Диваажингийн арал Тувалу АТМ-тай болж, тууз хайчлав

Диваажингийн арал Тувалу АТМ-тай болж, тууз хайчлав

Диваажингийн арал Тувалу АТМ-тай болж, тууз хайчлав

Номхон далайн диваажин гэж нэрлэгддэг Тувалу арал бол энэ дэлхийн хамгийн алслагдмал газруудын нэг. Арлын эргэн тойронд тоо томшгүй чамин загаснууд, өнгөлөг шүрэн хаднууд дүүрэн.

Австрали, Хавай хоёрын голд орших Тувалу улс зөвхөн байрлалын хувьд төдийгүй зарим үйлчилгээнээс ч алслагдмал. Тодруулбал, тус арал дээр банкны бүх төрлийн шилжүүлэг хийх боломжгүй. Тиймээс орон нутгийн иргэд болон аялагч жуулчид зөвхөн бэлэн мөнгөөр л тооцоо хийдэг.

Тэгвэл энэ сарын 15-ны өдөр арал дээр анхны АТМ буюу бэлэн мөнгөний машин нээгдэж, баярт үйл явдал болжээ. Энэ үйл явдлыг тэмдэглэхээр тус улсын гол арал Фунафутид ерөнхий сайд Фелети Тео нарын албаныхан цугларсан байна. Албаныхан төхөөрөмжийн танилцуулга хийснээс гадна аварга том шоколадтай бялуу хувааж баяраа тэмдэглэв.

Тувалугийн үндэсний банкны ерөнхий менежер Сиосе Тео хэлэхдээ "Энэ бол Тувалугийн ард түмний хувьд эдийн засгийн хүчирхэгжилтийн үүд хаалгыг нээсэн гайхалтай ололт амжилт, шилжилтийн үйл явдал болж байна. Хил хязгаарыг эвдэж, иргэдэд орчин үеийн, найдвартай үйлчилгээг танилцуулж байна" гэжээ.

Тувалу нь дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг бөгөөд 25.9 км2 талбайг хамрах есөн аралтай. 11200 хүн амтай тус улсыг аялагчид төдийлөн зорьдоггүй. 2023 онд л гэхэд 3000 жуулчин л Тувалуг зорьжээ. Фунафути дахь цор ганц нисэх буудал нь долоо хоног бүр цөөн хэдхэн нислэгийг хөрш Фижигээс хүлээж авдаг. Онгоц газардаагүй үед иргэд хөөрөх зурвас дээр хөлбөмбөг, регби хүртэл тоглодог. Иргэд есөн арлын хооронд жижиг хөлөг онгоцоор зорчдог бөгөөд дотоодын нислэг гэж байхгүй.

Тувалу арлын хамгийн өндөрлөг газар нь далайн түвшнээс дээш таван метр орчим өндөрт байдаг. Тийм ч учраас дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр далайн түвшин нэмэгдэж буй нь Тувалу арлын хувьд эмзэг асуудал болсон. Далайн түвшин нэмэгдсэнээр арлын газар нутаг жижгэрч буйгаас гадна давстай ус газар тариаланд хортой нөлөө үзүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.186.169

Ёстой сүйрч байхдаа таарсан газар байна

Avatar

Оноч 2025-04-18 66.181.189.246

Диваажинг сүйрүүлэх гээд мөнгөтэй бол энд очоод хэвтчихэд чих амар. элдэв х****л хэрүүлгүй. атаархал байхгүй. загас идчихээд…

Avatar

Нэргүй 2025-04-18 202.9.40.9

Ийм улсад төрөөгүй нь аз юм даа. Өргөн уудам нутагтай Монгол оронд төрсөндөө Монголчууд бид бахархах ёстой. Далайн шуурга цунами, газар хөдлөлт, халуун орны хумхы өвчин гээд олон зүйлээс хол байдаг. Салхи татуулан морин дэл дээр хэдэн арван км газар дураараа давхих монголчууд бид өөрийн орноороо бахархах учиртай. Бид дэлхийн 200 гаруй улсаас газар нутгийн хэмжээгээр 18-р байранд эрэмбэлэгддэг

Avatar

Оноч 2025-04-18 66.181.189.246

Газрын диваажин ш дээ. Загасаа бариад идээд санаа зовох юмгүй 11 мянган хүн жаргалтай амьдарч байна. Гол нь хэрүүл хийгээд байх юм байхгүй.

Avatar

Нэргүй 2025-04-18 202.179.25.231

мөдхөн живэх нээ

Avatar

Нэргүй 2025-04-18 59.153.112.240

Далайн шуурганд нэг л өдөр будаа болох арал байна.

Avatar

Хөөрхийс 2025-04-18 202.9.46.97

энэ улс хулгайч хэр олонтой юм бол, ямар ч байсан хулгайн супер гүрэн болох Монголыг бараадахч үгүй байгаа.

Avatar

з 2025-04-18 202.126.88.190

хөөрхийлөлтэй улс

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж