УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Өнөөдрийн /2025.04.17/ чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар яаралтай горим нэрийн дор олон хуулийн төсөл өргөн барьж байна. Өргөн барьсан хуулийн төслүүд нь дандаа хэл ам дагуулж байна гэсэн шүүмжлэлийг хуралдааны эхэнд тодотгосон. УИХ-ын гишүүд ч энэ тал дээр байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлыг Уул уурхайн биржийн тухай хуулийг дагуулаад оруулаад ирлээ.
Энэ хууль дотор баялгийн солилцоог оруулаад ирсэн, энэ асуудал биржийн арилжаанд хамаарахгүй. Гуя дагуулж хүзүү гэгчээр бөөнд нь түлхээд аргална даа, хүчлээд гарна даа. Энэ хэдэн шинэковууд зүгээр батална аа гээд байгаа байхгүй юу. Эсхүл чихэж оруулж ирээд бөөндөх ёстой юм уу.
Цөмийн энергийн тухай хуулийг дагуулаад агентлаг байгуулах гэж байгаа. Хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ тусдаа үзэл баримтлалыг нь боловсруулаад оруулаад ир л дээ" гэсэн юм. Хуралдаан үргэлжлэх үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор биржээр зарж байгаа харилцаанд хүндрэл үүслээ. Үнэ унасан үед биржээр зарагдах нөхцөл байдалд удааширч, оны төгсгөлд улсын эдийн засагт маш том сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй учраас хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гээд Биржийн тухай хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. Тийм учраас уг асуудлыг огт хэлэлцэхгүй гээд буцааж болохгүй байх гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдчихээд УИХ дээр өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүдийн хөндөөд байгаа асуудлуудыг ажлын хэсгийн түвшинд засч янзлаад явах нь зүйтэй. Болохгүй гээд буцаачихаад Засгийн газар дээр өөр гарц байхгүй. Улсаараа хүнд байдал руу явах болчихоод байна. Уг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж оруулж ирэх байсан.Би удаа дараа хэлж байгаа. Засгийн газар яаралтай горим нэрийн дор маш том хуулиудыг, маш том асуудлуудыг оруулж ирж байна. Засгийн газрын шийдвэр гаргах процесс дээр хууль зүйн талаас Хууль зүйн сайд, Хууль зүйн яам, төсөв санхүү талаас Сангийн сайд, Сангийн яам , захиргааны хяналт талаас ЗГХЭГ, ЗГХЭГ-ын сайд хяналт тавьж зөвшөөрсөн бичиг өгсний үндсэн дээр хуулийн төслүүд өргөн баригддаг байх ёстой.
Яаралтай горимоор нягтлалгүй оруулж ирсэн төслүүд нь хэрүүл дагуулж байна. Маш олон төслийг буцаах шаардлага байна. Буцаачихаар Засгийн газраас “УИХ нь өргөн барьсан төслийг хүлээж авдаггүй. УИХ нь Засгийн газрынхаа бодлогыг дэмжсэнгүй” гэдэг асуудалтай тулгардаг. Гадаа гарахаараа УИХ өргөн барьсан төслүүдийг хэлэлцүүлдэггүй гэж ярьдаг. Энэ байдлыг таслан зогсооно. УИХ гишүүдийн шүүмжлэлтэй санал нэг байна. УИХ, Засгийн газрын хуулийн тасаг шиг ажиллахгүй.
Зарим зүйл дээр хатуу байр суурь илэрхийлж буцаана. Одоо бүр амар юм болох нь. Хуулийн шаардлага хангаагүй төсөл өргөн барьчихаад УИХ энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна гэж хэвлэлд ярьдаг. Хайр найргүй буцаах асуудалд анхаарч ажиллана. "Засгийн газар ажил хийх гээд байгаа юм" гэсэн бодлоор дэмжих гээд ажиллаад байх тусам асуудалд буруу зөрүү хандаж байна. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр өөрсдөө хууль хэрэгжүүлэхгүй, шаардлага хангахгүйгээр хуулийн төслүүд өргөн барьчихаад одоо хэлэлцүүлсэнгүй гэж байна. Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтийг дагалдуулаад Эрүүгийн хуулийн өөрчлөлт оруулж ирэх нь ариун явдал мөн үү" гэв.
Тэгвэл өчигдөр /2024.04.16/ хуралдсан Засгийн газрын хуралдаанаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр арван багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ -д нэн шаардлагатай горимоор хуулийн төслийг өргөн мэдүүлэх болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн юм. Яаралтай горим нэрийн дор ар араасаа өргөн мэдүүлж байгаа хууль, тогтоолын төслүүд алсдаа гай тарих нь уу, гавьяа болох нь уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ
Н 2025-04-17 103.57.93.77
УИХ хууль батлах л үүрэгтэй. ЗГ- тай арцалдах хэрэггүй. УИХ засгийн газраа өөрсдөө байгуулаа биз дээ. тиймээс тэднийг ажиллах бололцоогоор хангаж, дэмжиж ажиллах ёстой. Ерөнхий сайдыг чуулганы хуралдаан болгон дээр суулгах санаатай. Тэр хүн шиг завгүй хүн хаана байна? Улс орныхоо хөгжил, сайн сайхны төлөө жинхэнэ гал тогоонд нь чөлөөт завгүй ажиллаж байгаа нь Засгийн газар. Харин ЗГ-аас өргөн мэдүүлсэн аливаа төслийг ул суурьтай сайтар нягталж, засч залруулж батлаж өгөх нь УИХ-ын үүрэг.
зочин 2025-04-17 203.91.115.51
УИХ засгийн газрын дээд талын байгууллага гэдгээ өөрөө ойлгож байнуу болохгүй юм хийвэл солих үүрэгтэй тэрнээс биш батал гэснийг нь батлаад байж болохгүй
Хууль тасаг 2025-04-17 202.9.46.97
Хуулийн тасаг уу, хулгайн тасаг уу?
Эргэлзээ 2025-04-17 203.91.115.247
яаралгүй гэх нэг ч хуулийн төсөл байдаггүй л бхгүй юу . Шаал худлаа. Засгаас оруулж ирж байгаа хуулийн өөрчлөлтийн төслйиг яаралтйа горим гэж байхгүйгээр сайн судалж байж хэлэлцэх эсэхийг шийддэг болмоор л бгаа юм.
ХУУЛЬЧ 2025-04-17 202.9.46.224
ХУУЛЬ БАТАЛДАГ ХҮМҮҮС АЛИВАА АСУУЛДЫГ ӨЛӨНГӨӨР ХАРЖ,,,, ТОМООР БОДОЖ ИРЭЭДҮЙГ ОДООНООС БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ ӨӨРИЙГӨӨ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ГЭЭД СОНГУУЛИАР ЯНЗ БҮРЭЭР ГАРЧ ИРСЭНЭЭ МАРТААД ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛИЙН ХЭЛТЭС ТАСАГ ШИГ ХАРАГДАХААР ТЭР ШҮҮ ДЭЭ..,,,,,ХУУЛИЙН ХЭЛТЭС БОДЛОГО БОЛОВСРУУЛДАГҮЙ .,,,,ЦААСАН ДЭЭРХ ЭХ ХУВИЙГ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЖ ЦААС ҮЙЛВЭРЛЭДЭГИЙГ ИНДҮҮРЭХ ХЭРЭГҮЙ ДЭЭ. ,,,,,,ӨӨРСДЭЭ ФЕОДАЛ АРГА БАРИЛААСАА САЛ,,,,,,
Амарбаясгалан 2025-04-17 202.9.46.97
Бортээгийн лицензний хулгайч, нүүрсний хулгайн загалмайлсан эцэг, энэ хулгайчийг гавлаад ганц худагт ач!
Нэргүй 2025-04-17 59.153.115.219
VANXANDI80955877BOOBN XNO UILCHLN80955877
БЗДүүргийн иргэн 2025-04-17 203.23.199.2
Зөв шүү. Яаралтай яаралтай гэж байгаад асуудал үүсэх магадлалтай