Америкийн нэрт стример "iShowSpeed" Монголын хэдэн зуун жилийн баялаг түүх соёлтой танилцаж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Түүний "YouTube" сувгийн захиалагчийн тоо 40 сая дөхөж байгаа бөгөөд бичлэгүүдийн үзэлт нь хэдийнэ дөрвөн тэрбум давсан. Нийслэл Улаанбаатарын төв талбайд ирэх үед нь түүнийг шүтэн бишрэгчид нь үй олуулаа угтан авсанд гайхах зүйлгүй.
Энэ үеэр шүтэн бишрэгчдийнх нь нэг түүнд Монголын "The MongolZ" багийн өмсгөлийг бэлэглэжээ. Тус өмсгөл нь тоглогчдын гарын үсэгтэйгээс гадна багийг дэмжин ажиллагч "1xBet"-ийн логотой байв. "iShowSpeed"-ийн хувьд "Valorant", "Fortnite" зэрэг тоглоомын стриминг бичлэгүүдээрээ алдаршсан нэгэн. Цахим спортын талаар сайн мэдэхийн хувьд энэ бэлгийг тэр хүндэтгэн хүлээж авчээ. Өмсгөл хүлээж авах тэр цаг мөчийг шууд дамжуулж байсан учир түүний 38.5 сая орчим захиалагч үзсэн нь лавтай. "1xBet Mongolia" платформын хэрэглэгчид ч энэ дунд багтсан болов уу.
"The MongolZ" нь Азийн бүсийн тэргүүлэгч болох "Counter-Strike 2"-ын дэлхийн шилдэг таван багийн нэг. Тэд "iShowSpeed"-ийн нэгэн адил маш олон шүтэн бишрэгчтэй. Өнгөрсөн онд "The MongolZ" баг олон улсын "1xBet" компанийн дэмжлэгээр хэд хэдэн мэйжорт ялалт байгуулсан билээ. Энэ улиралд тэд илүү том ялалт байгуулахаар хичээж байна.
20 настай Даррен Жэйсон Ваткинс Жр. нь (iShowSpeed) тоглоомын стриминг бичлэгээс гадна хөлбөмбөгийн шүтэн бишрэгч гэдгээрээ танигдсан нэгэн. Тэр өөрийгөө Португалийн домог Кристиано Роналдогийн хамгийн том шүтэн бишрэгч гэдэг. Идэвхтэй стримтер тэрбээр сайн үйлсийн хөлбөмбөгийн тэмцээнүүд болон дэлхийн хэмжээний бөхийн шоунуудад оролцдог. Мөн давхиж буй машинууд дээр харайх зэргээр хамгийн солиотой бүхнийг туршиж үздэг.
Монголд ирэх үеэрээ тэр зөвхөн шүтэн бишрэгчидтэйгээ уулзаад зогсохгүй үндэсний хувцас өмсөх, хоолыг нь идэх зэргээр монгол соёлтой ч танилцсан юм. Цаашилбал, Чингис хаан музейд зочилж, бөхчүүдтэй барилдаж, морины уралдаан үзсэн гэх зэргээр олон сонирхолтой зүйл хийжээ. Түүний Монголд хүрэлцэн ирсэн нь маш том үйл явдал бөгөөд дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдэд нь Монголын соёл, уламжлалын талаар илүү ихийг таниулсан нь дамжиггүй.
Нэргүй 2025-04-17 103.168.34.93
l******d surtchiulgaa hiisen news zolbin olon gologuud reklam ni medseer tavisaar X bet atsnuuda big MIDDLE finger shuu ** atsnud
Irgen 2025-04-17 202.170.68.162
Zasag munguu tuluud avchiraad OneX Bet-iin reklam hiij ugch bgaan baina daa!!! Hugiin ch um bolj bna daa!!! OneX bet z**l geed sayahan buun um boloogyi u?