Израилийн арми Лхагва гаригт (2025.04.16) мэдэгдсэнээр, Газын зурвасын өмнөд хэсэгт бий болгосон Морагийн коридороо өргөжүүлж, тухайн бүс нутгийн гуравны нэгийг аюулгүй байдлын бүс болгоно гэв. Армийн зүгээс нийтэлсэн инфографик бичлэгт Морагийн коридор нь Рафах болон Хан Юнис хотуудыг Газын төвөөс тусгаарлан байрлаж буйг харж болно. Түүнчлэн бичлэг дээр Газын өмнөд бүсийн хамгийн том хот болох Хан Юнис бараг бүрэн сүйдсэн харагджээ. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) мэдэгдэхдээ, “Цэргийн ажиллагааны хүрээнд бид Газын чухал бүс нутаг, замуудыг бүрэн хянаж, нийт бүс нутгийн 30 хувийг ‘Цэргийн аюулгүй байдлын бүс’ болгон хувиргасан” гэв.
Мөн Газын төв хэсэгт Нетзаримын коридор хэмээх цэргийн хамгаалалтын бүс байгуулсан бөгөөд энэ нь Газа хот болон хойд хэсгийг бусад бүс нутгаас тусгаарлах зорилготой аж. Эдгээр хоёр коридор нь Израилийн хяналтад байна.
"IDF" 2024 оны гуравдугаар сарын 2-ноос хойш Газын зурваст хүмүүнлэгийн бүх шатны тусламж нэвтрэхийг бүрэн хориглосон байдаг. Дараа нь энэ оны гуравдугаар сарын 18-нд Хамас бүлэгтэй хоёр сар үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээрийг зогсоож, агаараас болон газар дээрх довтолгоогоо дахин эхлүүлсэн юм. Газын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр дуусаж, Израиль довтолж эхэлснээс хойш 1,652 хүн амиа алдаж, 4,391 хүн шархаджээ. Гэхдээ үүнээс ч илүү их хүн нас барж, шархадсан байх магадлалтай гэж ажиглагчид үзэж буй.
Албан ёсны тоо гараагүй ч 2023 оны аравдугаар сараас хойш эхэлсэн дайнаас болж нийт 51,025 хүн амь үрэгдэж, 116,432 хүн шархадсан гэж тооцоолж байна.
Хэдийгээр АНУ-ын өмнөх засгийн газрын санаачилсан гал зогсоох хэлэлцээр өндөрлөсөн ч шинээр гал зогсоох хэлэлцээр байгуулах эсэх яриа хэлэлцээ өрнөж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Лхагва гаригт хэлэлцээний төлөөлөгчдөдөө Газад баривчлагдсан хүмүүсийг суллах ажиллагааг үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ. Түүний хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, “Ерөнхий сайд барьцаалагдсан хүмүүсийг суллах үйл явцыг үргэлжлүүлэх чиглэл өглөө” гэж онцлон тэмдэглэсэн байв.
Энэхүү мэдэгдэл нь одоог хүртэл суллагдаагүй байгаа Хамаст барьцаалагдсан 59 хүний асуудлаарх хэлэлцээрчдийн хурлын дараа гарсан байна. Гэвч дахин гал зогсоох хэлэлцээр байгуулах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй, хэлэлцээний шатандаа явагдаж буй. Хамасын зүгээс Израилийн цэргээ татахыг шаардаж, коридор гэх улаан шугамаа байхгүй болгохыг шаардаж буй.
Нэргүй 2025-04-18 185.220.101.130
Израйль бол сөнөх тавилантай алан хядагч улс!
dokymentalini XOT;? Kamr Facebook,FOTOshopxylgch 2025-04-18 50.147.160.114
NAzim LXJP? bainguin xylgaich
bydyyleg 2025-04-18 50.147.160.114
gadni medrelyyd
skoliko; ? 2025-04-18 50.147.160.114
sadaanii baliaryyduin ertunts.
Нэргүй 2025-04-18 103.212.162.102
Хаа сайгүй сүржин гаруудаар дүүрчдээ. Дэлхийн хамгийн өндөр технологижсон арми гээд байсан хамастай хичнээн удаан зууралдаад дуусгаж чаддагүй. Израйлийг дуусгана гээд томроод байдаг хамас нь өөрсдөө дуусах гээд дээсэн дөрөөн дээр дэнжигнээд байдаг. Анхнаасаа чадахгүй бол аль аль нь томоотой байх байсан юм даа