Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мёныг "Time" сэтгүүл 2025 оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад багтаажээ. Тус сэтгүүл "удирдагчид" гэсэн ангилалдаа Лиг багтааж, бага нас, улс төрийн карьерынх нь талаар товч дурдаад, ирэх сонгуулийн илт давуу боломжит ялагч гэж нэрлэсэн байна.
Ли Жэ Мёныг долоон хүүхэдтэй айлын тав дахь, бага сургуульд ирж очихдоо 16 км замыг алхаж туулдаг байсан, насанд хүрээгүй байхдаа хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байгаад бугуйгаа гэмтээсэн зэргээр бичжээ. Түүний улс төрийн замнал амар байгаагүйг ч онцолсон байв.
Тиймдээ ч Ли Жэ Мёны 2022 онд өгсөн ярилцлагаас эш татан дурдаад "Маш их сорилтуудыг даван туулсан учир одоо тэр тийм амар үхэхгүй" гэжээ.
Ли тус ярилцлагад "Дэлхий ертөнцийг таньж мэдэх маш олон арга зам бий. Гэхдээ яг өөрөө амьдарч, туулж, туршлагажина гэдэг өөр зүйл" гэж хэлж байв.
Дашрамд дурдахад, "Time" сэтгүүл "анхдагчид" гэсэн ангилалдаа "BLACKPINK" хамтлагийн гишүүн "Rosé"-г оруулжээ. Эммийн шагналт продюсер Лили Коллинс түүний талаар бичихдээ "Энэ эмэгтэй бол шүтээн, босс гэдэг үгний жинхэнэ тодорхойлолт. Түүний хоолой хүчтэй, дуу хөгжим нь хөгжилтэй" гэжээ.
Холбоотой мэдээ