Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө

Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө

Хятадын залуу авьяастан Ян Хансен NBA-ийн драфтад нэрээ өглөө

Хятадын шигшээ багийн төвийн тоглогч Ян Хансен 2025 оны NBA-ийн драфтад нэрээ өглөө. Хятадууд Яао Минээс хойш NBA-д төлөөлөлтэй, тамирчинтай болох гэж удаа дараа оролдсон ч бүтэлгүйтсэн. И Жианлиан, Чжоу Ци нар NBA-д орж чадсан ч тогтвортой тоглож чадаагүй. Хятадын сагсан бөмбөгийн холбоо ч NBA-д цахиур хагалах дараагийн тамирчнаа удаан хугацаанд хайсан, бэлдсэн. Тэгвэл хариулт нь Ян Хансен аж.

Ян Хансены Хятадын шигшээ багийн хамтаар Улаанбаатар хотноо Монголын шигшээ багийн эсрэг тоглосон билээ.

19 настай Ян Хансен энэ улирал Хятадын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт 16.1 оноо, 10.3 самбар, 3.2. ашигтай дамжуулалт, 2.7 хаалт дунджилжээ. Түүнийг Чжоу Цитэй харьцуулахад NBA-д бэлтгэгдсэн биеийн хүч сайтай, самбараас бөмбөг авах, будагтай талбайн хамгаалалт, довтолгоо гойд гэнэ.

Хятадын дотоодын хэвлэлүүд ч Ян Хансеныг Никола Йокич, Домантас Сабонис нартай харьцуулжээ.

Хамгийн сонирхолтой нь Ян Хансены агент нь ЛеБрон Жэймсийг хариуцдаг "Klutch Sports". Өнгөрсөн жил тус байгууллагын үүсгэн байгуулагч Рич Пол ЛеБроны хүүг 55 дахь сонголтоор Лэйкерст аваачиж чадсан билээ. Мөн камерун залуу Улрих Чомчэг 57 дахь сонголтоор Торонто Рэпторс руу явуулж чадсан. Ерөнхийдөө Рич Пол үйлчлүүлэгч нараа гомдоодоггүй гэдгээрээ алдартай. 2023 онд л гэхэд Крис Ливингстон гэх залууг 58 дахь сонголтоор Бакс руу өгсөн түүхтэй.

ЯН ХАНСЕНЫГ АЛЬ БАГ СОНГОХ ВЭ?

Хэд хэдэн баг Ян Хансеныг сонгох боломжтой. Тухайлбал, ази эзэнтэй Бруклин Нетс баг. Тус багийн эзэн Жо Цай Хятадын сагсан бөмбөгийн авьяастнуудад тусална гэдгээ ил тод мэдэгдсэн. Тэдний багт ази тоглогч бий. Сонирхолтой нь тэдэнд хоёрдугаар тойргийн нэг сонголт хийх эрх бий.

Мэдээж Рич Пол Лэйкерсийнхэнтэй сайн харилцаатай учир энэ оны 55 дахь сонголтоор хятад залуу Лос Анжелесыг зорих боломжтой. Түүнчлэн Рич Полын хоёр ч үйлчлүүлэгч Кливленд Кавальерст байгаа. Кавс ч 48 болон 58 дахь сонголтыг хийнэ. Энэ тооцооноос Юта Жаззыг хасч болохгүй. Секстон, Кларксон нар Рич Полын үйлчлүүлэгч.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж