Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална

Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална

Хятад: Европын холбоотой хамтарч, худалдааны системийг хамгаална

Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Пүрэв гаригт (2025.04.17) мэдэгдэхдээ, тус улс Европын холбоотой яриа хэлэлцээ хийж, харилцаа бэхжүүлэх, харилцан нээлттэй байдлыг өргөжүүлэхэд бэлэн гэв. Мөн хамтын ажиллагааг бодит болгож, Дэлхийн худалдааны байгууллагын гол зорилго, дүрэмд суурилсан системийг хамгаалахад бэлэн байна гэж мэдэгдлээ.

Төлөөлөгч Хэ Юнчян онцлохдоо, "2025 он бол Хятад болон Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой юм. Өнгөрсөн хугацаанд Хятад болон Европын холбоо нь эдийн засгийн даяаршил, худалдааны либералчлалыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллагыг тууштай хамгаалагч, зорилтыг нь биелүүлж ирсэн билээ. Цаашид ч Хятад улс Европын холбоотой хамтран дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах, хоёр талын эдийн засаг, худалдаа наймааны бие даасан байдал, тогтвортой өсөлтөөр дамжуулан дэлхийн эдийн засагт илүү их итгэлцэл, эерэг эрч хүчийг нэмэхэд бэлэн байна" гэв.

Хятад болон Европын холбооны нь 1975 онд дипломат харилцаа албан ёсоор тогтоож байжээ. Эл цагаас 10 жилийн дараа хоёр талын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээр байгуулагдаж, 2003 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, улс төр, аюулгүй байдал, соёл, боловсрол зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах болсон байна. 2013 оноос хойш Хятад улс "Бүс ба Зам" санаачилгаа дэвшүүлснээр Европын холбоотой дэд бүтэц, хөрөнгө оруулалт, холболтын салбарт илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж эхэлжээ. Хэдийгээр улс төр, хүний эрх зэрэг асуудлаар санал зөрөлдөөн гардаг ч, Хятад болон Европын холбоо эдийн засаг, худалдаа, технологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтардаг байна.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-18 202.126.89.96

Трамп бол зөнөг өвгөн тэр Америк улсыг системтэй сүйрүүлэх чөтгөр Путины даалгаварыг биелүүлж буй бууны нохой

Avatar

ж****а 2025-04-18 202.9.46.97

Оростой нийлж америкийг шaaхгүй юм уу

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.161.243

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-18 185.220.101.28

чи өөрөө жомбого

Avatar

Нэргүй 2025-04-18 202.9.41.27

Үхсн ацны худла ш**.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж