Хятад цэргүүдээр дамжуулсан Зеленскийн мессеж

Хятад цэргүүдээр дамжуулсан Зеленскийн мессеж

Хятад цэргүүдээр дамжуулсан Зеленскийн мессеж

Дайнд олзлогдогсдыг хэвлэл мэдээллийн камерын өмнө гаргах нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн хэрэг юм. Гэвч Украин энэ долоо хоногт олзны хятад цэргүүдийг хэвлэлийн бага хуралд оролцуулав. Олон улсын Улаан загалмайн хороо энэ талаар тайлбар өгөхдөө "Тэднийг олон нийтийн сониучирхал, доромжлолоос хамгаална гэхээсээ илүүтэй үг хэлэх боломж олгох нь үнэ цэнтэй байсан" гэжээ.

Хятад улс Украин дахь дайнд төвийг сахисан байр суурь илэрхийлсээр ирсэн бөгөөд иргэдээ гадаадын мөргөлдөөнд оролцохгүй байхыг уриалдаг. Гэтэл Украин дахь хятад цэргийн тоо олзны хоёроос хамаагүй олон байгаа гэдэг мэдээлэл тарсан нь анхаарал татаад буй.

Олзны цэргүүд хэлэхдээ Украинд ирэх гол шалтгаан нь цалин урамшуулал байсан гэжээ. Тэдний нэг нь цар тахлын үеэр ажилгүй болсон байжээ. ОХУ тэдэнд 3000 орчим ам.долларын цалин амласан нь тэдний олдог хэдээс хоёр дахин их байсан аж. Эмнэлгийн нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүний ​​хувьд тэрбээр Оросын армид энэ чиглэлээрээ ажиллахыг хүссэн. Гэсэн ч Москвад ирмэгц нь түүнийг байлдааны бэлтгэлд хамруулжээ. Баримт бичгүүд нь зөвхөн орос хэл дээр байсан бөгөөд ихэвчлэн дохио зангаагаар л ойлголцож байв.

Украины тагнуулын албаны эх сурвалжийн дэлгэсэн гэрээг харвал "Сайн дурын ажилтан жилийн хугацаанд байлдааны ажиллагаанд оролцох, дайчилгааны үеийн үүрэг биелүүлэх, онц байдал, дайны үеийн байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, сэргээх үйл ажиллагаанд оролцох, ОХУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх олон улсын террорист үйл ажиллагааг зогсоох үүрэг хүлээнэ" гэсэн утгатай байжээ.

Тэдний тулааны талбарт авчирмагцаа мөн л ойлгохгүй орос хэлээр нь зааварчилгаа өгсөн байна.

Хятад цэргүүд Украинд ирсэн нь Бээжингийн албан ёсны бодлоготой холбоотой гэж бодож байгаа эсэхийг нь Зеленскийгээс асуухад "Үүнд өгөх хариулт одоогоор алга. Украины аюулгүй байдлын алба үүн дээр ажиллаж байна. Хэн нэгэн тушаал өгсөн гэж бид хэлсэнгүй, тийм мэдээлэл бол алга" гэв. Мөн "Бээжин энэ талаар мэдэж байгаа. Оросууд Хятадын олон нийтийн сүлжээгээр дамжуулан ажилд авах тухай сурталчилгааны бичлэг түгээдэг" гэсэн юм.

Цэргүүд ч үнэхээр ТикТокийн бичлэгээс ажлын зар харснаа хэлжээ. Бичлэгийг анхандаа оросуудад зориулж хийсэн боловч сүүлд нь хятад хэлээр хадмал орчуулга нэмсэн. Хадмал орчуулгыг аль нэг албан ёсны байгууллага, аль эсвэл хувь иргэн хийсэн эсэх нь тодорхойгүй. Ийм бичлэг Хятадын цахим сүлжээнд тараад жил гаруй болж байгаа аж.

Орос, Украины хэн хэнийх нь талд гадаадын дайчид байлдсаар ирсэн. 2024 оны сүүлчээр танилцуулсан "CNN"-ийн жагсаалтыг харвал Оросын талд байлдаж байсан Шри Ланкийн зургаа, Балбын долоо, Сомали, Конго, Сьерра-Леон, Египет, Сири, түүнчлэн хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын 10 орчим иргэн Украины армид олзлогджээ. Энэ оны нэгдүгээр сард хоёр хойд солонгос иргэн олзлогдсон нь Пёньянаас илгээсэн 14 мянга орчим цэргийн нэг хэсэг байв.

ОХУ-д өдгөө гадаадын дайчид хамгийн их хэрэгтэй байна. Энэ талаар Украины Батлан ​​хамгаалахын тагнуулын албаны эх сурвалж хэлэхдээ "Ийм урт фронтын шугамыг зөвхөн өөрийн цэргүүдээр хамгаалах болможгүй. Тэд боломжтой бүхнийг элсүүлэхээр эрмэлзэж байна" гэв.

Украин өмнө нь Балба, Африкийн цэргүүдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохиож байсан удаатай. Гэсэн ч энэ удаад хятад цэргүүдийг оролцуулсан нь ер бусын. Нарийн хэлбэл, цаг хугацаа нь нэн чухал юм.

Энэ үйлдлээрээ Зеленский АНУ-д мессеж илгээсэн байх магадлалтай. Украинд өдгөө АНУ-ын анхаарлыг татах, дэмжлэгийг нь авах хэрэгцээ хамгийн их байна. Яагаад гэвэл дайныг зогсоох яриа хэлэлцээ төдийлөн үр дүн муутай, сунжирсан байдалтай хэвээр байна. АНУ яг одоо Украинд бус Хятадад хамгийн их анхаарал хандуулж буй. Тиймээс Зеленскийн байр сууринаас бодоод үзвэл, Хятад улс мөнгө, улс төрийн дэмжлэгээс илүү тусламжийг Орост үзүүлж байна гэдгийг дэлхий нийтэд харуулах нь чухал байж мэдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gir 12 цагийн өмнө 202.9.46.42

He just had a topic to talk about. Та нар нохойноосоо дор. Хүүр хадгалах бодистой мах хүнс хэрэглэдэг нохойтой улс ч байдаггүй.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 66.181.187.214

Хятадын бодлогыг барах биш дээ!! Япончууд Хятад хүн бол хамгийн адгийн гэж үздэг үнэн байх!!!

Avatar

З 2025-04-18 202.9.47.65

нохойн толгой ширээн дээр тавьсан ч шороон дээр өнхөрнө гэж, ногооноод яг таарах гээд байгаа юм даа.

Avatar

21 2025-04-18 202.126.91.174

USA TUSALDGAA TUSALSAN UURSDUU TARTAGTAA TULCHIHAAD TUUNIIGEE HULEEN ZUVSHUURCH CHDAHGUI BAINA

Avatar

Балт 2025-04-18 202.126.88.191

энд мөөрөөд бгаа халтар халхууд хөхөлөө өмөөрөөд дайнд яваачээ. цаад хэдэн хөхөл чинь дууслаа.
Тэнд үхвэл гайгүй үнэтэй авсанд орж булуулахын бишүү

Avatar

Нэргүй 2025-04-18 38.42.106.107

Дайныг зогсох эсэхийг Трампаас эхлээд барууныхан шийддэг нь ямар учир байна. Хариулт энгийн. Хөархий энэ нөхөр зүгээр л алиалагч. Тоглосон кинондоо бүр итгэчихсэн гар. Netflix дээр Servant of the people гээд нэг юм байгаа. Бүр яг аа яг 🤪😜😝😛

Avatar

зочин 2025-04-18 66.181.177.143

Бөөсөнд хутга гэж энэ 2 тогооч гээ биз дээ.

Avatar

Нэргүй 2025-04-18 202.126.89.30

Зеленский маш зальтай жүүд олон давхар зальжин санаа агуулж байгаа

Avatar

Нэргүй 2025-04-18 67.168.92.100

Одоо манай nowar чууд очмоор юм аа. Уул нь Украинчууд ирээч л гээд байгаа даанч манай хэд айгаад байгаа бололтой

Avatar

Нэргүй 2025-04-18 59.153.112.222

Чи энд солиорч суухаар Украин явж Орос ахдаа тусла л даа..

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.184.145

Бөгспутины дэлхийд 2р арми бүрэн сөнөлөөлдөө,,,,ингэж булай бузартайгаа зууралдаж заваарна гэж байдагаа,,,,”бөгспутины ””””цэргийн тусгай ажилгаа”””утгаа алдан бүрэн дампуураад,,,,өдүүлсэн дайнаа дуусгаж ч чадахгүй зогсоож ч чадахгүй аргаан баржээ,,,,дайнаа зогсоовол бөгспутин алуулна,,,,дайнаа үргэлжлүүлэл бас л алуулна,,,,амьд явах хоногын тоогоо жаахан ч болов уртасгах боломж нь дайныг үргэлжлүүлэх л юмдаа,,,

Avatar

Т1 2025-04-18 202.9.46.97

өнөө хойд солонгос нэмж 10мянган десант буулгана гэсэн, ирээгүй л байгаа юмуу?

Avatar

Нэртэй 2025-04-18 202.9.46.97

Өмнөх мэдээнд гараад байсан шоохууз үхээгүй байхыг бодоход гятад луухаанууд сайн байлдаж байгаа бололтой.

Avatar

Нэргүй 2025-04-18 202.179.25.231

мансуурдаг алиалагч өөрөө хэдэн мянган хөлсний цэрэгтэй

Avatar

ХА ХА ХА 2025-04-18 66.181.190.185

Мансууоагч утсан хүүхэлдэйг захын чавка мэддэг болсон. Тэрний юу ч үнэ цэнгүй болсон!!!!

Avatar

Нэргүй 2025-04-18 66.181.184.145

Дебыль п з д а,,,,

Avatar

Зочин 2025-04-18 202.126.88.106

Дайныг зогсоох хэрэгтэй. Хэн хаана байлдах нь ямар хамаатай юм.

Avatar

Del 2025-04-18 202.55.188.44

Украйнд гадаад легионы корпус гэж 50 иад мянган хүнтэй корпус Оростой байлдаж байгаа шүү дээ Украйны талд Оросын сайн дурынхан байгаа Оросын талд Украйны сайн дурын хороо бас байлдаж байна бараг дэлхийн дайн болоод байгаа юм бишүү

Avatar

зочин 2025-04-18 103.80.210.29

гал зогсооох яриа оройтосон байх оо. Яриа хэлцээг 2022 онд л хийх байсан юм

Avatar

Нэргүй 2025-04-18 103.168.34.141

UAG

Avatar

Нэргүй 2025-04-18 202.9.41.27

Чи Тийм байгаасай гэж хүслэ гаргж манжлж эндүрвэ.

Avatar

Нэргүй 2025-04-18 185.220.101.31

Нацист Хохол өмхий Гятад аль аль нь гарзгүй бөлгөө, хооронд нь байлдуулах нь маш зөв

Avatar

Өвгөн 2025-04-18 192.82.65.103

манай орос ахын дүү нар юу бодож байна да. ах чинь хужаатай чинь нэг хөнжилд ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж