"Эрхтэн шилжүүлэх хагалгааг ганц эмч хийдэггүй багийн ажиллагаа шаарддаг"

"Эрхтэн шилжүүлэх хагалгааг ганц эмч хийдэггүй багийн ажиллагаа шаарддаг"

"Эрхтэн шилжүүлэх хагалгааг ганц эмч хийдэггүй багийн ажиллагаа шаарддаг"

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-өөс өнөөдөр /2025.04.18/ Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Г.Үнэнбат:

– ХСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Ард иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байна. Иргэдээс зөвшөөрөлгүй эд эрхтэн аваад, наймаалдаг мэт ойлголт нийгмийн сүлжээнд тархаад байна. Ухаангүй хүн, тархины үхэлтэй өвчтөн хоёр гаднаасаа энгийн хүн харахад яг ижил харагддаг. Гэтэл ухаангүй, шоконд байгаа хүн буцаад сэргэх боломжтой. Үүнийг мэргэжлийн эмч нар үзээд, шинжилгээ хийгээд, эмчилгээ хийдэг.

Тархины үхэлтэй өвчтөн гэдэг нь тархи эргэшгүй өөрчлөлтөд ороод, тархи нь зүрх болон амьсгалаас ангидаар үхдэг.

Энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг. Тархи үхсэн гэх мэдээллийг зүрх авдаггүй. Тархи үхэжсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэргэдэггүй. Энэ үеэс тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг оношлоод, тархины үхлийг зарладаг. Дараа нь П.Батчулуун даргатай албаныхан тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнтэй уулздаг. Энэ бол амаргүй ажил. Уулзалтыг маш богино хугацаанд хийх шаардлагатай байдаг. Сүүлд тархины үхэлтэй нэг донор нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэн суулгах хагалгаа хийж, 14 хүнд амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг нь сайжруулсан. Тархины үхэлтэй донор гарлаа гэдэг мэдээг П.Батчулуун даргын алба эмнэлгүүд рүү мэдээлдэг. Тэр мэдээ ирснээс хойш нэг цагийн дотор хагалгааны баг бэлэн байдлаа хангадаг. Нэг эмнэлгийн баг дээр 20 гаруй хүн ажилладаг. Манай ХСҮТ дээр 20 гаруй хүн, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг дээр мөн адилхан 20 гаруй хүн, Гэмтэл судлалын үндэсний төв дээр 20 гаруй хүн, бөөрөн дээр 20 гаруй хүн ажилладаг. Нэг утасны дуудлага ирж, мэдээ ирснээс хойш нэг цагийн дотор 60-80 хүний ажил эхэлдэг гэсэн үг.

Одоогийн нөхцөл байдалд нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад, нэг хүний асуудлыг хөндөөд байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол багийн ажиллагаа шаарддаг. Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон ял тархины үхэлтэй донор гараад тэр өдөр хагалгаа хийсэн нийг багийнхан буруу ажилласан мэт ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. П.Батчулуун эмчийг өвчний улмаас гэрээр нь ялыг эдлүүлэх шийдвэр шүүхээс гарч байх шиг байна. Хэдий гэрт нь гаргах гэж байгаа ч хоёр жилийн ял оноож байгаад маш их эмзэглэж байна гэлээ.

ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх:

-ХСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх эмч нараа 2011 оноос БНСУ-тай хамтран бэлтгэсэн. Нийт найман жилийн хугацаанд 70 гаруй эмчийг бэлтгэсэн. Тоног төхөөрөмжөө шийдвэрлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан. Олон байгууллага, хамт олны тум дэмээр энэ үйл ажиллагаа нутагшсан. 2018 онд анхны хагалгаагаа ХСҮТ-д эхлүүлж байсан. Түүнээс хойш 200 гаруй элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Биднийг энэ зэрэгт хүрэхэд П.Батчулуун эмчийн оролцоо их. Амьгүй донор амралтын өдөр, шөнө, орой гардаг. Эмч нарын утас хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй. П.Батчулуун эмчийн эрүүл мэнд тааруу байна. Энэ бол эрхтэн шилжүүлж байгаа эмнэлгүүдийн асуудал. 2025 он гарснаас хойш нэг ч амьгүй донор гарсангүй. Монголын мянга, мянган хүн донор хүлээж байна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 202.9.46.50

шүүх эмнэлэг тэгээд баталсан юм уу: эсвэл хэн нэг баянд үйлчлэхийн тулд хэн ухаан алдахыг хүлээгээд сууж байдаг юм уу. ер нь хүнийг үхээгүй байхад клиник үхэл гэж худлаа хэлээд алдаг юм биш үү. Өмнө нь 100 100 гарч ирж байсан клиник үхэл одоо яагаад гэнэт үгүй болчихов. энэ ч маш том хэргийн сэжүүр гарлаа. магадгүй баян хятадууд монголд ирж эд эрхтнээ залуу хүнийг үхүүлэх замаар сэлгэж байсан болох талтай. Ямар Ямар хүмүүсийн эд эрхтнийг тэгээд солиод байгаа юм.

Avatar

Нэргүй 14 минутын өмнө 202.9.46.50

яагаад сүүлийн үед донор олдохоо байсан юм бол. арай амьдрах боломжтой ухаангүй хүмүүсийг устгалд оруулах замаар эд эрхтнийн нь авч байсан юм биш үү. маш сайн шалгах ёстой юм байна. Хүний ёсноос ангид хэдэн хүнийг оршуулсан юм бол.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.240

Батчулуунтайгаа хамт багаараа шийтгүүлэх нь дээ. Эмч нар баян шүү. Нэг удаа дутуу хагас үзлэг хийсэн болоод л зуу, зуун мянгаар нь мөнгө авдаг. Дээр нь далдуур авилга авдаг нь нууц биш. Хүн харахад нэг их додигор царайлсан нусан журууд ихэнх нь байдаг: Олигтой ном ч уншдаггүй. Урсгалаараа явдаг, ганц судас тариа ч хийж чаддаггүй эмч нар олон доо, олон.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.21.109.35

эмч нар ядуу биш хамгийн баян хүмүүс боломжийн болоод л ажиллаад бгаа авилга аваад гаршчихсан хавдар судлалын эмнэлэгт эмчлүүлж бгаад би мэдэрсэн үзүүлэх тоолондоо мөнгө эд бараа өгдөг өгөөгүй тохиолдолд ярвалдахд хөдөлж ядаад хөгийн загнана мөнгөгүй хүн бол тэгээд дуусаа Эмч нар хүний төлөө гэдэг бүр худлаа бүр мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй

Avatar

Иргэн 6 цагийн өмнө 103.57.94.119

Монголын эмч нар сүүлийн жилүүдэд өөрсдийн мөнгө, хүч чармайлтаар гадаад улсуудад суралцаж дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбараа хүргэхийг зорьж байна . Тэд чадалтай болсон . Харин төр засгийн газрын дэмжлэг гэж байдаггүй , хуулийн байгууллага , цагдаагийн том том байшингууд маш ихээр сүндэрлэж байвч иргэдээ хэвтүүлэх эмнэлэг ор хүрэлцэхгүй хэвээр байна .Манайх шиг утаа , орчны бохирдол, амьдралын түвшин доогуур оронд эмнэлэг шаардлагатай , эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.31.12

тархины үхэлтэй донор нэг ч гарсангүй гэнүү. гарахгүй бол сайн л биздээ. хүчээр гаргадаг юм биш үү.

Avatar

Зочин 2025-04-18 76.220.74.140

Энэ эмч нар зөв зүйтэй зүйл ярьж байна. Яг үнэндээ манайх шиг цалин багатай мөртлөө чадварлаг, эмч нар хаана ч байхгүй. Нэг л оло УИХгишүүд дарга нар. Яг бодитой хэрэгждэг чансаатай хууль санаачилж байгаа юм алга даа.

Avatar

Тэднийг шалга 2025-04-18 41.194.3.36

Өөрөө амьдрахын тулд хэн нэгнийг үхэхийг, тархины үхэлтэй болохыг хүсдэг гөлөгнүүд нөгөө эмч нар нь хүний амь нас эдр гэж уянгалаадл зэвүүн гөлөгнүүд энэ эмч нарыг сайн шалгах хэрэгтэй

Avatar

Чингис 2025-04-18 66.181.186.125

Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн ца

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.187.227

Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү өвчтөнүүдэд хор өгч

Avatar

Иргэн 2025-04-18 202.21.103.226

Тархи нь үхжсэн өчтний зүрхний аппаратыг ар гэрийн зөвшөөрлөөр салгадаг. Тусдаа баг шалгаад тархи үхжлээ гэдэг шийдвэрийг гаргадаг юм билээ. Дээх нь үед тархи нь үхжсэн нэг эмэгтэйг ар гэр нь зөвшөөрөхгүй байсаар бараг бүтэн жил байлгасан байсан.

Avatar

Нэргүй 2025-04-18 202.9.40.240

Эрхтэн шилжүүлжюэхийг эсэргүүцсэн хүн бага байгаа. Хамгийн гол нь тархи үхэжсэн гэдгийг гуравдагч этгээд тогтоож хяналт тавих хэрэгтэй. Мөн ар гэрт нь юу юу авах гэж байгаагаа үнэн мөнөөр нь мэдээлдэг л болчих

Avatar

Нэргүй 2025-04-18 103.212.116.189

Чи хяналт тавьчаач

Avatar

Нэргүй 2025-04-18 188.162.254.91

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

Avatar

Нэргүй 2025-04-18 122.201.31.127

БАЙГАЛИЙН ЖАМТАЙГАА ЭВЛЭР!!!, үхсэн л бол үхсэн , хэнд хэрэгтэй юм , АМЬДАА БОД!!!, шарын шашинд автсан тэнэг МОНГОЛЧУУД , цагаа болохоор на айг АВАРААЧ!! -гэж орилох болно.

Avatar

Нэргүй 2025-04-18 41.194.3.36

Чи хэн нэгэн тархины үхэлтэй болж үхэхийг хүлээж байгаа өвчинд баригдсан гөлөгүү

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.46.50

тархины үхжилтэй хүн хүлээж байна уу. элгийгавах санаатай х*******н үр сад уу. эсвэл дууссан бэлэг эрхтнээ амилуулах санаатай юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж