Цагаан ордон жил бүрийн Ариун долоо хоногийн үеэр Улаан өндөгний баярын залбирлын оройн зоог зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гаригт уг оройн зоогийг зохион байгуулжээ.
Тэгвэл энэ жилийн оройн зоогийг ерөнхийлөгч Дональд Трамп "хулгайлав". Тодруулбал, түүний сахилгагүй үйлдлүүд олны анхаарлыг оройн зоог биш өөр зүйлд сатааруулжээ.
Эхлээд Трамп 30 минут хоцорч ирсэн. Дараа нь хөгжмийн тоглолтын үеэр суудлаасаа гэнэт босч явжээ. Трамп өөр лүү нь дөхөж ирэхийг харсан дуучин тэр даруй тоглолтоо зогсоосон байна. Дуучин дээр очоод Трамп илүү дутуу тайлбар хэлэлгүйгээр "Би зүгээр чамтай гар барих гэсэн юм" гэжээ. Үүнийхээ дараа Трамп суудалдаа буцаж очиж суусан. Гэсэн хэдий ч арга хэмжээний турш чимээгүй, тэр гэх илэрхийлэмжгүй сууж байгаад албан ёсоор үг хэлэх үедээ л сая нэг ам нээжээ.
Үг хэлэхдээ тэр "Пэтти хаа байна? Пэтти үнэхээр гайхамшигтай охиноо алдсан. Охин нь өнөөдөр түүнийг тэнгэрээс харж байгаа байх. Бид чамтай 100 хувь хамт байна. Чи бол жинхэнэ сахиусан тэнгэр мэт ээж" гэжээ.
Энэ нь 2023 оны наймдугаар сард хэрцгийгээр хүчирхийлүүлж амиа алдсан 37 настай Рэйчел Морины ээж Пэтти Моринд хандсан үг байв. Гэмт этгээд нь Сальвадорт хүн амины хэрэг үйлдсэнийхээ дараа АНУ-д хууль бусаар нэвтэрсэн Сальвадорын иргэн Виктор Мартинез-Хернандес байжээ. Энэ хэрэг үндэсний хэмжээнд анхаарал татаж, цагаачлалын маргааны халуун сэдэв болсон. Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Трамп хохирогчийн ээжид хандан үг хэлсэн нь ийм учиртай.
Улаан өндөгний баярын амралтын өдрүүд ойртохтой зэрэгцээд Трамп залбирал, цуглаан зэргийг зохион байгуулж, Америк дахь шашны эрх чөлөөг хамгаалах шинэ амлалтаа тунхаглаж байна.
Т1 2025-04-18 202.9.46.97
Юун айл гэрийн шалдир бульдар хов жив шиг юм бичдэг эргүү дагз вэ, муулаад байгаа ухааны юм байх даа чааваас
Нэргүй 2025-04-18 202.9.40.240
Жомбого Трамп