Лале Горунович Металлын эсрэг бэлдсэн юу бэлдсэн бэ?

Лале Горунович Металлын эсрэг бэлдсэн юу бэлдсэн бэ?

Лале Горунович Металлын эсрэг бэлдсэн юу бэлдсэн бэ?

Бишрэлт Металл болон SG Эйпс багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөөдөр/2025.04.18/ 19.30 цагаас эхэлнэ. 90 хувьтай шийдэгдчихсэн байсан цувралд Металл гайхалтай эргэн ирсэн. Цувралын харьцаа 3-0 болж, Эйпс бүрэн илүүрхэх үед олон ч хүн тэднийг түүхэндээ анх удаагаа финалд хүрчихлээ гэж бодсон нь лавтай.

Гэвч Металл бууж өгсөнгүй. Гурван тоглолт дараалан ялж, цувралыг 3-3 болгов. Алдах зүйлгүй баг аюултай гэдгийг харуулсан. Одоо дарамт Эйпсийн тал руу шилжсэн. Итгэл төгс тэргүүллээ алдана гэдэг ямар ч багт хүнд, дарамттай санагдах нь гарцаагүй. Зарим тамирчид, арын албаныхан нь ч аль хэдийнэ финалын тухай бодоод эхэлчихсэн байсан биз.

Нөгөө талд ядралтгүй, сэргэлттэй, гэмтэлгүй Металл аюултай гэдгээ харуулж байна. Долоо буудуулсан чоно доголон байсан ч гүйдэг гэдэг. Т.Ууганбаяр хамгаалалтын масктай ч Эйпсийн хамгаалалтыг нурааж, багийнхаа хамгаалалт, довтолгоог зохицуулсан хэвээр харагдана. А.Энхбаясгалан, Байрон Уэсли, Скотт нар ч аварга Акутоос айж, эмээхгүй шидэж, довтолж байна. Өнөөдрийн гол дүрүүд бол тодорхой. Металлаас дээрх тоглогчид гялалзах учиртай. Харин Эйпсээс М.Өлзий-Орших, Акут, Крис Клайбөрн, Б.Тулуй нар гайхалтай буй.

Тэгвэл туслах дүрүүд тодрох цаг мөч нь өнөөдөр. Металлаас Б.Сүхбат, Н.Мөнхчөдөр, О.Баянбаатар, А.Батхуяг уу, эсвэл Эйпсээс Т.Мэндбаяр, Ц.Санчир, Н.Ганбаатар уу?

Бүрэлдэхүүний зузаан, туршлага зэргийг харвал хоёр багт ялгарах зүйл бараг л үгүй. Дасгалжуулагчдын нүүдэл л бүхнийг шийднэ. Металлын дасгалжуулагч Вагелис Цепелис цувралыг тэнцүүлж, Эйпсийн дасгалжуулагч Лале Горуновичид хариуг нь барьсан. Лале цувралыг дуусгах гурван боломжоо алдсан. Харин өнөөдөр багаа финалд хөтөлж чадах болов уу? Ямар сонирхолтой шийдвэр гаргаж, ур ухаан уралдуулах вэ гэдэг анхаарал татаж байна. Түүний зарим шийдвэр, солилцоо ч фэнүүдээ багагүй гайхшруулж байгаа харагддаг.

Өнгөрсөн жил плей-оффын хагас шигшээд Металлын эсрэг чухал тоглолтын өмнө Лалег ажлаас нь халж байсан билээ. Түүнийг эсрэг багийнхаа дасгалжуулагчтай орон хоол идсэн гэх шуум явж байсан. Эйпсийн бүрэлдэхүүнд тоглолт наймаалцсан хэрэгт холбогдож байсан Ден Акут байгаа. Тэрбээр Австралийн лигт тоглож байхдаа тоглолтоо наймаалцсан хэрэгт орж, 3200 мянган австрали доллараар торгуулж, арван тоглолт өнжих шийтгэл хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

монгол 2025-04-18 66.181.181.29

дэлхийд гарах тэнхэлгүй тэжээвэр малнууд бол сагсчид шүү!! Үүнд зориулах мөнгөөр олон залуусыг технологид сургасан бол гайхамшигтай биш юмаа гэхэд гэдсээ тэжээх хоолоо олно доо

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж