Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан хэлмээр байна. Хүн төрөлтхний амьдралыг чанартай болгож, олон ололт, тэр дундаа эрүүл мэндийн салбарт томоохон дэвшлүүд авчрах боломжтой болсонд харин талархаж, ойлгож амьдрах үе юм.
Олон хүний эсэргүүцээд байгаа уран бидний өдөр тутмын амьдралд хэрхэн зэрэгцэн оршиж, ямар том асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж байгааг хамт харцгаая.
Хамгийн гол салбар бол эрүүл мэнд. Уранд суурилсан анагаах ухаан хөгжихөөс өмнө буюу 1900-аад оноос өмнө хорт хавдрыг эмчлэх боломжгүй байжээ. Харин ураны цараг туяа эмчилгээний ачаар сүүлийн 50 жилд хорт хавдраас аврагдах хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байна. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0167814021087478
Дэлхий дахинд дүрс оношилгоо буюу эхо, томограф, X-ray буюу рентген аппаратууд гээд оношилгооны 85 хувийг уранаас гарган авсан цацрагийн тусламжтайгаар хийж байгаа юм. Түүнчлэн эмнэлгийн багаж, хэрэгслийг ариутгаж, халдвараас сэргийлэхэд ураны эх үүсвэр чухал үүрэгтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ураны технологи нэвтрэхээс өмнө тариаланчид химийн хортой бодисыг шавж усгалд ашигладаг байжээ. Харин уранаас гаралтай цацраг ашигласнаар пестицидийн хэрэгцээг бууруулсан байна. Гамма цацраг нь хоол хүнсэнд агуулагдах нян ба шимэгчдийг устгаж, хүнсний хордлогын эрсдэлийг бууруулж, эрүүл мэндэд нөлөөлөхгүйгээр, хоол тэжээлийн чанарт хамгийн бага нөлөөтэйгөөр хадгалах хугацааг уртасган, хүнсний хог хаягдлыг бууруулдаг ач холбогдолтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Codex Alimentarius зэрэг олон улсын байгууллагууд баталжээ. Тиймээс ч Хүнсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэн(IFST), Хүнс ба эмийн агентлаг энэхүү хэрэглээг зөвшөөрдөг бөгөөд дэлхийн 60 гаруй улс хүнсний бүтээгдэхүүнийг тогтоосон нөхцөлд цацраг хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
https://www.ifst.org/resources/information-statements/food-irradiation?utm_source=chatgpt.com
Дараагийн хэрэглээ манай улсаас хол ч олон хүнийг ундны усаар хангахад уран чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Саудын Араб, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг олон орон далайн усыг давсгүйжүүлж, ундны усаар сая сая хүнээ хангахад цөмийн эрчим хүчээр давсгүйжүүлэх аргыг ашигладаг. Цөмийн эрчим хүчээр ажилладаг давсгүйжүүлэх үйлдвэрүүд ураны реактор ашиглан далайн усыг ундны ус болгон хувиргадаг ба эдийн засгийн хувьд энэ технологи нь үр ашигтай байдаг ажээ. https://www.foronuclear.org/en/updates/in-depth/desalination-with-nuclear-reactors-generates-drinking-water-in-places-where-it-is-scarce/?utm_source=chatgpt.com
Хүн төрөлхтөн өдгөө өөр гараг дээр амьдрал байгаа эсэхийг судалж, улс болгон сансрын уудамд өөрийн судалгаа, шинжилгээ хийхийг эрмэлзэх болсон. Тэгвэл уран дээр суурилсан цөмийн эрчим хүч байгаагүй бол өдгөө сансар огторгуйг судлах ямар ч боломжгүй байх байжээ. Вояжер, НАСА-ийн Ангараг зэрэг сансрын төсөл олон жил огторгуйн уудамд амжилттай хэрэгжиж байгаагийн үндэс нь хязгаарлагдмал биш эрчим хүчний үүсгүүр буюу уран. Ирээдүйн цөмийн эрчим хүчээр ажилладаг пуужингууд Ангараг гараг руу аялах хугацааг хоёр дахин бууруулах боломжтой хэмээн тооцоолжээ. https://scitechdaily.com/fast-track-to-mars-nasas-nuclear-rockets-cut-travel-time-in-half/?utm_source=chatgpt.com
Монголчуудын хамгийн сайн мэдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээ.
Нэг кг уранаар 1.5 сая кг нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гарган авах боломжтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь кВт.ц тутамд 800-1000 грамм CO₂ ялгаруулдаг бол цөмийн эрчим хүч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, ногоон эрчим хүч гэдгээрээ өнөөдөр хамгийн чухал эх үүсвэрт тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, нэг кг уран 20,000 кг CO2 ялгарахаас сэргийлдэг байна. https://www.the-weinberg-foundation.org/comparative-analysis-the-energy-density-of-nuclear-vs-coal-power/?utm_source=chatgpt.com
Тийм ч учраас дэлхийн 31 улс цөмийн 410 рейктор ажиллуулж, дэлхийн эрчим хүчний 9%-ийг энэ эх сүүвэрээр бүрдүүлж байна. https://www.iea.org/reports/the-path-to-a-new-era-for-nuclear-energy/status-of-nuclear-energy?utm_source=chatgpt.com
АНУ цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд жилд 800 гаруй тераватт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээнийхээ 20 орчим хувийг хангадаг бол Франц улс 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг.
Цөмийн эрчим хүчний салбар хөгжиж, инновац нэвтэрч, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй. Жижиг модуляр реакторууд (SMRs) нь богино хугацаанд байгуулах, цаашлаад өргөтгөх боломжтойгоор давуу талтай бол цөмийн хаягдлыг дахин ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх технологи судлагдаж байна. Өнөөдрийн байдлаар ашигласан цөмийн түлшний 96 хувийг дахин боловсруулж холимог МОХ түлш үйлдвэрлэж чадаж байгаа билээ.
Тиймээс уран бол яах аргагүй хүн төрөлхтний хөгжлийг шат ахиулсан, томоохон нээлт мөн юм. Манайхан “Чырнобыл” киногоор л цөмийн эрчим хүчийг харж, ураныг төсөөлж, мэдэхгүй зүйлээсээ маш ихээр айж сандарч байгаа нь сүүлийн үед харагдаж байгаа.
Гэвч Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэх гээгүй, цөмийн эрчим хүч ашиглах гээгүй. Зөвхөн байгалийн уран буюу шар нунтаг олборлохоор Франц улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Гэрээний хүрээнд байгалийн ураныг газар доор уусган олборлох аргаар буюу ил овоолго үүсгэхгүй битүү циклээр олборлоод шууд экспортолно. Аюултай хог хаягдал үүсэхгүй.
Монгол Улс ч өнөөдөр уранд суурилсан хөгжлийн үр шимийг хүртээд явж байгаа. Манай улсын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт энэ дэвшлүүд ашиглагдаад явж байна.
Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт хамгийн түлхүү ашиглагдаж байгааг Цөмийн энергийн комиссын Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монголын Геологи, хайгуул 2025” геологийн салбарын чуулга уулзалтын үеэр танилцуулсан юм. Түүнчлэн бусад салбарт ч ашиглагдаж байгаагаас онцолбол газрын тосны үйлдвэрт ашиглах гэж байгаа шугам хоолойн гагнуур, засвар үйлчилгээ, мөн улсын хэмжэнд МИАТ, төмөр зам, инженерийн томоохон байгууламжуудын аюулгүй ажиллагаа, материалын эвдрэл гэмтэл согогийг цөмийн аргаар тодорхойлдог арга аргачлалуудыг ашиглаж байгааг тэрбээр дурдсан.
Дэлхий дахинд цөмийн хэрэглээ нь энхтайвны, хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдгийг М.Чадраабал онцлоод “Цөмийн энергийн комисс болон Засгийн газраас баталсан аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм журам стандартыг мөрдөж ажилладаг. Өнөөдрийн байдлаар 20 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг Засгийн газар болон ЦЭК-оос батлаад байна” гэсэн юм.
Дээр дурдсанчлан уран нь маш өргөн хүрээнд нэвтэрсэн тул бидний мэдэхгүй олон хүн өдөр тутамдаа цацрагтай ажиллаж байна. Цөмийн энергийн комиссын судалгаагаар 2023 оны байдлаар 2080 хүн цацрагтай ажиллаж байна.
График. Цацрагтай ажиллаж байгаа хүний тоо
Уранд суурилсан шинжлэх ухааны үр дүнд шинэ материал гарган авах, хагас дамжуулагч, тэр ч байтугай хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд ашиглагдаж байна. Эрдэмтэд түүхэн олдвор, тийрэлтэт хөдөлгүүр, биологийн эдийг судлахад энэ түүхий эд ач тусаа өгч байгаа бол олон улсын сансрын станц ураны судалгаанд тулгуурлан цөмийн эрчим хүчээр ажилладаг цацрагийн хамгаалалтыг ашигладаг байна. Та өнөөдөр ураныг эсэргүүцэж, цацрагаас айж байгаа ч онгоцонд суугаад нисэхэд, банана аваад идэхэд, кофе уухад ч цацраг авч байдаг. Хүмүүс жилд авч байгаа цацрагийн 85 хувийг байгалиас, эргэн тойрноосоо авдаг байна.
Харин жинхэнэ санаа зовох асуудал нь өнөөдөр бидний шатааж байгаа нүүрснээс ялгарах цацраг, эргэн тойрон замбараагүй хаягдаж байгаа цахилгааны барааны хаягдал гэх мэт билээ.
Ц.Тамир, нийтлэлч, медиа аналист
Иргэн 2025-04-17 202.179.18.214
Эх нутгийн нэр барьсан бүлэглэл ураны асуудлыг гуйвуулан сурталчилж, өөрсдийг нь дэмжсэнгүй гэж Моноглын ард түмэн, түүний дотор Дорноговь аймгийн иргэд, эрдэмтэн судлаачдыг мулгуу тэнэг,эх оронч бус гэх мэтээр гутаан доромжлох боллоо. Шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй, улс төржсөн УИХ-ын зарим гишүүд дуу хоолой нийлүүлэн дэмжиж байх юм. Малчин Норсүрэнгийн хувийн явцуу мэдээлэл нь хуурамч, зориудаар зохион байгуулсныг эрдэмтэн судлаачид хэдийнээ баталсан шүү дээ. Дэлхийн олон оронд, түүний дотор
Нэргүй 2025-04-17 103.212.117.102
бичигч та хортой хавдар хүрээд ойлгох хүртэл хугацаа хэрэгтэй болтой
Зөвлөмж 2025-04-17 66.181.182.157
ийм тэнэг өнцгөөс харж бичиж болохгүй ээ. залуучууд бүгд 2 оос 3 хэлтэй болсон. Бүх фактыг уншаад мэдчихнэ. Ач холбогдол хор нөлөөг нь ч ойлгосон байгаа. гэхдээ хоруу чанартай ашигт малтмалыг ард түмэн дургүйцээд бхйхад заавал ухна гэж дайрахгүй байх.
Нэргүй 2025-04-17 66.181.179.63
Эхо , рентген хоёрын цацраг уранаас гардаггүй шүү. Худал бичихээ боль
Нэргүй 2025-04-17 66.181.176.57
Уранаа ашиглах л хэрэгтэй. Дэлхий даяараа ашиглаад болоод л байгаа биз дээ.
Нэргүй 2025-04-17 203.91.115.45
Тайлбар жаахан хангалтгүй юм. Таныг архи уудаг гэж бодьё, өдөртөө 100 гр уугаад байхад бараг эмчилгээ гэнэ, харин өдөр бүр цэвэр спирт ахиухан дозоор уугаад байвал яах вэ гэдэгт учир байгаа юм
Нэргүй 2025-04-17 59.153.115.219
SEXSEER VANXANDI MERGJLN VANAGXAN SEKSDI80955877BPOB XXNO
Pu 2025-04-17 202.9.46.97
за тийм л сүрхий юм бол цацраад хагас задрал нь яваад эхэлсэн плутонитой усаа ууцгаа даа, чадах уу
Нэргүй 2025-04-17 185.220.101.22
30 жил газар нутгаа ухуулаад 3-хан тэрбум доллар олно гээд боддоо, тэгээд бас Францаас хэрэглэсэн ураны түлшний хаягдалыг нь авах үүрэг хүлээнэ!
Сүүлийн 30 жил хамаг баялагаа гадныханд өгч газар нутгаа ухуулаад Монгол нээх хөгжиж дэвжээд байгаа юм байхгүй шүү!
Нэргүй 2025-04-17 124.158.123.244
Одоо нүүрсээ ухаад, бараг зүгээр, сул хаяж эхэллээ… Ухсан нүх л үлдэнэ….Ямар ч наймаачин үнэ хүрэхгүй бол юмаа зардаггүй. Гэтэл…
Нэргүй 2025-04-17 66.181.187.100
Хүн төрөлхтөн түүний дотор Монголчууд бид тэртэй тэргүй УРАНтайгаа зэрэгцэн оршиж амьдарсаар өдий хүрсэн шүү дээ !
Хуурамч эх орончдын "Уран фантаз"- анд авталгүй, үнэн бодитоор сэтгэцгээх цаг болсон шүү, таминь ээ !
Нэргүй 2025-04-17 124.158.104.142
Энэ ч харин цагаа олсон зев нийтлэл бна.