БНСУ-ын Хууль зүйн яамнаас баривчилгаатай холбоотой мэдэгдэл гаргажээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас баривчилгаатай холбоотой мэдэгдэл гаргажээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас баривчилгаатай холбоотой мэдэгдэл гаргажээ

Өмнөд Солонгосын таван байгууллагын хамтарсан баривчилгаа өнгөрсөн долоо хоногт /2025.04.14/ эхэлсэн. Тус баривчилгаа ирэх зургадугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд буй. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газраас хууль бусаар оршин суугчдыг бууруулах таван жилийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Үүний гурав дахь жилийн эхний арга хэмжээг энэ сарын 14-өөс хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хэрэгжүүлэх хугацаа 77 хоногийн турш үргэлжлэх бөгөөд хараар амьдарч байгаа иргэдийг тус улсын Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын алба нийлж, шалгаж, саатуулж, нутаг буцаана гэдгийг анхааруулжээ.
Хууль бусаар оршин сууж гэмт хэрэг өдүүлэгчид, хар тамхи, зугаа цэнгээнтэй холбоотой үйлдлүүдэд хамаарагч гадаад иргэд, барилгын салбар, хүргэлтийн үйлчилгээнд хууль бусаар ажил эрхлэгчид, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг компаниуд, хууль бусаар хилээр нэвтэрч оршин суугч гадаадын иргэдийг энэ удаагийн баривчилгаагаар түлхүү голлон саатуулж, эх орон руу нь буцаана гэдгийг мэдэгджээ.
Өмнөд Солонгосын таван байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний үеэр иргэдийн амьжиргаанд халдаж, аюулгүй байдалд заналхийлж буй гадаад иргэдийн өдүүлж буй гэмт хэрэг, гадаад иргэдийн хууль бусаар оршин суух явдлыг таслан зогсоох, албадан гаргах, хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээ авах зорилготой гэж мөн тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-04-19 139.5.217.30

Цагаачлалын хатуурсан бодлого бүх тивд хэрэгжиж эхэлжээ.
Монголчууд минь бодолтой л байж үзээрэй. Яамаар ч юм б дээ.

Avatar

Нэргүй 2025-04-19 66.181.187.227

Монголчууд их зантай тул бүгдээрээ гадаадад цагаанаар амьдарч байгаа. Өмнөд Солонгос руу гарч байгаа ядуус хүртэл 5 жилийн виз даруулдаг юм байна лээ.

Avatar

Нэргүй 2025-04-19 178.174.229.45

ZUV UU ZUV YAH CH ARGAGUI ZUV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж