Хамас гал зогсоох саналаас албан ёсоор татгалзав

Хамас гал зогсоох саналаас албан ёсоор татгалзав

Хамас гал зогсоох саналаас албан ёсоор татгалзав

Газын зурваст гал зогсоох тухай Байдены засгийн газрын санаачилсан хэлэлцээрийн хугацаа дуусч, шинэ хэлэлцээ байгуулах эсэх нь тодорхойгүй багагүй хугацаа өнгөрсөн. Хамасын зүгээс Израилийг цэргээ татах, коридор гэх улаан шугамаа байхгүй болгохыг шаардаж байв.

Тэгвэл тус бүлэглэл Израилийн гал зогсоох саналаас албан ёсоор татгалзаж буйгаа өнөөдөр /2025.04.18/ мэдэгдлээ. Хамас ахлах хэлэлцээч Халил аль-Хаяяа "Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн улс төрийн бодлогод үйлчлэх хэсэгчилсэн хэлэлцээг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тэд улс төрийн бодлогынхоо халхавч болгож хэсэгчилсэн хэлэлцээ санал болгож байна. Энэ хэлэлцээ нь барьцааны бүх хүнийг золиослох байсан ч хамаагүй дайныг үргэлжлүүлэхэд чиглэж байна. Бид Израилийн талд хоригдож буй палестин хоригдлуудыг бүгдийг нь барьцааныхнаар солилцох хэлэлцээг нэн даруй эхлүүлэн, дайныг зогсооход бэлэн байсан" гэжээ.

Одоогоор 59 хүн барьцаанд байгаа бөгөөд 24-ийг нь амьд гэж үзэж байна.

Израилийн тал хамгийн сүүлд 10 барьцааны хүнийг суллаж, 45 өдөр гал зогсоох санал тавьсан. Харин Хамас дайныг зогсоох ерөнхий хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж өмнө нь мэдэгдэж байв. Гэвч ийм төрлийн яриа хэлэлцээний сураг хаана ч дуулдаагүй билээ. Израилийн хувьд Хамасыг бүрэн устгаж, зэвсэггүйжүүлэхийг зорьж байна.

Гал зогсоох хэлэлцээ сунжирч байх хооронд Израилийн агаарын цохилтоор дор хаяж 37 хүн амиа алдав. Тэдний олонх нь майхан хуаранд орогнож байсан энгийн иргэд байжээ. Израилийн арми сүүлийн хоёр өдрийн агаарын цохилтоороо террористуудын 100 байг онилсон гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж