Америкийн өөр хаана ч зарагдаад байдаггүй ховор гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Бруклин дахь "Senti Senti" дэлгүүрээс олж авах боломжтой. Тус дэлгүүрийн ихэнх бүтээгдэхүүн Өмнөд Солонгос, Японоос импортоор орж ирсэн байдаг.
АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний импортын дийлэнх хувийг Өмнөд Солонгос эзэлдэг. Гэхдээ харилцан тарифын завсарлагааны 90 хоног дуусахад Өмнөд Солонгос 25 хувийн тарифтай тулгарах магадлалтай. Энэ үеэр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй учраас хэрэглэгчид яаран сандран худалдан авалт хийж эхэлснийг "Senti Senti" дэлгүүрийн менежер хэлжээ. Хэрэглэгчид дуртай бүтээгдэхүүнээ олон тоогоор худалдан авч нөөцөлж байна.
АНУ өнгөрсөн онд 7.5 тэрбум гаруй ам.долларын гоо сайхны бүтээгдэхүүн импортолсныг Олон улсын худалдааны комисс мэдэгдсэн. Эндээс 1.7 тэрбум ам.доллар нь Өмнөд Солонгосоос байна. Цахим сүлжээн дэх нөлөөлөгчдийн ачаар Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт хаа сайгүй огцом өсчээ.
Гоо сайхны 600 гаруй брэндийг төлөөлдөг зөвлөлийн мэдээлснээр америк хэрэглэгчид өдөрт 6-12 бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг аж. "Senti Senti" дэлгүүрийн хувьд хамгийн алдартай бүтээгдэхүүн нь нарны тос. 17.99 ам.доллараар зарагддаг тус бүтээгдэхүүний үнэ тарифын нэмэгдлийн дараа 20 ам.доллар давах магадлалтай юм.
3,569.17





















































Холбоотой мэдээ