Мал хил давуулсан байж болзошгүй сэжигтнүүдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Мал хил давуулсан байж болзошгүй сэжигтнүүдийг шалгаж эхэлжээ

Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн өдрүүдэд хил орчмын бүсэд багагүй зөрчил гарчээ. Тухайлбал, энэ сарын 13-нд Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр дотоодоос  морьтой дөрвөн хүн 50 гаруй бог мал тууж,  хил давуулаад нутгийн гүн рүү зугатсан зөрчил гарсан байна. Энэ хэргийг хилчид илрүүлж, хоёр хүнийг сэжигтнээр саатуулан шалгаж эхэлжээ.
Сүхбаатар аймгийн Онгон сум дахь хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 11-нд хүчтэй цасан шуурга шуурч, үүний улмаас 1044 толгой мал улсын хилд тулж ирснийг тогтоон эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн өдөр Наран сумын иргэн н.Одсүрэнгийн бага насны хоёр хүүхэд  10.00 цагийн үед малдаа яваад алга болсныг  тус  ангийн хилчид хилээс 5 км газраас олж,  эцэг, эхэд  нь хүлээлгэн өгсөн аж.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж