"Шатсан худалдааны төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дахин барина"

"Шатсан худалдааны төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дахин барина"

"Шатсан худалдааны төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дахин барина"

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвддөрөвдүгээр сарын 14-ний орой гал гарсан. Гал түймрийн тархалтыг онцгойгийнхон таван цаг ажиллаж унтраасан бөгөөд галын лумаас 260 гаруй иргэн хохироод байгаа юм.

Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмчийнх байсан бөгөөд төвийн суурин дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр дахин худалдааны төв барьж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, худалдааны төвд гарсан галыг унтраахаар тус аймгийн онцгой байдлын газрын 76 албан хаагч ажилласан. Галын дуудлага дөрөвдүгээр сарын 14-ний  орой 21:34 цагт ирсэн. 2017 онд ашиглалтад орсон, 73х43 хэмжээтэй, төмөр карказан, сэндвичин барилга байсан. Галын тархалтыг тухайн өдрийн 00:35 цагт зогсоож, 04:00 цагт бүрэн унтраасан. Галын байцаагч, цагдаагийн байгууллагын ажилчид ажиллаад, шалтгаан нөхцөлийг тогтооно гэсэн юм.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын хэвлэлд өгсөн мэдээллээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ны 21:34 минутын орчимд гал хоёр давхраасаа гарсан. Онцгой байдлын албан хаагчид дуудлага очсон даруй очсон. Онцгой байдлын албан хаагчид болоод орон нутгийнхан галын унтраахаар бүхий л хүчин чадлаараа ажилласан. Гэвч сэндвичин барилга учир зогсоох боломжгүй юм байна.

260 түрээслэгчтэй, 100 хувь орон нутгийн өмчийн барилга. Одоогоор найман лангууны барааг гаргаж авсан гэсэн мэдээлэлтэй байна. Хоёр давхар барилгын хоёр дахь давхар нь бүрэн шатсан. Нэг давхар руу гал тархсан.

Манай аймаг хүн ам олонтой. Онцгой байдлын албан хаагчдын техник төхөөрөмж, хүн хүч учир дутагдалтай байна гэсэн дүгнэлттэй байгаа. Гэхдээ манай Онцгой байдлын газар хуульд заасан үүргийнхээ дагуу сайн ажилласан. Засаг даргын тамгын газар, Ус суваг нийтийн аж ахуйн газар, Онцгой байдлын газар өөрсдийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Галын дүгнэлт гарна.  Гэм буруутай этгээд тодорхой болно. Хариуцлагын асуудал яригдана. Хохирлын журмын дагуу төлж таарна хэмээн мэдэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-04-18 66.181.181.214

Яахаараа төр оролцох ёстой гэж. ард түмний цалингаас авсан мөнгөөр яагаад хувийн компаний барилга барина гэж. Шатамхай материалаар барьсан барилгын эзэн галын аюулгүй байдлаа өөрөө л хангах ёстой биз дээ. Арай л дэндэж байна шүү

Avatar

Нэргүй 2025-04-18 59.153.112.16

Өө бүр шатаачаад ингэж барина даа гээд төлөвлөцөн бсан юм биш үү

Avatar

Иргэг 2025-04-18 66.181.186.163

хэн хариуцлага хүлээх вэ Оюун Эрдэнэ чи улсыг сүйрүүлэх Мэдээж хулхи хурандаа урвагч Баттулга нар дээр чинь байгаа ..Ядаж төр хувийн бизнэс хийхийг болиулаач ээ

Avatar

Түй гуцваа 2025-04-18 202.9.46.97

Тэр болохгүй шүү, татвар төлөгчид дургүйцэж байна. ЭнхАмгалан, Даваасүрэн хоёр МАН-ын авилгалч хулгайчдаар бариул. Ер нь MCS нь л барьж өгдийм байгаа биз.

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.187.227

Засаг төрийг муулдаг юм байж төсвөөс мөнгө гаргуулах гэж байгаа юм уу?

Avatar

Зочин 2025-04-18 103.212.162.218

Орон нутгийн өмч ч гэсэн олон түмний татварын мөнгө. Галын шалтгааныг судлах, шалгах хэрэгтэй. Барилгын чанартай холбоогүй биз

Avatar

Нэргүй 2025-04-18 124.158.126.107

татварын мөнгөөр худалдааны төв барьсан, дахиад барина гэдгийг олйгохгүй байна. өөр барих сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй юм. яагаад төрийн мөнгөөр хувь хүмүүс бизнес хийдэг билээ

Avatar

Зочин 2025-04-18 203.91.115.44

Орон нутаг нь өөрсдөө мөнгөө гаргаж барих байлгүй дээ. Хөвсгөл чинь өрсөлдөх чадвараараа мундагшдээ.

Avatar

Нэргүй 2025-04-18 192.82.64.248

гал гардаг өдөр цахилгааны асуудал байна гээд эрт хаасан гэсэн, хувийн амч байсан бол эзэн нь гүйсээр байгаад учрыг гнь олоод засуулах байсан даа, нөгөө төрийн эзэнгүй өмч болхоор үатаж л байдаг, дахиад барьж л байдаг, хохиролыг нь бас төсвөөс барагдуулж л байж болохгүй биз дээ????

Avatar

ugly 2025-04-18 202.131.233.50

ene odoo ahiad l manuisiin tatvariin mongoor barihgaad bgan bhda. Buruutai ezneer ni toluuleechee.

Avatar

Уншигч 2025-04-18 202.21.99.52

Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд галыг эрт үед нь илрүүлж мэдээлдэг галын автомат дохиоллын систем суурилуулах хэрэгтэй. Эрт мэдвэл бага дээр нь дор нь унтрааж чадна

Avatar

Хийхгүй ээ 2025-04-18 202.9.46.97

Одоо чинь төрийн алба бүү хэл хувийн хэвшлийнхэн ч ажил хийхгүй дургүй, бэлэн юм хулгайлаад сууж байхыг боддог болоод 8,9 жил болж байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж