Шунхлай групп болон СКАЙтел хамтдаа бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна

Шунхлай групп болон СКАЙтел хамтдаа бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна

Шунхлай групп болон СКАЙтел  хамтдаа бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна

 “Шунхлай Холдинг” 2025 оны 3-р сарын 18-ны өдрөөс Скайтел ХХК-ийн хувьцааг 100% худалдан авч, Скайтел ХХК нь Шунхлай группийн бүрэлдэхүүнд бүрэн нэгдлээ.


2025 оноос эхлэн СКАЙтел ХХК нь “Шунхлай” группийн бүрэлдэхүүнд нэгдэж, бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна.

Энэхүү шинэчлэлт нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжил, стратегийн уялдаа холбоо, үйлчилгээний уян хатан байдал зэргийг нэмэгдүүлж, хэрэглэгчид, хамтрагч, түншүүдтэйгээ харилцах харилцаанд шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.

 СКАЙтел группийн хувьд 25 жилийн хугацаанд : 

  • 1999 онд Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрхээ авч байгуулагдав.
  • 2010 онд 100% Монголын хөрөнгө оруулалттай компани боллоо.
  • 2012 онд Үйл ажиллагаагаа өргөжүүлж IPTV болон, өндөр хурдны интернэт, суурийн утасны үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг эхлүүлэв.
  • 2017 онд Үүрэн холбооны 4-р үеийн 4G LTE технологийг  нэвтрүүллээ.
  • 2023 онд SkyGO үйлчилгээ шинэчлэгдэж дараа үеийн технологи болох GO+ технологид шилжлээ.
  • 2024 онд Орон даяар 4G LTE сүлжээтэй боллоо.
  • 2025 онд СКАЙтел ХХК нь 26 жилийн ой дээрээ ийнхүү дахин нэгэн шинэ үеийг эхлүүлж байна.
  • Бидэнд итгэл хүлээлгэж, хамтдаа хөгжиж ирсэн эрхэм хэрэглэгчид, үе үеийн ажилтнууд, түншүүд, хөрөнгө оруулагч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

СКАЙтел Ирээдүйг өнгөлнө  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Скайтел сөнөөгүй юм уу 2025-04-18 202.9.46.97

Хөдөө суманд Скайтелийн сүлжээ байхгүй шдээ, Моби Юнител 2 жоохон гүвээ толгод дээр очиход 1-2 шон босоод л ирдэг, тэгээд л холбоо барьчдаг. ЖиМобайл бол утсыг унины толгойд өргөөд зогсч байхад ямар ч байсан холбоо авчдаг

Avatar

Нэргүй 2025-04-18 103.212.117.129

Скайтелийн үйлчилигээ үнэхээр дампуурчихсан юм билээ. Олон улсын рөүминг үйлилгээ нээлгээд явсан боловч Японд очсон хойно уулзах хүмүүстэйгээ утсаар холбоо барьж чадахгүй ажлаа алдсан. Үнэхээр хариуцлагагүй компани.

Avatar

Aagii 2025-04-18 139.5.218.156

Roaming bol tegeed bgaa heleed nemergui yum bilee. Za er ni roamingee bodvol unitel l amar bnadaa.

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.182.91

скайтэл ч дампуу газар дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж