Америкийн өөр хаана ч зарагдаад байдаггүй ховор гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Бруклин дахь "Senti Senti" дэлгүүрээс олж авах боломжтой. Тус дэлгүүрийн ихэнх бүтээгдэхүүн Өмнөд Солонгос, Японоос импортоор орж ирсэн байдаг.
АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний импортын дийлэнх хувийг Өмнөд Солонгос эзэлдэг. Гэхдээ харилцан тарифын завсарлагааны 90 хоног дуусахад Өмнөд Солонгос 25 хувийн тарифтай тулгарах магадлалтай. Энэ үеэр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй учраас хэрэглэгчид яаран сандран худалдан авалт хийж эхэлснийг "Senti Senti" дэлгүүрийн менежер хэлжээ. Хэрэглэгчид дуртай бүтээгдэхүүнээ олон тоогоор худалдан авч нөөцөлж байна.
АНУ өнгөрсөн онд 7.5 тэрбум гаруй ам.долларын гоо сайхны бүтээгдэхүүн импортолсныг Олон улсын худалдааны комисс мэдэгдсэн. Эндээс 1.7 тэрбум ам.доллар нь Өмнөд Солонгосоос байна. Цахим сүлжээн дэх нөлөөлөгчдийн ачаар Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт хаа сайгүй огцом өсчээ.
Гоо сайхны 600 гаруй брэндийг төлөөлдөг зөвлөлийн мэдээлснээр америк хэрэглэгчид өдөрт 6-12 бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг аж. "Senti Senti" дэлгүүрийн хувьд хамгийн алдартай бүтээгдэхүүн нь нарны тос. 17.99 ам.доллараар зарагддаг тус бүтээгдэхүүний үнэ тарифын нэмэгдлийн дараа 20 ам.доллар давах магадлалтай юм.
dalaihuu 2025-04-17 66.181.164.23
Үхрийн аж ахуй хүнс хөдөө аж ахуйгаа бодлогоор босгож ирж доллар олцгооёоо, нүүрс явцгүй болчлоо. Одоо ухаж биш урлаж зардаг юаа бодохгүй бол Африк болох зам руугаа орчлоо шүү, хүн хоол идэхгүй байна гэж байхгүй 30-40 сая толгой үхэртэй байхад нүүрс хэрэггүй болно. Арьс шир дайвар бүх юамаар нь юм хийж зарж болноо
Нэргүй 2025-04-17 202.55.188.102
манайх нэг улирал өдөр шөнөгүй урагш зөөж зүдэрч олох нүүрснии мөнгииг со-нууд хэдэн пудр замаск зараад олох жишээгээр бид хаана яваагаа тод харж болохым.