НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золтуяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн түүхтэй, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.
Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж бохирдлын хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.
ИРГЭН 2025-04-17 103.57.94.75
МАН-Ан төрийн гайгаар Одоо болтол УБ- хот аймаг сумдын цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсээр өдий болсон!!! Орчин үеийн цэвэрлэх байгууламжаар Монгол улсыг элбэг хангах мөнгийг МАН-АН-Н мафиууд хувьдаа авсан!!!
Нэргүй 2025-04-17 103.212.162.102
Тэгээд ийм болтол нь эд нар өөрсдөө юу хийж явсан юм бол
Нэргүй 2025-04-17 139.5.216.136
миний бодлоор жишээн цахилгаан станцууд нэг нүүрсний уурхайтаа түүгээрээ өөрийгөө хангачих нь монгол нэг оюу толгойтоо түүгээрээ хэрэглээгээ хангачих нь тэгжил бодсон гэтэл ард чи лалал эрх чөлөө bla bla чөлөөт эдийн засаг bla bla гээд бүгдийн өөрийн биш болчихсон түүгээр нь хэдэн гарууд баяжиж түүнийг нь өөрсдийг шунал тачаалалаа хангах гэж гадагш урсгаж юу ч үгүй болж байна бид татвар авдаг гэж хучдаг татвар чинь дөнгөж 10-34ХУВь ГАДНЫ УЛСЫН ТУЛГАСАН БҮХЭН ЗӨВ БИШ ШҮҮ
Temuujin 2025-04-17 66.181.185.143
цэвэрлэж чадвал чадаад, чадахгүй бол зайлаач өлөгчин чинь. хийх ёстой ажлаа хуцалгүй хий. п***а вэ.
Нэргүй 2025-04-17 103.212.117.15
Их тэнэг хулгайч даа бүр дүрдээ орчихсон нисээд
Нэргүй 2025-04-17 202.9.40.115
Байгалиын баялг бартр шаан ч гэхшиг ёоо п**а х***а манж уих зг зайл2аач х***а маэж гахай нохойгууд.