Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ГАНГИЙН ТӨСЛИЙГ ГАЦААСНААРАА "КЬЮ ЭС СИ" БИШ УЛС ИЛҮҮ ХОХИРНО"
“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.
-Монголын Засгийн газар “Кью Эс Си” компанийг гудамжинд хөөж гаргаснаас хойш гурван жил өнгөрчээ. Хамтарсан Засгийн газар төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ гэдгээ зарласан. Танай компани Хамтарсан Засгийн газартай учир зүйгээ олж чадаж байна уу?
-Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаатай гэрээг 2014 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Харамсалтай нь, 2022 оны хавар биднийг төслөөс гаргаснаас хойш тодорхой шийдэлд хүрэлгүй гурван жилийн ойн дээрээ ирлээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай компани шүүхээр тогтоогдоогүй маргаантай шийдвэрийн улмаас бодит ажил хийх хугацаагаа алдаж, улс төрийн дарангуйлал, эрх мэдлийн зөрчилдөөнийг тэвчээртэй хүлээгээд сууж байна. Ардчилсан нийгэмд аливаа маргааныг хэлэлцээрийн ширээний ард шийддэг. Үгүйдээ л хууль, шүүхийн хүрээнд маргааныг эцэслэдэг.
Бид холбогдох албан тушаалтнууд, сайд дарга нартай уулзах гэж олон удаа санал тавьсан. Хүлээж авах хүн алга юм билээ. Үнэхээр асуудал байвал хийсэн гэрээгээ дүгнээд хуулийн хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хувийн хэвшлийн хөрөнгийг хураах нь Үндсэн хуулийн маш том зөрчил юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"ТӨСВИЙН ХЭТ ТЭЛЭЛТ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ СУЛРУУЛЖ БАЙНА"
Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ам.долларын ханш 3500 хол давлаа. Энэ нь Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Төв банкны тухай хуулиндаа “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг болохоор Монголбанкийг буруутгаж байх шиг байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ огт байгаа онохгүй байгаагийн бодит жишээ. Монголбанк руу буруугаа чихэх ямар ч шаардлага байхгүй. Валютын ханш яагаад өсөв гэвэл манай зах зээлд орж ирэх валютын хэмжээ багасч, харин гарах урсгал огцом нэмэгдсэн гэдгийг статистикийн байгууллагаас гаргадаг тоон үзүүлэлтээс харж болно. Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хараат гэдгийг ганц тоогоор хэлье. Өнгөрсөн жил экспортын орлого 15 орчим тэрбум ам.доллар байсны есөн тэрбумыг зөвхөн нүүрс дангаараа бүрдүүлсэн. Үнэ ханш нь ч боломжийн байсан. Ойролцоогоор нэг тн нүүрс 100 ам.доллараас дээгүүр үнээр зарагдаж байжээ. Өнөөдөр үнэ нь 70 орчим ам.долларт буугаад зогсохгүй худалдан авалт ч тааруу байгаа учраас “нүүрсний валют” орж ирэхгүй байгаа. Өнгөрсөн жилийн энэ үед нүүрснээс 2.2 тэрбум ам.доллар олж байсан бол энэ жил ердөө 1.2 тэрбумыг олжээ. Бүхэл бүтэн нэг тэрбум ам.доллар сох дутаж байгаа биз. Энэ тоо ч статистик тоо. Өөрөөр хэлбэл, оффтэйк гэрээгээр хичнээн нь зарагдаж тэр хэмжээгээр валют сох дутаж байгааг хэн ч мэдэхгүй. Ийм л бодлогогүй төр өнөөдөр ноёрхож байна.
Монгол Улс 2025 оны эхний гурван сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт гурван тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 504.1 (8.3 хувь) сая ам.доллар, экспорт 637.5 (17.5 хувь) сая ам.доллараар буурч, импорт 133.4 (5.5 хувь) сая ам.доллараар өссөн дүнтэй байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ТӨР ӨӨРСДӨӨ ЗОРИУДААР УНАГАЖ БАЙНА"
Эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Монголын төр эхлээд том хөрөнгө оруулагчдын хөрөнгийг булаасан. Одоо жижиг, дунд бизнесменүүдийг онилсон байна. Монголын ардчилал, чөлөөт зах зээл өдрөөс өдөрт хумигдаж байна. Монгол яг хаашаа яваад байна вэ?
-Яг сүүлийн хэд хоногт юу харагдаж байна вэ гэвэл, өнгөрсөн хоёрдугаар сараас хойш нийгэм рүү янз бүрийн шоу болох зүйлийг цацаж байгаа. Түүн дээрээ бүх хэвлэл мэдээллийн анхаарлыг төвлөрүүлж, ардуур нь макро эдийн засагт болж байгаа том өөрчлөлтүүдээс өөрсдөө зугтаж байна. Тэдэнд хэлэх бодлого, шийдвэр алга. Тийм учраас зугтаад байгаа юм. Төв талбай дээр юу болж байгааг харахаар нөгөө энтертаймент шоу үргэлжлээд байгаа биз. Энэ чинь манай шоучин Ерөнхий сайдын амь аргацаасан аргууд. Яг өнөөдрийн тухайд ноолуурын ханш уначихсан байна. Нүүрсний үнэ ч буурчихсан байгаа. Алтны үнээр нүүрсийг нөхөж чадахгүй шүү дээ. Дээрээс нь гайгүй хэдэн бизнесүүдээ бүгдийг нь барьцаалчихсан. Том, жижиг, хүний, өөрийн гэлтгүй бүгдийг нь төрөөр айлгадаг. Ихэнх ААН-үүд төрийн өмчтэй бизнесээрээ холбогдчихсон байдаг. Үүний цаана 36 тэрбум ам.долларын асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ том төсөлд хөрөнгө оруулаад, менежментээ хийгээд холбогдчихсон хүмүүс төрийг аргадаж, аргацааж амьдрахгүй бол өөрсдийнх нь бизнес нурах гээд байгаа юм. Тийм учраас бид нар нэг тийм арчаагүй, диктатурын дэглэмд орсон. Үүний гол дүрд тоглож байгаа хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн ийм л нийгэм бүрэлдэн тогтчихоод байна даа.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"МОНГОЛД ТАРИФААС ШАЛТГААЛСАН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛӨЛ ОРЖ ИРЭЭГҮЙ"
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Он гарсаар эдийн засгийн нөхцөл байдалд эргэлзээиэй асуудлууд олон тулгарч байна. Сүүлийн үед ам. долларын ханш огцом өсч байна. Уг өсөлтөд юу юу нөлөөлж байна?
-Эдийн засгийн нөхцөл байдал 2024 онтой харьцуулахад буюу харьцангуй эерэг байсан үетэй харьцуулахад сөрөг үзүүлэлт олон гарсан байна. Товчхондоо эрсдэлтэй бөгөөд тодорхойгүй ийм нөхцөл байдал руу орчихлоо. Учир нь өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны ерөнхий тэнцэл, төсөв, төлбөрийн тэнцэл дээр гарч байсан олон эерэг тоонууд маань харьцангуй сөрөг ийм нөхцөл байдалтай байна. Хамгийн гол нь Монгол Улсын эрдсийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэтэй холбоотой шууд холбоотой байна. Төсвийн тэнцэл он гарсаар эхний гурван сарын байдлаар алдагдалтай гарсан. Инфляц холбогдох байгууллагуудын таамаглаж байснаас өндөр хувьтай байна. Тийм учраас төв банкнаас уг эрсдэлээс сэргийлэх зорилгоор бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргасан. бид бүгд нэг зүйл дээр ойлголтоо нэгтгэх ёстой. Тэр бол эдийн засагт тодорхой асуудал үүсэж эхэлж байна. Эрсдэлтэй байдал байгаа учраас учирч болох эрсдэлийг хохирол багатай хэрхэн даван туулах вэ гэдэгтээ бэлдэж ажиллах ёстой.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"ШИНЭ НЭР: ДЭЛХИЙД АНХ УДАА НҮДЭЭ БООЛТТОЙГООР АГААРТ ТАВ ЭРГЭСЭН"
"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор циркийн жүжигчин Т.Номуунбаатарыг онцолж байна. Тэрбээр, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Долдугаар ангиасаа эхлэн циркийн сургуульд суралцаж, 2013 оноос хойш циркийн акробат жүжигчин мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд багаараа олон улсын тэмцээнээс нэг мөнгө, нэг гранпри, найман алтан медаль хүртжээ. Т.Номуунбаатар нүдэндээ боолттой агаарт тав эргэж дэлхийн рекорт тогтоосон ба өнөөдрийг хүртэл түүний амжилтыг хэн ч эвдээгүй байгаа юм. "Олон жилийн туршид хэцүү бэрх цаг үеийг туулсан ч, циркийн урлагт хайртай учраас бүх чадлаараа хичээдэг" хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэе.
-Ганц уран нугаралтаар төсөөлөгддөг байсан Монголын цирк өдгөө акробатын төрлөөр дэлхийн чансааг тэргүүлэх боллоо. Танай багийн тухайд ямар үзүүлбэрүүдээрээ ялгардаг вэ?
-Багийн үзүүлбэрийн тухайд дөрвөн давхар руу хоёр эргэлт, гар дээр гар, зургаан эргэлт гэх мэт онцлох үзүүлбэрүүд байгаа. Гар дээр гар гэдэг нь хүний гаран дээр дахиад хүн хөлөөрөө зогсоод, тэр хүний гаран дээр дахиад хүн хөлөөрөө зогсоно гэсэн үг.
Монголын циркийн түүхэнд гэлтгүй дэлхийд ч энэ төрлийн техникээр үзүүлбэр үзүүлдэг баг байхгүй.
Дөрвөн давхар руу хоёр эргэлт гэдэг нь дөрвөн хүн давхарлаж зогсоод хамгийн дээд талын хүн агаарт хоёр удаа эргээд буцаж тогтох техникийг хэлж байгаа юм. Зургаан эргэлт гэдэг нь шидэх банзнаасаа агаарт зургаан удаа бүтэн эргэнэ гэсэн үг. Манай баг байгуулагдаад 11 жил болж байна. Түүнээс хойш хэцүү, бэрх давааг туулж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Нэргүй 2025-04-19 66.181.191.193
аргагүй л дээ төр нэртэй мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчуудад мөнгө л олж байвал энэ улс орон ард иргэд яах нь падлий ч байхгүй. энэ засаг нэртэй өлөн хулгайчуудаас салах цаг болсон
Irgen 2025-04-19 103.140.11.161
mgliin turd bga er em darga nariin hij bga bodlogo shde tamine buruu yum hiij bwl turtoi l holbootoi shde tamine
Нэргүй 2025-04-19 66.181.187.227
Одоо бүр засаг төрийг муулах гэж ядаад, худлаа ярьдаг боллоо. Төгрөгийн ханш унаж байгаа нь ам. долларын эрэлт их байгаатай холбоотой. Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдгээрийн сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.
Нэргүй 2025-04-19 59.153.112.188
SAWI80955877
Нэргүй 2025-04-19 202.9.41.85
Нам төр хулгайлсн түрүүний бөөс хулгайч х***а манж хог шааруудыг х***а манжруун хөөж далд ор2л
Нэргүй 2025-04-19 202.9.41.85
х***а цуст манж пздагууд эрднтийг 35 жил цөлмж хулгайла шү х***а манж хог шаарууд мнголын бүх өөдтэй бүгдийг 35 жил хулгайлж лалартла.
Нэргүй 2025-04-19 66.181.187.227
Чи хэзээ ч битгий хятад бараа аваарай! Хэр удаан тэсэхийг чинь харья!
Нэргүй 2025-04-19 202.9.41.85
Нам төрийн толгойд х***а х***а цуст манжиын голомт ангрхайхнгай өврхангай завхн гх.мэт адгийн хог шааруудыг үеийн үед хэзээч гаргж болхгүй хулгайг-р толгойд гарч аймшгийн. Хулгай хиыж даврдгийг 35 жил ард түмн үз биз. Хулгайч х***а манж хог шааруудыг үтр түргн х***а манжруун хөөж далд оруөл.
Нэргүй 2025-04-19 59.153.112.188
MASSAJLN SEKSEER VANXANDI BOOWN XXNO80955877
Нэргүй 2025-04-19 14.1.81.77
Иргэд нь байнга гадаадруу аялана, Нүүрс түүхий эдээ борлуулж боломжгүй учир нь бүх Гадаад төслүүдэд нь Бохир улс төр Бохир Бизнис орж самардаг. Худалдаа наймаачид нь ямар нэг юмаар далимдуулж хуйвалдаж бараан таваарын үнэ хөөрөгддөг. Байяа байж чадахгүй хачин жигтэй улс вмааа
Нэргүй 2025-04-19 188.162.254.88
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай уурэгт элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!