Боогдсон уурхайчид эсэргүүцэл гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Боогдсон уурхайчид эсэргүүцэл гаргав

Чилийн уурхайд нэг сарын турш боогдсон уурхайчид тэдний сэтгэл санаа болон биеийн хүчийг хадгалах үүднээс тэнд тавьсан хязгаарлалтыг эсэргүүцэн дургүйцэж байгаа тухай The Guardian есдүгээр сарын 6-нд бичжээ.
Тэдэнд зөвхөн сайн мэдээтэй захидлыг дамжуулж өгнө гэсэнд нь тэд хамгаас ихээр дургүйцсэн аж. Уурхайчдын хувьд дотны хүмүүсийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгаа нь тэдний сэтгэл санаанд хамгийн том дарамтыг үүсгэж байгаа аж.
Эдгээрийн зэрэгцээ тэд архи, тамхи дамжуулж өгөхийг шаардаж байна. NASA-гийн мэргэжилтнүүд уурхайчдын эрүүл жорыг бүтээхдээ тэнд архи дарс, тамхи өгөхийг хориглосон зөвлөмж гаргажээ.
Эсэргүүцлээ уурхайчид дээрээс өгч байгаа хоол хүнсийг авахгүй гэж татгалзсанаар гаргаж байгаа гэнэ. Тэд тэдэнд ирүүлсэн жимс ногооноос татгалзсан байв.
Чилийн 32, Боливийн нэг уурхайчин сарын өмнө газрын гүнд 700 метр зайд боогдсон ба тэднийг аврахад олон сар хэрэгтэй болжээ. Аврах хонгил гаргах өрөмдлөгө эхэлсэн ч ажил удаан явагдаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж