"Азийн CS-н цаг одоо л ирж байна"

"Азийн CS-н цаг одоо л ирж байна"

"Азийн CS-н цаг одоо л ирж байна"

"CS2"-ийн Мэйжор тэмцээнд Монголоос дахин нэг баг оролцохоор боллоо. "BLAST.tv"-ийн зүгээс АНУ-ын Остин хотноо зохион байгуулах Мэйжорын сонгон шалгаруулалтад Монголын "Chinggis Warriors" баг түрүүлэв. Тэд өчигдөр/2025.04.17/ сонгон шалгаруулалтын финалд Монголын өөр нэгэн баг болох "Eruption"-г 2-1 гэсэн харьцаатай хожсон аж.

Монгол болон баруун Азийн сонгон шалгаруулалтад дөрвөн баг оролцсон бөгөөд үүнээс Монголын "The Huns" баг Энэтхэгийн "Gods Reign" багт хожигдож, шуугиан тарьсан. Энэтхэгийн багийн тоглогч тэмцээнд оролцох эрхээ хасуулсан учир дасгалжуулагч нь орлон тоглосон гэнэ.

"Chinggis Warriors"-н хувьд чухал тэмцээний өмнө "NEUZ"-ийг явуулж, түүний оронд "cool4st"-г авчирсан билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, "cool4st" хуучин багийнхаа эсрэг муугүй тоглолтыг үзүүлэв.

Ази, Номхон далайн бүс нутгаас нийт таван баг АНУ-ыг зорино. Монголоос "The MongolZ", "Chinggis Warriors", Хятадаас "Lynn Vision", "TYLOO", Австралиас "FlyQuest" багууд оролцоно.

Ирэх Мэйжорт нийт 32 баг өрсөлдөх учир квот нэмэгдсэн. Өмнө нь Азиас хоёрхон баг оролцдог байсан түүхтэй. "The MongolZ"-ийн хувьд нэг болон хоёрдугаар шатыг алгасч, шууд гуравдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэх бол тивийнх нь бусад багууд нэгдүгээр шатнаас аялалдаа гарна.

"CS"-ийн аналист "Bleh" өөрийн Х дээрээ "Энэ бол Мэйжорт оролцох Азийн хамгийн хүчтэй төлөөллүүд. Далайн давалгаа эцэст нь буцаж ирж байна. Азийн CS-н цаг одоо л ирж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж