Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагыг Хууль зүйн сайдад өгнө

Хуучирсан мэдээ: 2025.04.19-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагыг Хууль зүйн сайдад өгнө

Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагыг Хууль зүйн сайдад өгнө

“Монгол ялна ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг гадаадын компанид 250 сая ам.доллараар зарсан асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулж, тус ордыг улсад буюу ард түмэнд буцаан өгөх шаардлага тавьж байгаагаа илэрхийлсэн. Тэдний зүгээс Хууль зүй дотоод хэргийн сайд энэ асуудалд анхаарч, УИХ-ын гишүүн Х.Баттулга бүрэн эрхээсээ татгалзах хүртэл тэмцэл, эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм.

“Монгол ялна ард түмний хөдөлгөөн”-ийн зохицуулагч О.Отгон хэлэхдээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг энэ асуудалд онцгой анхаарч, ард түмний өмчийг төрд буцаан авахад манлайлан оролцох шаардлагыг хүргүүлнэ. Ирэх долоо хоногт бусад холбогдох хүмүүст ч шаардлага өгнө.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгад бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн хэлдгээр гэм буруутай, буруугүйгээ шалгуулсаны дараа нэг бол хариуцлагаа хүлээж, нөгөө бол үүрэгт ажлынхаа хүрээнд бүрэн эрхээ сэргээж ажиллах шаардлагыг албан бичгээр өгнө. Өөрөө биднээс зугтааж, эзэмшлийн обьектуудынхаа хаалга үүдийг түгжиж байгаа учир төр сонсох хүртэл тууштай шаардаж, шалгахыг уриална гэсэн юм.

Мөн тэрбээр нэг сайд нь гурван тэрбумын нөөцтэй ордын талаар материал дэлгэчихээд байхад Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл бүрэлдэхүүн томилж яагаад энэ хүнийг шалгахгүй байгаа юм бэ. Бид сайд О.Алтангэрэлийг хүлээ авах хүртэл хандана, Авлигатай тэмцэх газарт мөн очиж шалгах шаардлага тавина. Энэ асуудлыг мартагнуулж болохгүй. Хэргийг шалгаж эхэлтэл Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа очиж үргэлжлүүлж шаардлагаа тавина гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж