Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү хоёр хоногийн өмнөөс /2025.04.16/ хойш нэвтрэх боломжгүй, алдаа заасан. Үүнтэй холбоотойгоор тус сайт, аппликейшнээр авах боломжтой бусад үйлчилгээ ч тодорхойгүй хугацаанд саатаад буй.
Татварын ерөнхий газрын нэгдсэн лавлахаас тодруулахад, И-баримт сайт, аппликэйшнд гэмтэл гарсан тул засварлаж байгаа. Hэзээ хэвийн болох нь одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.
Харин өнөөдрөөс тус систем хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн ч иргэдийн зүгээс алдаа заасан хэвээр байгаад бухимдаж байгаагаа илэрхийлжээ.
Тус системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликейшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байгааг мөн мэдэгджээ. Ebarimt систем дараах мэдэгдлийг гаргасан байна.

3,575.80





















































Холбоотой мэдээ