Монголын экспортын орлогын 70 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ унаснаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдлийг дагуулсан бол залгуулаад нүүрсний экспорт сорилттой тулав.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тайлбараар бол Хятадын Ганцмод боомт дахь нүүрс агуулах талбай дүүрснээс татан авалт удааширчээ. Нүүрс ачиж буулгах талбайнх нь 90 гаруй хувь дүүрсэн байна. Хятадын талд асуудлыг тавихаар “Нүүрс буулгаж авах талбай алга” гэдэг хариу барьдаг болжээ.
Шалтгаан нь худалдан авагч тал өндөр үнээр авсан нүүрсээ үнэ унасан үед татан авах нь ашгийг нь бууруулж буй аж. Иймээс Монгол Улсын хувьд нүүрсний үнэ дахин битгий унаасай, ядаж одоогийн үнэ дээр тогтворжоосой гэж залбирах л үлдэж байна.
УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг батлахдаа нэг тонн нүүрсийг 105 ам.доллар байхаар тооцсон. Гэвч нүүрсний үнэ 80 ам.доллар руу буусан. Тарифын дайнаас үүдэлтэй Хятадад гангийн эрэлт буурснаар коксжих нүүрсний үнэ дагаж буугаад байна. Хамгийн ноцтой нь дэлхий дахинд үүссэн энэхүү тарифын дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал урт хугацаанд үргэлжлэх эрсдэл бий. Иймээс Монгол Улс энэ жил 83 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх ч эргэлзээтэй болж буй. Учир нь, өнгөрсөн саруудад биржээр зарсан нүүрснүүд Хятадын Ганцмод боомтод очоод гацсан тул цааш тээвэрлэлт хийгдээгүй нөхцөлд Монгол талаас нэмж нүүрс экспортлоход хүндрэл учирч байгаа юм.
Иймээс ацан шалаанд орсон Засгийн газар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлснээр парламент яаралтай горимоор хэлэлцэж эхлээд байна. Дээрх хуулийг УИХ-аар баталсан нөхцөлд биржээр зарж байгаа нүүрсний хэт хатуу үнийг индексжүүлж уян хатан болгоно гэдэг тайлбарыг Засгийн газрын сайд нар өгч буй ч үнэндээ бол үнэ бууна гэсэн үг.
Нөгөө талдаа Ганцмод боомтод үүссэн Зэлтэрийн гацаа нь арилаагүй цагт экспорт сэргэнэ гэхэд бэрх сонсогдож байгаа.
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний гурван сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 15.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багассан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллараар буурсан. Ингэхдээ үнийн нөлөөгөөр 715 сая ам.доллар, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багасаад байгаа юм.
Уг нь Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг батлуулсан. Энэхүү төслийг батлуулахаар хэлэлцүүлж байхдаа Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Нүүрсний үнэ унаж, нүүрснээс олох ашиг тасалдах эрсдэл үүсч буй энэ цаг үед маш чухал шийдвэрийг УИХ гаргах гэж байна. Хэлэлцээрээ соёрхон батлуулсны дараа компани хооронд гэрээ хийх нөхцөл байдал үүсч, “Чайна Энержи” компанид нэмж таван сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ” гэж мэдэгдсэн. Гэвч байдал дээрдэх бус дордож, нүүрсний үнэ унаад зогсохгүй экспорт саарсан мэдээтэйгээр дөрөвдүгээр сарыг үдэх болов.
Тиймдээ ч Засгийн газар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ бартердах хувилбарыг давхар оруулж ирэв. Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбараар бол энэ нь дэлхийн сайн туршлага.
Монгол шиг зовлонг туулж явсан дэлхийн олон орон байгалийн баялгаа бартердаж том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр өндөр хөгжилд хүрсэн. Тиймээс сайн туршлагыг хэрэгжүүлнэ.
Одоогоор Засгийн газар ямар эрдэс баялгийг бартердаж, аль төслөө хөдөлгөх нь тодорхой бус. Эхлээд дээрх хуулийг УИХ-аар батлуулсны дараа төслүүдээ эрэмбэлж, УИХ-ын гишүүдээс саналыг нь авч байж шийднэ. Үүний өмнө хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ аж. Бартер ажиллагаа амжилттай болбол валютын нөөцөө шавхахгүй, цаашлаад валютын ханшийг хөөрөгдөхгүй байх боломжтойн зэрэгцээ иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж үзэж байна. Гэвч нөгөө талд бартер нэрийн дор нүүрсээ сорчилж зарах байдал үүсч, Монголд ашиггүй нөхцөл үүсэх вий гэдэг болгоомжлолыг ч гишүүд хөндөж буй. Мөн нүүрсний үнэ энэ хэвээр унасаар байвал төсвөө гурав дахин тэлсэн Монгол Улсын хувьд амаараа шороо үмхэнэ гэгч болно. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг ямар эх үүсвэрээс шийдэж өгөх нь ойлгомжгүй болно.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Нүүрсний үнэ унавал бид ангал руу унана. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шавхаад нэгхэн тэрбум ам доллар. Цаана нь алт зэс хоёр гурван тэрбум ам.доллар. Нүүрсний үнэ унавал бид Аргентин болно" гэж анхааруулаад байна.
Иймээс монголчуудын хувьд тарифын дайн эдийн засагт одоогийнхоос илүү их шок үүсгэхгүйн тулд хурдан хугацаанд зогсож, Хятадад гангийн эрэлт нэмэгдэж, нүүрсний экспортыг гацаанаас гаргаасай гэж залбирах л үлдэж байна.
Г.ХОРОЛ
Б.ЦОГТГЭРЭЛ 2025-04-18 103.212.117.221
ИЙМ БАЙДАЛД ТУЛТАЛ НЬ ХҮРГЭСЭН ОЮУНЭРДЭНЭДЭЭ ! ГОМД !
Судлаач иргэн 2025-04-18 202.9.46.212
иргэд нь ч төр нь ч тэнэг байна..дээр нь Оросын нөлөөнд хэт орсон..хятад улсыг өдөр шөнөгүй харааж гүжирдэж байна..тиймээс одоо Хчтадтжос манай нүүрсийг авахаа бүүр мөсөн зогсооход болно..хятад улсын биржид айпо хийсэн компани эрхэд халдаж байгаа нь цөөна олон саяхувтцаа эзэмшигчдийн хохироож байгаа. манай улс олон тэрбум юаны своп зээлээ төлөхгүй байгаа..энэ бүх асуудлаа шийдэж учир зүйгээ олтол нүүрсний экспортод татгалзаж хашраах хэрэгтэй..цор ганц том худалдан авагчаа доромжлоод байхуу
Шинэ гарц хайлдаа 2025-04-18 202.9.40.168
Одоо ажлаа хийж хулгайчуудийн хөрөнгийг хураа ,хуулиа баталж шоронд нь хий тэгээд хэдэн 10нь жил төсвөө батлах хөрөнгөтэй болно нүүрснийтэй зууралдхаа боль өөр гарц хай хулгайчуудийн нэр дээр өчнөөн нүүрс аль эрт зарагдаад хуримтлагдсан байна ажлаа хий
И 2025-04-18 202.9.40.168
Төр ажлаа хий 126лаа хулгайч биш блгүйдээ ард түмнээрээ нэгдээд хулгайуудаа барья
Зочин 2025-04-18 66.181.189.63
Одоо нүүрстэй зууралдахаа болиод малын түүхий эдээ боловсруулж. Шинжлэх ухаанаа хөгжүүлж ХАА-аа өөд татаж. элдэв хэрэггүй зардлаа танаж, тансаглаж, үнэтэй архи ууж, тэнэж байдагаа болих хэрэгтэй. Хятад бараанаас болж өгвөл татгалзаж бай
Болдбаатар 2025-04-18 202.9.40.196
Анхнаасаа нүүрсний экспорт хийхдээ тээврийн асуудлаа манайх орхичихоод хамгийн бүдүүлэг, экспортын шаардлага хангахгүй тээвэрлэлт ашиглаж ирсний алдаа одоо гарч байгаа. Хэрэв худалдан авагч талтай төмөр замын тээврийн саадгүй тээвэр ашигладаг байсан бол хил дээрх дундын шилжүүлэн ачих дамжлага бааз байхгүй байж хэрэглэгч рүүгээ шууд явах байсан. Манай улсын экспортын 70%-ийг хийж байгаа гэх экспортын тээвэр ийм л байна шүү дээ. Ийм юм шийдэж чадахгүй 20 жил болсон засаглалтай байх ямар байна!
Нэргүй 2025-04-18 202.126.89.30
Сүүлийн 35 жил монгол улсыг хятадын түүхий эдийн бааз суурь болгосон үе үеийн эрх баригчид түмэн ялтай
Зочин 2025-04-18 202.55.188.91
Бартердах нь баахан зарагдахгүй байгаа хятад бараа тэр дотроо хятад машин орж ирнэ.Худалдааны эрх чөлөө хумигдана.
Иргэн 2025-04-18 103.57.94.75
МАН-АН-Н мафиууд одоо Монгол улсыг ямар болгосон цаашидаа энэ улсын хувь заяаг яаах гэж бн даа!!! МАН-АН-Н мафиууд эхнээсээ үхэж байгаа ч шинэ дараагийн мафиуудаа үлдээгээд байгаа нь хорлонтой бнаа!!!
Нэргүй 2025-04-18 139.5.216.210
Хуцаад байлгүй нүүрсээ зараач ямар ч байсан хятадууд нүүрс авна ТЗ бариад ч адилхан нарийн царигаар барьсан ч адилхан хил дээрээ гацаагаад л бна Зөвхөн хурдан бх овсгоотой хятадтай найрсаг бх ёстой Бид томорч байгаад өгнө гэвэл х** л гэнэ шүү дээ
өөө 2025-04-18 66.181.164.23
АН Женк Элбэгээ гэсэн хадны Мангаа ярьж 30 жил болсон МАН хариуцлагаа хүлээ… дахиад хэдэн жил АН Элбэгээ женко ярих вэ. Тэрэнд нь тархидуулж сонгоол байдаг эргүү ард түмэн хүртэх ёстойгоо л хүртэж байна. АН засгийн эрхэнд 4 хөн жил л суусан бусад үед нь дан МАН. Бүх эрх мэдэл 100 хувь МАН д байхад үхсэн элэнцгээ яриад идэж уугаад суугаад байдаг юм бэ…идэж идэчээд АН Элбэгээ Женко 3 с л боллоо гээд суугаад байх юм эргүү үхэрнүүд чинь 100 жилийн дараа Африк болчоод АН Элбэгээ жен гээд сууж бай
Иргэн 2025-04-18 66.181.186.163
Хэнтийн 3 тэнэг Монголыг сүйрүүллээ Ийм байхад хараад суусан үхэр Монголчуудын хохь нь …ГовьАлтайн нэг цэхэр гөлөг нүүрсийг бас хулгайлж суугаа Дашзэвгийн Амарбаясгалан гэх …Хуулийнхан эднийгихамгааалж асар их цалинмхангамж авилга авч суугаа Тэтгэврийн нь хэмжээ 5 сая болсон .
Аль эртний нэг хөгшин бөхөд сард 10 гаруй сая өгөөд л сууж байна УБ н толгойд суусан Бэрхийн тэнэг 1 өдөр гарч ирээд л 1000 доллар өгнө гээд л орилж байна Энэ гөлөг 1 доллар 8000 к болоход 8 сая өгөх юм уу Бүтээмж
Нэргүй 2025-04-18 124.158.123.244
14 Мега төсөл ???? боломжгүй,,,
Нэргүй 2025-04-18 66.181.176.212
Женкогоос асуугаач! Ядахдаа 10 жилийн өмнө нарийн төмөр зам тавьсан бол өөдийг үйлдвэрт нь шууд хүргээд л байж байгаа! Одоо ачилт буулгалт нэртэй Монгол Хятад авилагачид 2 талд нь гацаагаад идээд л суугаа!!!
Зочин 2025-04-18 66.181.160.106
Тэр нэг төсөл гээд байгаа Богд уулыг нүхлэх санаа бол тэр чигээрээ шунахайн сэдлээр хөрөнгө мөнгө олж идэх гэсэн муухай үнэр ханхлуулж байна. Иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллана гэж тангараг өргөж гарч ирчихээд их хурлын индэр дээрээс урвагчийн нүүр гаргаад байгаа тэнэгүүдийг газар дээр нь барьж аваад хөөж гаргаад нөгөө айхтар гишүүний эрхийг нь цуцлаад хаячихдаг болоосой доо.
ВАНГА ЭМЭЭГИЙН ХОЛЫН ХАМААТАН 2025-04-18 202.21.110.94
МАЛ АЖ АХУЙ ДЭЭРЭЭ Л ТҮЛХҮҮ АНХААРАХ ЦАГ ИРЖЭЭ ГЭДГИЙГ Л САНУУЛААД БАЙНА Л ДАА…….ДААНЧ ЭРГҮҮ ҮХЭРНҮҮД ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА……ЯМААНЫ ТОО ТОЛГОЙГОО БАГАСГАХҮЙ БОЛ БЭЛЧЭЭР ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ БОЛЛОО……..ДОО……ЭКО СИСТЕМ ЯДУУРСАН………ОДОО БИД ОЙРЫН 10 ЖИЛД Л АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ АФРИК Л БОЛНО ШҮҮ…………..
Чагнаа 2025-04-18 124.158.123.244
100 хонинд 10-15 ямаа байх ёстой гэдэг монгол малчины уламжлалт бодолго сүүлийн 30 жилд байхгүй болсон, ямааны хошуугаар бэлчээр байхгүй болсон. Үндэсээр нь сугалж иддэг ямааны хошуугаар үгүй болсон олон нарийн өвс одоо сэргэнэ гэж байхгүй болсон… Ингээд …
Нэргүй 2025-04-18 202.55.188.98
ёо инээдтэй юм бэ иймэрхүү эрсдлийг тооцоолох чадваргүй байх гэж
Нэргүй 2025-04-18 66.181.182.154
МЕГА СОРИЛТ УУ КККК
Зайсангийн МАН намын залуу гишүүн н.Дүлзэн 2025-04-18 202.9.46.97
Ган татлагат дүүжин гүүр, богд уулыг цоолох, үндэсний сансрын хөлөг хөөргөх зэрэг амархан мийгаа төслүүдээ эхэлж барьж аваад 28 оны сонгуулиас өмнө дуусгах хэрэгтэй, улныхны амьдрал ахуй, тэтгэвэр халамж чухал биш, сонгууль дөхөөд ирхээр мөнгө хэвлүүлээд зуу зуун цаас тараагаад болчихно.
Нэргүй 2025-04-18 59.153.115.219
ANUSDI80955877
Нэргүй 2025-04-18 59.153.115.205
нүүрс ноолуур хятад авна гэж горьдолтгүй шүү эртхэн төсвөө тодотгож тэр 14 мёга төсөл энэ тэр идэж уур гэсэн балай уимаа болсон дээрээ үхэрнүүдээ
Нэргүй 2025-04-18 59.153.115.205
уранаас болж нүүрс ноолуур авахаа болсон шдэ үхэрнүүдээ учир н хятадууд монголыг өөрийн газар нутаг гэж үзсээр ирсэн газар нутгийг н уранаар хүхрийн хүчлээр хордуулж бгаад яаж дуртай бхавдээ
Нэргүй 2025-04-18 202.126.88.83
хамраараа газар хатгав гээч
Нэргүй 2025-04-18 202.179.3.111
Нөгөө муурны хоол шиг баахан хог баартэр нэрээр шахаж мөнгийг их хэмжээгээр идэх арга болох нь дээ. Энэ засагаа зайлуулах нь чухал гарц болуу даа.
Нэргүй 2025-04-18 43.242.242.59
Монголчуудад юм ухааруулах гэж л тэгэж байгаа байх. Том том юм яриад байхаар чинь нөгөөдүүл нь гайхаад бас дургүй нь хүрээд байна шүү дээ. Хоёр хөрш хилээ хаачихсан ч чадна. Түүнийг монголчууд ойлгохгүй сөргөөцөлдөөд байхад арга ч үгүй юм даа. Хятад дээгүүр давуулаад АНУ туслана гэж байхгүй. Тэгээд ч АНУ манайд дорвитой тусламж үзүүлж байгаагүй. Харин 1967 онд Улаанбаатар дээр атомын бөмбөг хаях гэж байсан. НҮБ-д элсэхэд гол тээг төвьж байсан. Их юм бий
Нэргүй 2025-04-18 66.181.160.99
Монголчууд бид өнөө нэг яриад маргааш нэг тэнэг юм яриад хэлсэн ярьсан даа байж чаддаггүй хулхи худалч улс болсон болохоор 2 хөрш бидэнд энэ зэрэгтэй хандаж байгаа нь их юм. Ан ын золбингуудыг давраагаад байвал үүнээс дор модоо барина гэдэг болно
Bat 2025-04-18 103.212.162.159
Үндэсний хиймэл дагуул, сум бүрт Мэдээллийн төв, Соёлын яамны ваучер юу болов оо
з 2025-04-18 202.9.46.83
төсвийн зардлаа бууруулж, төрийн орон тоог бууруулж байж тэсч үлдэнэ.Нүүрсний хулгай ашгүй буурах бололтой. Гэсэн ч их хурал юу сэдээд байна?
ИРГЭН 2025-04-18 103.57.93.212
манай Либерал үзэлтэй Барууны нацист үзлийг баримталж Улс төрчидын Хөрш орнуудаа Үзэн ядаж элдвээр хэлж байсны Гор гарч байгаан, Орос Хятад хоёр улс манай Улсад таагүй хандлагтай болж байгаагийн илрэл,
Нэргүй 2025-04-18 66.181.183.170
мулгуу ерөнхий сайдтай байхын зовлон бодитоор нүүрлэхэд бэлэн болчлоо
зочин 2025-04-18 59.153.114.10
Угаасаа л Хятад улсад эдийн засгийн хараат болчихжээ. Үйлдвэрлэгч орон байсныг хэрэглэгч орон болгож чадсан юм чинь одоо буцаагаад үйлдвэрлэгч орон болгож чадвал хөгжинө дөө. УИХ-ын хэмжээнд ЗГ-ийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг авч үзэхгүй бол арай л хэтэрч байна. Маш олон яамдтай. үр дүнгүй. Тухайн яамдуудаас том хөгжлийн төвүүд, үндэсний төвүүд, зохицуулах хороо, улсын үйлдвэрийн газрууд гээд ажил үүргийн бөөн давхардал. Арай л хэтэрч байх шиг санагдана.
zochin 2025-04-18 64.119.31.179
Bogd uulaa huhleh, Huvsguld soum bolgond cheese-nii uildver barih zereg asuudliig udirdlaguud shiidne dee!!!!!!!!!!!
Нэргүй 2025-04-18 66.181.178.226
үйлдвэрлэл хөгжүүлдэггүй тэгэг улс тэгэг удирдагчидтай