлт олгож байна. Тухайн аж ахуйн нэгжээсээ шалтгаалан 17-18 хувийн хөнгөлөлттэй зээл олгодгоос 11 хувийг нь нийслэлээс олгодог гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд мах бэлтгэж боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж, бүтээгдэхүүнээ хүнсний дэлгүүрээр дамжуулан худалдан борлуулж байна гээд тодорхой хэмжээнд бага зэргийн ашиг олдог.
зочин 2025-04-22 103.140.11.94
ҮНЭТЭЙ байна ш дээ 8к байвал боломжийн НАМАР МАХ мянгаар авчихаад нуга зарж байна ш дээ
Гамин Энх-Амгаланд Монголын ард түмний амьдрал ядуу муу байх нь огт хамаагүй л дээ 2025-04-22 15.235.216.113
Ард түмэн онц ядуу байгааг гамин Энх-Амгалан сайд албан тасалгаанаасаа гараад улны айлуудаар Данхыгаа дагуулаад орооч мал минь ээ. Гамин Энх-Амгаланд Монголын ард түмний амьдрал ядуу муу байх нь огт хамаагүй л дээ
B.Sentyabri 2025-04-22 122.201.31.228
nutsin mah gechhed vnetei baina zvger mahnii delgvvrvvd guluzig 1kg 11500gaas 11800d zarj baina in nutsin vne
tei mahig hen abah be dee
Нэргүй 2025-04-22 66.181.181.208
Үнэ бичээд наачихсан цаасыг нь харчихаарай. Ядаж компьютерт бичээд хэвлээд наачих ч сэтгэлгүй. Ганц цаасан дээр ганц үг ш дээ чааваас.
Иргэн 2025-04-22 122.201.31.166
хуваагаад ядаж л 4 мөч болгоод зарахгүй дээ.гулууз хичнээн хямд ч 200 мянга давна даа
Нэргүй 2025-04-22 15.235.216.113
Ард түмэн онц ядуу байна шүү дээ. Данх л сайхан амьдарч байна.
Нэргүй 2025-04-22 122.201.31.161
Ажил хий поошигон толгойт минь
Нэргүй 2025-04-22 202.9.40.4
Монгол улс ардчилсан-капиталист нийгэм байгуулаад 35 жил болж байна. Капиталист нийгэмд хэн чадалтай нь амьдрана. Тийм хуультай. Амьдарч чадахгүй бол хохино болдог. Ядуу амьдарч байгаа болж чиний арчаагүй, ажилгүй, боловсролгүй, ухаангүй амьдарч ирснийг үр дүн юм. Иргэд нь бусдын төлөө амьдарч байгаа юм шиг яларахдагаа болих хэрэгтэй. Төр хэт халамжийн бодлогосоо салах хэрэгтэй. Иргэд нь өөрсдийнхөө төлөө шудрагаар ажиллаж сур
Нэргүй 2025-04-22 202.126.91.94
хувьчлал буруу явагдаж цөөнх хэт баяжиж, худалч луйварчингууд баяжсан шүү!
Нэргүй 2025-04-22 66.181.179.28
хямдруул, малчдад үнэгүй тусламж, нэг өдрийн цалинг булааж өгдөг, төв суурингийн өрхөд 20 кг мах үнэгүй өг.
Нэргүй 2025-04-22 66.181.168.8
70 сая малтай гэчээд ард түмнийг яаж амвдруулаад байгаан бэ энэ новшнууд үнэхээр баян ядуугийн ялгаа маш их гарчээ
Нэргүй 2025-04-22 66.181.189.210
…ШИНЭ МАХ ГЭЖ Л ХОШУУРЦГААХ ЮМ …..ЗУН НАМАР ЦАГИЙН БҮРЭН БОЛОВСОРСОН ӨВС НОГООНЫ ШИМ ШҮҮСЭНД ТАРГА ТЭВЭЭРЭГ АВСАН МАЛЫН МАХНЫ ТЭЖЭЭЛЭГ БОЛООД АМИН ДЭМЛЭГ ЧАНАР НЬ ӨВӨЛ ХАВРААР ТӨХӨӨРСӨН ЯМАРЧ ТАРГАН САЙН МАХТАЙ ЗҮЙРЛЭХГҮЙ ГЭДГИЙГ ХУУЧЧУУЛ ЯРЬДАГ ДАА, ОДООЛ ӨӨР БОЛЧИХООГҮЙ БОЛ….
Нэргүй 2025-04-22 103.168.34.93
үхэр мах нь зажилж байснаас бохь зажилж байсан дээр юм байна лээ л*****н хатуу нуль яс пидда
Нэргүй 2025-04-22 122.201.31.161
Хохино заяагүй амьтан
Ха 2025-04-22 64.119.29.144
Хулгайчуудыг дэмжихээ больсон шуу дээ. Хойд зах дээр хонины мах гулуузаараа 1 кг нь 9000 байхад хулгайчдын махыг юу гэж 12000 авах вэ дээ.
Нэргүй 2025-04-22 139.5.216.59
мөнгө байхгүй мах идэхээ больж байгаашд дийлдэхгүй болсон
Нэргүй 2025-04-22 103.212.119.36
SEKSDI80955877
Зочин 2025-04-22 64.119.29.46
Ард иргэд худалдан авах мөнгө алга бна шүү дээ амьдрал үнэхээр маш хүнд боллоо манайд ер нь бүх юмны үнэ тэнгэрт гарсан бна шүү дээ байр мах гурил сахар тос гм бүх юм буух хэрэгтэй шүү дээ цалин нэмэгдэхгүй бүх бараа өсөөд баян ядуучуудын эгнээ тэлээд бна шүү
зочин 2025-04-22 103.168.34.60
хаагуур зараад байгаа юм бол хайгаад олдохгүй л байна даа
Нэргүй 2025-04-22 202.9.41.31
Бузр х***а пздагуудыг улс орн дотр орж нууц далдуур эзлж бузр дотужр эзлцн гэж хэн санхвдэ. Бузр хужаагууд мнголыг мөнхд эзлх бузр санахрхлтай бсн.